2010/07/30

Форееевер Яанг Ай Ван түби фореевер яанг

Гээд дуу байдаг тэ? Хаяа сонсохоор гоё санагдаад байдийн, бас асар мого taste-тэй дуу юм шиг байгаам Queer as folk-ийн саундтрак энэ тэрт орцон байдаг шиг санажийна, за тэр яахуу ойрд баахан л гадуур дотуур явав, усны шувуудыг даган цэнгэж, нутгийн индиануудтай хамсан үгсэлцээд л ,, Хамаг стрессээ энэ ажилруу чихдэг зуршилтай болчоод байгаан, майрр завгүй ажил л даа, цаг наргүй гэдэг билүү, тэгээд жилдээ 7хон хоног амардагийн, сая наадмийн 3 хоног нь тохиогоод \дөч тавин хувь шахуу юу?\ ,, ууя гээл бодцон байсан, хүмүүс шиг шартаад шараа тайлаад хэвтдэг амралтын өдөртэй байхийнсан гэж бодоод байсан, хүссэн юм хүзүүгээр орооно гэдэг билүү? 3 хоног босоогоор нэг ууж хавтгай болчоол өндийж ирээл уугаад байсан, нэг мэдсэн гурав хоног болцон байлээ. Архичин болж тун магадгүй нөхөр, шартаж хэвтэх амралт л байдаггүй болохоос биш. Үгүй тэгээд хаяа бодохийн ингэж их ажиллаад ямар ч хэрэг байгаан, хөдөлмөрийн баатар маатар горидоод байгаан болов уу?, хөдөлмөрийн гавьяаний улаан тугийн одон гэдэг ч билүү тэрийг нь авах гээд байгаамуу? Үгүй ядаж 5 жилийн гавшгайч мавшгайч гэдэг цол ч авчихийнсан гэж бодсиймуу исто бүү мэд,, ямар ч байсан нэг хэсэг хэнээтэй гэдэг билүү тэрэн шиг л ажиллаа, ажиллаа ч гэж одоо ч ажиллаж л байгаа л даа, ямар нэг драматах ч завгүй ажилаад байсан, ажилаад байсан, тэгсэн завсар зай гаргаад бас драматаад амжисан гэж.

Японы алдарт блогч По ирж хэсэгтээ үсэргээтээд амжсан \шоуны тухай По гийн блог дээрээс уншсан байх\, драма үүсгэх ч завгүй ажилтай хүн чинь бас драма үүсгээд амжцан тэнд, хөөрхий бас л муу ажилруу хамаг байдаг стрессээ чихцэн, тэртэй тэргүй ийм ажилтайм чинь гээд бодож стресстээд байхгүй үлдсэн цагаар нь юу хийж амжуулах вээ гэвэл бас хөөрхөн юм хум амжуулчиж болмоор л юм шиг санагдаад байгаан,\ ажил тараад gym-д явах,, англи хэлээ үзэх, унтатлаа, кино үзэх энэ тэр гэсэн юмнууд ойрийн хугацаанд хийх санаатай\ гол нь хөгжим сонсож, гиюүрч цаг алдагаа болих, жаахан эрт босчуул бас цагийг сунгачиж болоод байгаам шиг байгаан,,

Драматах гэсэн тэгээд хүн амьтан тоохгүй байх шиг байнөө,, тэрүүгээр бас бөөн л гурвалжин дөрвөлжинөрхүү юм болоод л байх шиг байгаан, жаахан драма нь ихэдвэл өнөөх айхтар завгүй ажилаа хийж чадахгүй кямраатдаг тул бас сэтгэлээн бариаский. Экс экс хүүхэдтэйгээ “гүй мөн драматаж байнаа” энэ тэр гэж ярисан шиг,, ердөө л амнаас драма гэдэг үг унагдаг болчиж,, за яадийн тэ? Манай мого ангийхан тэртээ тэргүй драмтах дуртай, драма күийнүүд шд тэ? Нээрэээ энэ зун мангар олон мого шинэ найзуудтай \танилуудтай\ болж авсан, дандаа хөөрхөн хүүхдүүд манай матигар ангийхан ч бүгдээрээ нэг тийм хөөрхиймаа! сэтгэлээрээ гэдэг шиг,

Нээрээ сониноос юу болсон гэээч, саяхан драматаад байгаа залуугийнд хоночоод өглөө нь гэртээ ирэвэээ, юу ч болоогүй аягүй аятайхан царай гаргаал зоо ажилдааа явий этэр бодцон ирэвээ, гэрийн үүдэнд ээж суужийна,, хачин жигтэй хараастай, “чи ямар нөхдүүдтэй нийлээд байгаан ?” гэж байна, - яасан? -Чиний чемоданаас юу юу гарч ирээд байнаа? Яшиг шүү миний даралт ихдээд сууж байна. Миний зорьж байж гаргасан ганц хүү, БИ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ГАРГАСАН шүү” гэжийнэ. Хэлэх үггүй барайгаал явсан. Чемодан онгойлгосон нь тодорхой болов. Дотор нь юу юу байлаа ? Мого ДВД-нүүд , найзын бэлэглсэн Энхриймаагийн ном, По ажаагийн нодлин билүү авчирч бэлэглэсэн цэцэгтэй БЕНЗ гага, По-гийн гэрт хийсэн партиний зурагууд, дуусчихсан өдрийн тэмдэглэл этэр ,, гэрлүү орж ирээд шууд чемоданруу очлооо,, нөгөө цахилгаанд нь байдаг жижигхэн цоожийг эвдчиж хөөрхий,, аавыг тэр өглөө сувилалд явуулах байж,, дотор нь өгч явуулах архийг нь хийчихсэн байж, утасны цэнэг дуусаад айлд унтаад орноосоо ховхрох дургүй ялхайж байхад уур нь хүрсэн ээж миний эд хогшилд халдсан нь тэр,, ээжийн даралтаас илүү миний даралт л ихдээд явчих шиг,, хэсэг бантааад өрөөн дотуур холхиж байснаа, яг юу гэж хэлэхээ, тайлбарлахаа олоогүй юм. Ээж ууртай хэвээрээ ч ашгүй тэр талаар хэрүүл хийж дайн дэгдээсэнгүй,,, миний л тоолохоор 3дахиа азаартжийна ээжид, одоо бүүр бөөн стресс, ээж надтай ярих учираа олохгүй л стресстээд яваа байх гэж бодоод, эсүүл дотроо хүлээн зөвшөөрөөд шаналаад л яваан болуу гэж бодоол,, одоо хүртэл тэр талаар яриагүй л байна. Урд нь яаж азаартжийсан гэхээр эхнийх нь нилээн хэдэн жилийн өмнө миний анх уулзаж байсан залуу, Үнсье Ах нь энэ тэр гэсэн үгтэй мсж биччихсэн байснийг нь том эгч олоод уншчихаж билээ, ээж хажууд байсан, чангаар уншиснаа, чи чинь арай гомо момо болжаан биш биз дээ?” би ч минчийтлээ улайсан уу яасан, айхтар сандарч байснаа л санажийна, утас дугаар андуурлаа ч билүү, огцом мэлзээд өнгөрч байсан. 2тох нь саяхан миний зургийн цомгийг дунд эгч хүргэн ах хоёр үзэж, тэгсэн яасан нэг найзыг маань харсанаа “энэ манай ангийн хүүхэд л байх шиг байхийн?” манай ангийхан охин шиг, гомо энэ тэр гэж яридаг байсан, тэр гомо байхаа энэ тэр гэж эгчтэй ярисан байсан, тэр нь бас ээжийн сонорт хүрээд амжиж,, за тэгээд тэр нөхөр надтай ямар холбоотойг шалгааж гаравөө, би –“Миний найз” үгүй та нар хүн андуурч яах гэж хүний юманд хүрээд байнааа, энэ тэр гээд тас адаар ааш хөдлөөд мэлзээд өнгөрсөн санагджийна. Ингээд саянийхтай 3дахаа болжаан, хэзээ ч ээжид камин аут хийе гэж боддоггүй хүн чинь \ бэлэн биш байсан чинь\ ийм юм тохиолдсон чинь шоконд орчих шиг! Ээжийг тэгээд дуугүй болчихоор аксээптэд маркийн байгаан болуу гэж бодоод, дотроо залбираастай

Өнөөдөр сэрүүсээд намрын сэрүүн амьсгал цээжинд, зүрхэнд мэдрэгдээд эхэлчиж яана даа, яана даа, Намрыг л хүлээж өдөр хоногийг өнгрөөж байгаан шиг,, яг тулаад ирэхээр догдлоод л 9.1н боллоо гэдэг дохио, хар нялхаас л дагасан гунигтай мэдрэмж, юу хийхээ мэдэхгүй нар нь буцаж байгаа саарал тэнгэрийг ширтэж зогсох, бүгд АСАР дотно!

2010/07/05

хvлээс

Хүйтэн бороо ороод л,, Яана даа яана, наадмын дараа намар болно,,
нулимстай инээмсэглэл
, инээмсэглэлтэй нулимс, атаа, төлөөс, төлбөр, чичрэлт,, тавиралт,
Хүсэл - Хүлээс