2011/12/29

happy new year.,,

Joao Pedro Rоdrigues -

Португалийн Алмадовар гэж ойлголоо ??
Одоогоор 45 настай, Португалийн ангийн" ертөнцөд хувьсгал хийсэн шахуу юмдагуу дааа. Түүний хоёрдох кино Odete буюу Two Drifters \2005\ Канны наадамд оролцсон бөгөөд түүнийг олон улсын хэмжээнд таниулж чадсан бүтээл гэж тооцогддог юм байна. Two Drifters – ийг үзчээд сэтгэгдэлээ бичнэээ.





The Phantom \O Fantasma 2000\ -
Joao Pedro Rodrigues агаагын анхны кино бөгөөд уг кино ч Португалийн “ангийн” уран бүтээлчид болоод энэ чиглэлийн уран бүтээлийн чиг хандлагад онц гойд нөлөөлсөн уран бүтээлд тооцогддог юм байна. Залуухан царайлаг залуу Сергио шөнийн цагаар Лисбон хотын хогын цэгүүдийн хог ачиж асгадаг ажил хийдэг бөгөөд хамт ажилдаг сайхан бүсгүй, өөрт нь талтай Фатимаг үл ойшооно. Сергио нэгэн мотоциклтой баян залуугийн хогшлийг ачих явцдаа түүнд дурладаг бөгөөд түүний дотоожийг нь олж аваад өмсдөг, түүний сексийн дотоод хийсвэрлэл энэ тэр нь их сонин жигтэй, ганцаардалыг харуулсан ч юм шиг, танил ч юм шиг сонин л кино байлааа.




3 day weekend \2008 US\ - Баасан болоод Даваа гариг аль нэгийг нь багтаасан 3-аас дээш хоногийн амралтын өдрүүдийг Трий Дэй Вийкэнд буюу урт амралт гэж нэрлэдэг байх нь... Ийм нэртэй нэг ангийн кино үзэв. Хоёр хосууд бүгдээрээ нэг нэг ангийн танилуудаа уриж урт амралтын өдрүүдийг зуслангийн байшинд өнгрөөхөөр болдог.... Ингээд 8 залуугийн 72 цагын амралтын өдөр хэрхэн өнгөрдөг тухай. Тийм ч хөгжилтэй биш, 5 онооноос 2.5 оноо сангдав.
За за төгсгөлд нь миний блогийг орж хардаг бүх хүмүүст бүгдээрэнд шинэ жилийн мэнд хүргэе !
Ирэх жилдээ ч бас гайхалтай үйл явдал амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх байхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлэе!
Kisses and hugs bro and sistaz !

2011/12/12

Poetry \2010\, Beautiful Memories \2001\

Яруу найраг \2010 Солонгос\ - Бас л нэг тийм манараа хийцтэйм байна шүү, Alzheimer \мартах маягийн өвчин юмуу даа\-тай 66 настай ач хүүгээ хардаг аниа, яруу найрагийн ангид суралцана. Төгсгөл нь харин бүдэг санагдлааааа, гэхдээ надад тийм нэг марталт, дурсамж энэ тэртэй кино таалагддийн..
миний хувид 5-аас 3 оноо.







Мартах өвчинг харуулдаг кинонуудаас хамгийн гоё санагддаг нь \ "Энэ хамгийн мундаг нь.. Иймийг л өгөөрэй МД-с\
Beautiful Memories \ 2001 French\. Анх Франц Герман киноны өдөрлөгөөр очиж үзэж байсан... Яагаад ч юм сэтгэлээс гардаггүйн... нэг л гоё байсан, ойроос нэг үзнэээ хө
,, манараааад байдийн үзэхэээр хэхэ,,