Би мэдэхгүй
Бичиж мэдэхгүй
Бийрийн үзүүрээр эсгэж зурахгүй
Тийм гуниг
Цээжинд минь байна
Тийм гунигтай
Цээжийг минь дэрлээч
Ингээд хэсэгхэн амраач
Итгэтлээ тэсэн дурлаач
Надад ирэхгүй өдрүүдийн тоогоор
Нарыг мартсан
Намайг
Саранд хар
Сайхан хөх гуниг нь
Зохисон гэдэгт итгэ
Мөчийн төдий амсхийлгээч
Мөнх бусын гэгээ минь
Б. Занданхүү
Subscribe to:
Post Comments (Atom)

5 comments:
zandanhuu ch goyo shuu... tselmeg udruudiig zuhnem... burheg udruudiig husnem gej ireed l... neg l oor... orosiin mungun ueiinhen ih huchtei nuluulsiim sheg sanagddag...
yasan hetsuu nertei huu be gsn..:)
хаха,
хүү биш бүсгүйшд :P
ХММММММ НАДАД ЛАВ ӨЛЗИЙТӨГС АЮУРЗАНА ЭМҮҮЖИН ХУЛАН ЭДНҮҮС ТААЛАГДДАГ ЭНЭ ЗАНДАНХҮҮ ГЭЖ НЭРИЙГ НЬ Ч ДУУЛААГҮЙ ХҮН БАЙНА. ӨӨР ШҮЛЭГНҮҮДИЙГ НЬ УНШИЖ ҮЗЭЭГҮЙ БОЛХООР Ч ТЭР ҮҮ ЭНЭ ШҮЛЭГ НЬ ЖААХАН ТИЙМ Ч БОЛООД ТЭР ҮҮ НАДЫН ХУВЬД ЭНЭ ЗОХИОЛЧ ТААЛАГДСАНГҮЙ
Saihan shuleg bnshuu...
Post a Comment