2013/10/28

please like me

Энийг үзээд байсан амтанд нь орчихсон даанч 1 сийзон-г нь л татсан 2-дох нь арай гараагүй байх шиг байгаан,,

Япон хэлний хичээл гэж япон юм үзсээр байгаад, өөр гадгаадын юм үзсэн чинь шал өөр этэр, 

Энэ шарковуудын камин аут этрийг хүлээж авчаагаа энэ тэр нь нээх тайван, хайнга этэр наацан


Ач хүүгийнхээ гей байдлаас болж цуглаанаа хаяжаагаа энэ тэр эмээ майр хөөрхөн..,

2013/10/25

маргарита



энэ манай По-гийн л хэдэн найзууд л байх шиг байгаан. Хүн ер нь "ойлгий" гэдэг алхам хийхгүй бол ойлгохгүй зүйлээ ойлгохгүй, ойлгох ч алба үгүй байх. Би үнэндээ гей ч гэсэн драг күйнүүдээ нэг их буруу зүйл энэ тэр гээд нүд үзүүрлэхгүй ч гэсэн нэг тийм халуун дотноор гэхиймуу, маш эерэг сайханаар бол хүлээж авдаггүй л байсан байх нь... 

Маргарита гэж энэ аниагийн видеог үзээд нэг алхам нааштай,  "ямар сайхан хүмүүсийг"..., гээд нэг дуу байдаг даа тэр дэ, өөрийнхөөрөө амьдрах, бусдад ямар ч гай тариагүй эрх чөлөөтэй хийх дуртай юмаа хийгээд, өөрийгөө илэрхийлээд амьдрана гэдэг энэ насны жаргал биш гэж үү? Маргарита ажаа болохоор 1961 онд төрсөн, 20 настай үедээ ээждээ гей гэдэгээ хэлсэн боловч хүлээж авахгүй, хүнтэй суу энэ тэр гэж шахдаг байсан тэрнээс болж ээжтэйгээ харицаа муудаад эх үрийн холбоо тасарлаа шүү" маягийн яриа болж байсан гэнэ, 20 настай үе буюу 1981 онд өөр юу болсон бэ гэхлээр анхны HIV-AIDS \ДОХ\гэдэг айхтар өвчин илрээд хүмүүсийн ёстой нэг шуугилдаж байхад ээждээ хэлсэн нь тухайн үед "гомо нарын өвчин" гэж шуугиж байснаас сэтгэлийг нь зовоосон байх гэнээ. Тэр л 20 настай үедээ Шисэйдо-гийн гаргадаг байсан сэтгүүлээс мэйк-ап гэдэг чинь "юун наадам цагаан сар" гэж олж мэдээд тухайн үеийн топ мэйк ап артистад шавь орж тэрхүү хүслэнт замаараа амьдраад 30 жил болж байгаа гэнэ, нэг гараа гэмтээснээс мэйк-ап артист хийхээ болисон боловч энэхүү Токиод болдог энэ андаграунд парти нь бас бараг 20 жил үргэлжилж л байгаа бөгөөд хүнд ямар ч учруулалгүй, энх тайванлаг ? өөрсдийн секс пантааз, дүрд хувирах хүслэн зэрэгэээ гаргадаг парти гэнэ.
За ойрд нэг иймэрхүү нэвтрүүлэг энэ тэр үзэж хэл давтсан шиг. Энэ ВАЙС ЖАПАН гэдэг суваг их сонирхолтой. Хичээл цагийн ажил гэж майрр завгүй, тухтай сууж унших, үзэх цаг алга болохоор галт тэрэг эсвэл 00-д орох ч юм уу, 10-20 минутын завуудыг л их л ашиглаж сурдийм шив дээ ккк, ажил гэрийн хооронд явах зуур 10-20 минут нэг сонирхолтой нэвтрүүлэг үзээд, юм мэдээд, хэлээ давтаад авах гэдиймуу зорилготой

За ойрд нэг тиймэрхүү, үе үе гэрээ санана, мөөмөө санана.., гэхдээ яахав "тэгээл гэрээ санөөл мөөмөө санөөөл, галт тэрэгэнд драг күйнтэй нэвтрүүлэг үзэээл, завсар зай гаргаж блог бичээээээээл их л завгүй оюутан явлааа"  гээл нэг л өдөр Улаанбаатартаа гангар гунгар хийх цаг мөдхөн болохооор :P 

2013/10/08

үхэл үгүй

Манай ангийн нэг хүүхэд өчигдөр өнгөрчихөж. Өнөөдөр хичээл эхэлж байх зуур багш нэг хүн дагуулж орж ирж яриа хийсэн нь эмэгнэлт мэдээ байлаа. Ямархуу охин байснийг нь ч санахгүй байна, шинэ ангид саяхан шилжиж ороод сар ч болоогүй болохоор. Багш хэд хоногийн өмнө тэр охинийг "аваарт орчихсон ухаан орохгүй байгаа гэнэ, Хятадаас аав ээж хоёр нь ирчихсэн байгаа" гэж байсан. Өнөөдөр аав ээж хоёр нь хичээл эхлэхийн өмнө орж ирээд ангийнх нь хүүхдүүдэд өнгөрчихлөө гэсэн эмэгнэлтэй мэдээг дуулгасан. Ангидаа нэг Тайланд охин бид хоёроос бусад нь Хятад, Тайван буюу Хятадаар яридаг хүүхдүүд юм.., Өөрийгөө бариж ядсан, чичирсэн ямар их уй гашуутай ярих өнгөнөөс нь юу яриж байгаа нь там тум тэмтрэгдсэн. Хэцүү ч юмаа даа, хуулинд захирагдан, хавчигдан гаргасан ганц амин үр нь хол байж байгаад гэнэтхэн яваад өгөх... Хүүхэдээ алдчихаад яваа дундаж насны гэр бүлийн хоёрыг хараад өр өвдөв.

Өчигдөрхөн энэ "Үхэл үгүй" гэдэг номыг уншиж дуусгасийн. Мөнхийн сэдэв амьдрахуй үхэхүй, бидний үл мэдэх хир нь ойр, ойр хир нь тээр алс үхэл гээч ертөнцийн тухай, явцын тухай, ерөөсөө муу муухай, хүнд хэцүү зүйл биш тухай..., үхэж буй хүмүүстэй маш олон жил насаараа шахуу ажилласан эмч хүний бичсэн илтгэл, лекц хичээлүдээс орчуулсан ном. Сонирхолтой л байлаа. Ээж эмээг өнгөрөхөд " эмээ чинь бүр нэг амар амаглан болчихсон, юундаа уйлалдацгаадаг юм гэж босоод гүйх гэж байгаа юм шиг л баяр хөөртэй хөнгөхөн шингэхэн болчихсон байж байгаад л  биеээ бэлдэж хэвтэрээ цэгцэлж байгаад л гэнэт амьсгал хураачихсан" гэж яриж байсан санагдаад.., яг нөгөө ертөнцтэйгээ холбогдоод ирэхээр хүн ер бусын амар амагланг мэдэрдэг гэнэ шүү.  

2013/09/17

Даймонд ин да скай....



- " Риана нээх халтар тээ,"
- " Тийн, нэг бүүр золбин тэ, бүүр яагаад ч өнгө орохгүй "

2013/09/16

8д-ийн хүүг гэнэт санагалзуулав..



Coldplay-н шинэ сингл асар таалагдав. Өнөөдөр "хотын үлгэрүүд"-ээ дуусгав. Мэдээж ганц нэг өгүүллэг нь арай дутуу орсон \ороогүй\ гэхиймүү, мэдрэгдээгүй тал байсан. Бас уран бүтээлчийн хувийн амьдралруу шагайна гэдэг үгүүллэгүүдийг нь амьдралтай нь хольж хутгах гээд байдиймуу даа, эсвэл энэний урд "Үзэхийн хязгаар"-ыг уншиснаас ч болсон уу, зарим нэг өгүүллэгийн баатар Өлзий өөрийгөө бичээд байх шиг, эсвэл тэр Эрдэнэтийн цонхигор хүүгийн дүр Болд-Эрдэнийг бичээд ч байгаа юм шиг.., санагдсан. \эсвэл би өөрөө л хольж хутгаж уншидаг байх хэхэ\  Бусдаар Өлзий үргэлжилсэн үг дээр ч улам л чангарч байх шиг санагдлаа. Умшихад сайхан байлаа, шавай ханалаа. Аюур агаагийн хажууд байгаад чангараад байна уу..,кк




"Хоёрхон алдаа" гэдэг өгүүллэгийг уншаад хоёрдох ч юм уу, анхных ч юм уу дурлал 8Д-ийн шоо ширтдэг байсан Т гэдэг хүүг гэнэт саналаашд,, сүүлд саяхан нэг автобусанд тааралдаж билээ, эхнэр ямар ч байсан авсан, хүүхэдтэй болсон гэлүү яалаа, бас л ичиж мичдэг хэвээрээ би, ичингүйрэн балайрчаагаад болсон харилцан ярианаас 30-40 порцеентийг ойлгох... хаха

2013/09/07

бямба гараг нэг..


  нэг ийм айлд зочилов, 50 гарцгаасан стрейт хосууд.., \манай аав ээжийн үе?\

хоюулаа лаг урлаг уран сайханч гэхиймүү дуртай гэхиймүү Underworld, Chemical Brothers, Pet Shop Boys этэрт илүүэй дуртай... сонирхолтой хос байлаа


бас эхнэр нь гей найзуудтай гэнэ, тэгээд хамт хоол идсэн 30 гаран насны Австралид зурагаар сурч байгаад ирсэн бас нэг япон хүүхэн, \магадгүй лесбиян гэж бодов\, япон хүн гэхээргүй майррр чөлөөтэй наасан... 

түүний зурагуудаас бааханийг гэртээ авч тависан байдал нь....










Бас тэр хоёроос ийм Banksy  гэж сахилгаггүй, алдартай графитчин бачкаг олж илрүүлэв


Нэг тийм урлаг уран сайхан мэдрэгдэээд, сэтгэл сэргээд сайхан Бямба гараг болж өнгөрөв. 





2013/09/05

Японд хуримаа хийсэн гей хос \ярилцлага\


 “... аж төрж амьдран суух..” тухай саяхан нэг хүүхэдтэй саяхан яриад нээрээ л  “...аж төрж амьдран суух..” юмсан гэсэн хүсэлдээ эргээд гүн автчихсан. Яагаав нөгөө нэг үлгэр эхэлдэг шиг тийн эмгэнтэйгээ, өвгөнтэйгээ нэг муур байна уу, нохойтойгоо тэгээл насны бөгсөнд данхтай цайгаа хувааж уугаал гангар гунгар тэ..,  энд байнаа Японд анх удаа лесбиян хос хуримаа хийнэ гэж байсан да, тэгсэн тэрнээс наана энэ хоёр хуримаа хийсэн юм байна шүү...,  9 сарын Бади сэтгүүлийн дугаар Масакигийн тухай тусгай нийтлэлтэй дугаар байхаар нь авсан энэ хоёрын ярилцлага байна. орчуулан хүртээл болговооо

Эхний зураган дээр баруун гар талын Сато гуай зүүх гар талынх нь Ёши гуай шүү. 

  
Бади : Юун түрүүн та хоёрын танилцсан түүх уншигчидад сонин байх болов уу.
Сато : 2003 онд интернетээр танилцаж байсан. Миний профайлийг хараад Ёши мэйл бичсэн нь анхных юм байна. Тэр үед одоогийх шиг зураг хөрөг амархан солилцдог гар утас дэлгэрээгүй байсан үе л дээ. Тэгээд Ёши-гийн царайг ч хараагүй тэр жилийн 5 сарын 17ны өдөр анх уулзаж байлаа.  Дараа нь олж мэдсэнээр IDAHO-гийн өдөр юм байналээ. \International Day Against Homophobia and Transphobia\

Ёши:  Би анх хараад л дурлачихсан гэхүү дээ, тэгээд л нэг мэдэхэд бэр орчихсон эхнэр хүн шиг л Сато-гийнд хагас бүтэнсайн болгоноор л ирдэг болчихсондог
Сато : Үнэнийг хэлэхэд Ёши миний ТАЙП-аас өөр бачка байсан болохоор, нэг тийм хөндийдүү л харьцаатай байсан л даа. Уулзахаасаа өмнө стрейт маягын шахуу юм яриж байснаа уулзаад үзсэн чинь үзсэн халитхан долгионтой үс энэ тэртэй.., гэхдээ тийм намираа энэ тэр бол биш л дээ хэхэ. Тэрнээс хойш хагас жилийн дараа юмуу даа хамт амьдарч эхэлсэн юм байна. Ёши-гийн сэтгэлээрээ зан нь юу юунаас илүү хайр хүргэм байсан. Надад сайхан харагдах гэж үснийхаа засалт энэ тэрийг өөрчилж, хичээл зүтгэл гаргах болгонд нь би очкоов өгөөд л, хайр хүрээд эхэлсэн.  


Бади : Энэ бүхэн хуримтлагдсаар байгаад л хуримаа хийе гэж шийдэцгээсэн үү ?
Сато : Бид хоёр учирсанаасаа хойш энэ жил 10 дах жил болж байгаа юм. Тэгээд дурсгалтай гэхиймүү нэг юм хийцгээе гэж бодож л байсан л даа. Гэхдээ шийдэл нь өөр зүйлээс гэхүү дээ. Хэдэн жилийн өмнө Ёши шинэ жилийн нийллэг дээр согтуудаа “бид хоёр хуримаа хийнэ” ухааны юм яриж байсан юм.

Ёши :  Би бол санадаггүйн  \инээв\
Сато :  Согтуугийн гай л даа тэ. Гэхдээ тэр явдал миний толгойд яваад л байсан хэрэг. Тэгээд л энэ жилийн Нагояа хотын Гей Лесбиян фестивал дээр хуримаа хийсэн дээ.

Бади : Уучлаарай Сато сан, таны ХДХВ-ийн халдвар хуримтай холбоотой юу ?

Сато: Би ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдсэн маань 1997 он л доо. Ёши-той уулзахаас өмнө энэ талаар ярилцаагүй байлаа. Гэсэн ч ямар ч асуудалгүй хүлээж авч өдийг хүртэл хамт амьдарч байсан л даа. Тийм болохоор энэ удаагийн маань хуримтай ХДХВ-ийн халдвар ямар нэгэн холбоогүй. Халдвартай гэдгээ мэдэхээс өмнө 5 жил нэг хүнтэй үерхэж байсан ч, хайртай байсан ч гэсэн тэгээд удаан үргэлжлээгүй дээ. Тэгтэл Ёши сэтгэлээ зориулж нэг насаараа хажууд минь байх хань минь болчихсон байж билээ. Энэ л хуримын маань ШАЛТГААН гэж бодож байна.


Бади : Яагаад Токиод амьдарцгаадаг хосууд Нагояа-гийн фестивал дээр хуримаа хийцгээсэн юм бэ?
Сато : Бидний хурим “бусад бэлгийн цөөнх бүх хүмүүстээ урам зориг хайрлавал...” гэсэн хүсэл байсан боловч хамгийн гол зорилго гэвэл бид хоёрыг өдийг хүртэл тусалж дэмжиж ирсэн гей найзууддаа зориулж хийе гэж бодсон учраас “хуримын ёслол” хийж болохоор гей фестивалыг сонгох нь хамгийн тохиромжтой гэж шийдэцгээсэн л дээ. Хурим маань Нагояа хотод болсон ч Токиогоос маш олон найзууд маань баяр хүргэхээр ирцгээсэн шүү.   
Ёши :  Хурим болох газар маань маш олон хүмүүс үзэхээр ирцгээсэн байсан болохоор хуримийг зохион байгуулсан \Valenty Wedding\ компани маань төлөвлөгөөнд байгаагүй гэнэтийн мэндчилгээ болоод bouquet \цэцгийн баглаа шидэх ёслол\ хүртэл зохион байгуулсан байсан.  Хурим фестивалын төгсгөлд тэнд байсан бүх хүмүүс сэтгэлээ нэгтгэн бөмбөлөг хөөргөцгөөхөд нүдэндээ баярын нулимстай байсан улсууд цөөнгүй байсан шүү.


Бади : Түүнээс гадна хууль ёсны эрх зүйн орчин бүрдсэн үү ? \жишээ нь, хүүхэд үрчилж авах зэрэг ?\
Сато : Үгүй, “гэр бүл” бол л хүүхэдтэй “байх ёстой, баймаар байна” гэдэгтэй тийм санал нийлдэггүй.
Ёши :  “Гэр бүл” болмоор байгаа бол сонголт байж болох боловч, миний хувьд ээж маань ч амьд байна, өөрөө хүү нь болсныхоо ач тусыг үзүүлмээр байгаа учраас.
Сато : Бид хоёрын хуримаас хойш, Японд хамтран амьдрах, хурим хийх, хуульчилах үйл явцын төлөө бид хоёр хууль ёсоор батлагдаагүй ч “сүйн хуримаа” хийж хамтын амьдралаа зориулая гэж бодоцгоосон.
Бади : Өнгөрсөнд, гей фестивал дээр хурим хийцгэсэн хосууд салах нь олон байсан, энэ талаар бодолоо хуваалцаач
Сато : Магадгүй, яадаг ч байсан ЛГБТ олон нийтийн гишүүн байж “ Япон улс ч бас ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж, зорьж” түүндээ хөтлөгдөж ёслол үйлдсэн хүмүүс олон байсан гэж бодож байна. Одоогийн нөхцөл байдалд гэвэл Япон улс ижил хүйсийн гэрлэлтийг хууль зүйн түвшинд эрх олгоогүй л байна. Эсрэгээр нь яривал саллаа гэхэд ч ямар нэг хууль зүйн процесс, явц алга л \хэрэггүй\ байна шүү дээ. Хурим хийлээ гээд тухайн хоёр хүний харилцааг сайжруулж, бататгаж өглөө гэхэд амьдрах хэв маяг өөрчлөгдөнө гэсэн үг биш. Эцсээ хүртэл “энэ хүртэл хамтдаа өнгрүүлсэн хоёр биендээ талархах сэтгэл, үүнээс ч хойш хамтдаа туулая” гэсэн сэтгэлийг л бататган харуулж буй баяр ёслол гэж боддог юм.
Бади : Та хоёрын амьдрал ахуй, санхүүгийн асуудал зэрэгээ яаж зохицуулдаг вэ ?  
Сато : Өмнө нь бол яс тал талаар нь гаргадаг байсан гэхүү дээ, одоо бол хоёр талаасаа хоюулаа гаргахаа гаргадаг маягын. Ёши надаас илүү цалинтай шүү. \инээв\
Ёши : Уг нь бол тал талаараа юм байгаан. \инээв\
Сато : Нарийн дүрэм гаргаад маргалдах асуудлыг шийдвэрлэчихнэ. Ёши ер нь бол нилээн ажилсаг. Би бол цагаан гартай хирнээ, хоол хийхээр нь шүүмжилнэ, хувцас угаагаад шургуулганд хийхэд “өмсөхдөө л эргүүлээд харуулчихад болоошд” гэх маркийн юм хэлээд тэр чигт нь хураах жишээний. Ердийн үед юу ч хийдэггүй хирнээ, яг юм хийхээр нарийн юманд ач холбогдол өгдөг юм шиг байгаа юм.
Ёши : Гэхдээ, нээх асуудалгүй л юм байна тэ?
Сато : Ёши бол ер нь нэг иймэрхүү л байдалтай \инээв\  Би бол нэг гараа тосч хэвтсэн маягтай.
Бади : 20 жилийн ойгоороо юу хиймээр байна ?  
Сато : Нагояад ирж чадаагүй найзууд маань олон байгаа учраас, дараагаар бол Токиод баярлах санаатай байна.
Ёши : Сато санруу харан “ Корэ кара мо онегайшимас”
\Онегайшимас нь “гуйх, хүсэх, урих” олон утга агуулдаг ч энд, юу гэж орчуулмаар юм, Япончууд анх танилцсан хүнтэйгээ мэндчилгээ хэлэх үед “үүнээс хойш тусалж дэмжээрэй, сайхан үерхэж нөхөрлөе” гэсэн утгаар хэлдэг бол урдаас танидаг хүмүүс баяр ёслолын үеээр бас “энэ хүртэл сайхан нөхөрлөлөө, үүнээс хойш ч гэсэн сайхан нөхөрлөцгөөе, бататгацгаая”  гэсэн утгаар хэлдэг байх. Хурим хийсэн хоёроос үүдэн романтик орчуулга хийвэл “Үүрд хамт байгааач” \ооё\ 






2013/08/30

хотын үлгэрүүд \гарчээ\


Өлзийгийн шинэ ном гарчээ. Хараахан умшиж амжаагүй л байна.
Аюурын ярилцлага уншисан чинь, яруу найрагчийн хувьд ингээд зодог тайлж байна, яруу найрагт хийх гэж хичээж явсанаа эмхэтгэж "Бясалгал"-г гаргасан гэх...

Аюур гэснээс саяхан нэг дарваантай ном, зохиол мохиол яриж яваад Аюур-ын зохиолд нөгөө нэг гей хэсэг гардаг тухай ярисан их сонирхож байх шиг байсан. 

Хуучин блог цоожилсон тул... ахин толилуулсуу
Уг хэсэг Аюурзанын "Гурамсан цадиг" трилогийн Цуурайнаас төрөгсөд гэсэн цуврал өгүүллэгт нь гардаг болно. 



“... Шөнө нь Гэрэлт-Одын хөрш согтуу ирлээ. Насанбилиг түүний орон дээр унтаж байсан юм. Уг нь тэд бишгүйдээ л ийн нийлж хөлчүүрхдэг, хэн хэнээсээ цэрвэхээргүй дотно нөхөд л дөө. Харин тэр шөнө Дарьяамын янаглан гиншихийг чагнаад цурам хийж ч чадахгүй хөрвөөж байтал согтуу орос ирж, хажуугаар нь хэвтэв. Репиний “ Ижил мөрний барлагууд” хэмээх зураг дээрх шиг хөлөг онгоц чирсээр Астраханийн эрчүүд баавгай мэт биерхүү амьтад болж өсдөг. Согтуу, бахим гартай тэр бүдүүлэг эр Насанбилигийн араас бараг л эмэгтэй хүнийг энхрийлж байгаа мэт санаа зовмоор нялуун тэврэхэд, тэр өөрөө ч мэдэлгүй эвгүйрхэн, ичих ч шиг болж, тийн ичиж эвгүйрхсэндээ өөрөөсөө санаа зовж билээ. Санаа зовохуйд үнэхээр л тэр хоромхон зуур жинхэнээсээ эмэгтэй хүн болчих шиг хачин сэтгэгдэл хамаг биеийг нь баглаж хүлээд, тэр анх удаа биеэ эзэмдүүлэх гэж байгаа охин шиг дагжжээ. Үүндээ бүр ч их ичиж шаналсандаа хорсч, архиныхаа нөхдийг нэвширтэл нь нүдчихмээр санагдсан сан. 
Яг одоо тэрээр нөгөө орос шиг согтуурхаж, цаашаа харан унтаж буй Бэгтэрийн туранхай, юугаараа ч юм бэ эмэгтэй хүнийг санагдуулах цэх шулуун нуруун дээгүүр гараа давуулахдаа цаадхи нь гэнэт биеэ хураахыг мэдрэв. Бэгтэрийн дотор ч бас урьд нь амилаагүй явсан эмэгтэй хүн сэрээд, сэрснээ мэдэгдэхгүй гэсэндээ туулай шиг хярж байна. Тэр туулайн зүрх оволзож, үүнд эвгүйцсэн Бэгтэр одоо согтуу толгойг нэвширтэл жанчихад бэлэн болов.
“Яг л над шиг…”
Бүхий л хорвоо нэгэн цагт хэд хэдэн толиноо зэрэг туслаа.
Нэг толин дотор : Бачимдаж хилэгнэсэн Бэгтэр огло харайн босоод Насанбилигийг хайр найргүй балбаж гарав. Согтуу ухаанд л согтуу дурсамж амилдаг. Уруулаа хэгз цохиулах яг тэр агшинд л Насанбилиг олон жилийн өмнө Казань хотын оюутны нэгэн байрны хонгил дахь халуун усны өрөөний чулуун шалан дээр халтиран унаснаа, хоёр анд нь хөл дээрээ эгц ч гишгэж чадахгүй байгаа түүнийг дэмнэж босгуутаа зугаагаа гаргах мэт хүйтэн шүршүүр рүү түлхэж ахин хальтруулахыг, цэл хүйтэн шүршүүрийн хүчтэй ширүүн урсгалд цохиулан зүрх нь ёг хийн хаагдаж, ертөнц үүрд нам гүм, таг дүлий оргихыг там тум мэдэрсэнээ санажээ.
Өөр нэг толин дотор : Бэгтэрийн хүүхдэрхүү зөөлөн арьсийг согтуу Насанбилиг Дэлгэрмаагийн нуруутай андууран илбэж, харин Бэгтэр өдий болтол бодсоор явсан “Эрэгтэй хүнд эзэмдүүлж байхдаа, эр бэлиг эрхтэн биерүү нь шунган орох тэр үед эмэгтэйчүүд яг юу мэдэрдэг болоо?” хэмээн бодож явснаа биеэр үзэхээр сэм хүлээр зуураа сэтгэлдээ аль хэдийнэ бийр будаг нийлж, болох гэж буй бусармаг учралыг нэг бүрчлэн зурахаар зэхэж байлаа. Дэлгэрмаа онгон байгаагүйнхээ төлөөс болгож биеийнхээ бусдад найр тавиагүй нэгэн үүдийг Насанбилигт зориулсан аж…” 

2013/08/28

Малчин Цэвээн - Гандий Мод

ингээл Монгол гэээл цээжээ дэлдмээр шүү.., мал нүдэлмээр., мал дээр гармаар.., амаа тосдмооршд

бүүр нэг сэтгэл тэнийтэл сайхан дуулхиймаа.., 

" ...Хаднаас өндөр 
Хаалиас ургадаггүй яа хөө
Ханилсанаас илүү л амраг байдаггүй яа хөө

Уулнаас өндөр
Улиас ч ургадаггүй юу яа хө
Учирсанаас илүү л амраг байдаггүй яа хөө "

2013/07/01

Intersexion



Удахгүй нээгдэх Токиогийн "ангийн" кино наадмаар баримтат киноны төрөлд гаргах кино. Документари гэхээр “хэцүү” “уйтгартай” гэсэн имээж төрдөг хүмүүс байдаг байж магадгүй юм. Гэвч үзээд ирэнгүүт татагдаж тэр ч бүү хэл сонирхолтой болоод эхэлж байтал дуусчихдаг.... Ийм хэлбэрийн сонирхолтой, гоё темптэй бүтээлүүд цөөнгүй. Тэдгээрийн дунд яах аргаггүй зүй ёсоор багтах бүтээлүүдийн нэг бол манин буюу интерсексийн тухай өгүүлэх “Intersexion” юм. Энэхүү бүтээл нь Шинэ Зеландад интерсексийг нээлттэйгээр дэлгэн тавьсан Мани Блү Мишел-ийн тухай танилцуулж, дэлхий дахины интерсекс хүмүүсийн баяр жаргал, зовлон гуниг, амьд яриаг та бүхэнд хүргэх болно.

Кино сонирхогч, тэр дундаа документал кино сонирхогч хүмүүсийн заавал сонирхох кино юм байна. 

2013/06/21

“Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хос дээр өсч бойжсон хүүхэд илүүтэйгээр эрүүл чийрэг торнидог” тухай судалгаа





Тухай судалгааг Австралийн Age сонинд нийтэлжээ. Энэхүү судалгааг Мелбурнийн их сургуулиас 17-оос доош насны 500 хүүхдийн дунд явуулжээ. Ижил хүйсийн баримжаатай хос дээр өсч байгаа хүүхэд болон стрейт хос дээр өсч байгаа хүүхдүүдийн сэтгэл хөдлөл, бие бялдар, өөртөө итгэх итгэл, гэр бүлтэйгээ өнгөрөөж буй цагийг харицуулан судалахад том ялгаа гараагүй боловч нийт дүнгээр нь авч үзвэл ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хос дээр өсч байгаа хүүхэд нь илүүтэйгээр эрүүл чийрэг, идэвхитэй гэсэн дүгнэлт гарчээ.


Үүнийг ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хос нь хоорондын харилцаа илүүтэй нягт төдийгүй, хүүхдийнхээ сургууль дээр тулгарч буй асуудал амьдралыг илүүтэйгээр сонирхож, жишээлбэл “дээрэлхэх” “ялгаварлах” зэрэг асуудалд илүү мэдрэмжтэй хандаж, нээлттэй орчинг бүрдүүлж байгаа нь хүүхдүүдийн эрүүл чийрэг, сэргэлэн өсч байгаатай холбоотой гэж үзэж байна.

Эх сурвалж 


2013/06/06

NY calling












Нью-Иорк гэснээс өчигдөр, Нью-Иоркийг лаг тод зүүдэлсийн байна. Ээжтэй хамт Нью-Иорк орчихсон яваад байсан, тэгсэнээ фээсбүүк дээрээ Нью-Иоркод байгаагаа гайхуулах гээд гялс статус энэ тэр постлож этэр \Дараа нь бодоод байхийн, зүүдэлж байгаагаа анзаарангуутаа "сэрэхээсээ өмнө" гэвэл үнэнд дөхөхийн болов уу.., тэрүүхэндээ сэргэлэн загнасан байгаан.

Юу болоод Нью-Иорк болоод зүүдэлж бариад унасийн бол гэсэн. Ойрд фээсбүүк дээр Humans of New York гэдэг хуудасанд их дуртай, сонирхолтой болоод байгаан, тэр золигоос болж гэж оншилоод суужийна.
http://www.humansofnewyork.com/ гэж вэбсайт нь байдаг юм байна. Сая нэг ийм жижигхэн өгүүлэг уншаад гоё санагдлааа.

 Нью-Йорк хотын таксины жолооч ийнхүү бичжээ...

Дуудлага өгсөн хаягийн дагуу байрны гадаа ирмэгц сигналдлаа . Хэдэн минут хүлээсний дараа дахин сигналдав. Орой ээлжийн хамгийн сүүлчийн дуудлага байсан тул орхиод явчихмаар байсан ч яагаад ч юм машинаанаасаа буун байшинд дөхөж очоод хаалгыг нь аажуухан тогшлоо.
" Жоохон хүлээзнээрэй одоохон" хэмээн сулхан хоолойгоор хөгшин эмээ хариуллаа .Ямар нэг зүйлийг шалан дээгүүр чирэх нь сонсогдоно. Нилээн удсаны эцэст 90 гаруй насны жижигхэн эмээ миний урд хаалга онгойлгон гарч ирэв.эрээн судалтай даашинз, торон гивлүүртэй жижиг малгай өмссөн тэр яг л 40-өөд оны киноноос гараад ирэв үү гэмээр санагдаж байлаа. Түүний хажууд жижигхэн чемодан байх бөгөөд гэрийг нь ажвал сүүлийн хэдэн жил хүн амьдраагүй болов уу гэлтэй бүх тавилгыг нь даавуугаар бүтээсэн байх юм. Ханан дээр ямар ч цаг байсангүй, шүүгээ болгоны тавиур хов хоосон.

- Миний чемоданыг гаргаж өгөхөд туслаач гэж тэр хэлэв. Би чемоданыг нь машинд хийчихээд буцаж ирж эмээг түшихэд тэрээр надаас зөөлхөн сугадаж зугуухан алхсаар машинд суув. Эмээг надад баярлаж талархахад нь " Зүгээр дээ, би үйлчлүүлэгчидээ өөрийнхөө ээжийг амьд байсан бол халамжлах байснаар л халамжлахыг хичээдэг юм" гэж хариулав.

- Өө тиймүү. Ёстой сайн хүү байна. Энэ миний очих хаяг, хотын төвөөр дамжин очиж болох уу?
- Хотын төвөөр дамжина гэвэл нилээд тойрч очих байхдаа эмээ
. - Зүгээр зүгээр. Би асрамжийн газар луугаа очиж байгаа болохоор яараагүй ээ.

Би толиндоо түүнийг харлаа. Түүний харцан дахь оч хэдий унтарчээ. Гэвч тэрээр ямар нэг зүйлд итгэлтэй байх бөгөөд түүний нүднээс зөөлөн туяа цацарч байлаа.
- Гэр бүлээс минь үлдсэн хүн байхгүй хэмээн зөөлөн хоолойгоор хэлээд эмч нар намайг удаан амьдрахгүй гэж хэлсэн хэмээн үргэлжлүүлэхэд нь би таксины тоолуураа аажуухан унтраалаа.

- Ямар замаар явах уу хоёулаа хэмээн би түүнээс асуулаа. Шөнийн туршид бид 2 хотоор зугаалж тэр нэгэн цагт лифт ажилуулагчаар ажиллаж байсан газраа, нөхөртэйгээ анх суусны дараа амьдарч байсан дүүргээ зааж өгч билээ. Мөн тавилгын дэлгүүрийн урд түр зогсохыг гуйлаа. Түүнийг жоохон охин байхад тэнд бүжгийн заал байдаг байсан бөгөөд тэрээр бүжгийн дугуйланд нь явдаг байжээ. Зарим үед намайг ганц нэг байшингийн урдууд аажуухан явахыг гуйх бөгөөд ямар нэг бодолд автан чимээгүйхэн тэдгээр байшингууд руу ширтэнэ. Гүн харцны цаана ямар дурсамж нуугдаж байгаа нь шигүү ойг алсаас харахад нууцлаг бөгөөд сүрдмээр байдагтай адил санагдана. Үүр цайж нарны туяа багахан туяарч эхлэхэд тэрээр гэнэт:
- Би их ядарч байна. Явъя даа хэмээлээ.
Бид 2 түүний заасан хаяг руу юу ч ярилгүй чимээгүйхэн явцгаав. Намхан цагаан байшингийн гадаа ирмэгц 2 сувилагч түүнийг тосон авахаар гарч ирэн түүнийг тун анхаарал болгоомжтой түшиж хөдөлгөөн бүрийг нь ажиглана. Намайг машины араас түүний чемоданыг гаргаж байх хооронд тэрээр аль хэдий тэргэнцэр дээрээ суужээ.

- Чамд хэдийг өгөх билээ хэмээн түрийвчээ онгойлгон асуув.
- Хэд ч хэрэггүй ээ эмээ.
- Амьдрахад чинь мөнгө хэрэгтэй шүү дээ...
- Өөр зөндөө зорчигч байгаа гэж хэлээд өөрийн эрхгүй би түүнийг тэвэрч билээ. Тэр намайг өөрийнхөө хэмжээнд тун чанга тэвэрсэн.
- Өнөөдөр чи надад жаргалтай мөчийг бэлэглэлээ. Баярлалаа гэж тэрээр гараас минь атган хэлээд 2 сувилагчийн хамт өглөөний манан дунд уусан ууссаар асрамжийн газар луугаа орлоо . Ард минь хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Энэ бол амьдралын төгсгөл, амьдралын хаалга хаагдаж байгаагийн чимээ байсан юм.

Ямар ч зорчигч авалгүйгээр зорилгогүй хаашаа ч хамаагүй гүн бодолд автан явсаар л байлаа. Бүхэл өдрийн туршид ямар нэг зүйл ярихыг хүссэнгүй. Эмээ дээр ууртай нэгэн жолооч таараад түүнийг хүлээж тэсэлгүй орхиод явсан бол яана? Би машинаасаа буулгүй сигналдчихаад яваад өгсөн бол яана?
Би амьдралдаа хэзээ ч ийм чухал зүйлийг хийж байгаагүй юм билээ.

Бидний анзааралгүй орхисон, тэвчилгүй хаясан, чухалд тооцолгүй өнгөрөөсөн аливаа нэгэн зүйл хэн нэгний хувьд ямар чухал, ямар үнэ цэнэтэй, ямар жаргалтай зүйлд хувирдагийг бид мэдэхгүй.

2013/06/03

Филаделфийн гудамж

"Филаделфийн гудамж"
Оскар 2013 \бишээ Гэрмми юм байна\ 
Гоё дуу, сайн кино, агуу дуучин, мундаг кауэр. RESPECT!
Дуугралт найруулга энэ тэр бяцц байнашд, гар утасны ч юм уу мэргэжлийн бус бичлэг гэхэд л....

2013/05/27

10 сард Японд анх удаа ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хосын хуримын ёслол явагдана.




За нэг ийм сэнсаацтай ч гэхиймүү мэдээ байна, сэнсаацгүй ч байж болохийн, гэхдээ л саяхан миний бичээд байсан өнөө хаа байсийн Азид гэрлэлт хаа байсийн этэр гэсэн, яасан байхнуу хурим хийх гэж байна цаадуул чинь... Айлын хүүхдүүд ийм айхтар.... Ёпоон улсад анх удаагийн ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хосуудын Хурим ёслол болоод Гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэх Letibee хэмээх байгуулга энэ оны аааааль 2 сард байгуулагдаад үйл ажилгаа явуулж эхэлцийм байна.


ЛЭТИБЕ нь “ Бүх л бэлгийн чиг баримжаатай хүмүүс \ЛГБТ-гээс гадна гэж байгаа шүү\ тэдний өөрсдийн хүсэн хүлээж буй, төсөөлөн буй тэр л дураараа, хүлээсгүй хайрлахын баяр хөөр, аз жаргалаа БОДИТ БАЙДАЛ болгох “ гэсэн эрхэм зорилготойгоор, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө, бүх хүмүүсийг санаа зовох зүйлгүй хуримын ёслолоо төлөвлөх, зохион байгуулах мөн хуулийн хүрээнд гэрлэлт батлагдаагүй байгаа ч хосууддаа Гэр бүлийн төлөвлөлт хийх, туслах болон зөвөлгөө өгөхийг эрхэм зорилгоо болгон байгуулагдсан ажгууууу. 

ЛЭТИБЕ нь ирэх 10 сард Япондоо Ямасаэ болон Мао хоёрын хуримын ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дэмжигчидээс хандив цуглуулж байгаа юм байна. 500 иенээс эхлээд 10 ман хүртэлх \100,000 иэн\, хандивын хэмжээнд тохирсон \ил захидлаас эхлүүлээд ДВД, зургын цомог, хуримын ажиллагаандаа урих, оролцох зэрэг төрөл бүрийн\ бэлэг дагалдуулсан хандивыг 7 сарын 9 хүртэл хүлээн авч байгаа юм байна.
\Зураган дээр. баруун гар талд Ямасаэ, зүүн гар тал Мао\

Энэ ЛЭТИБЕ-гийн Тояама гээд аюулын хөөрхөн залуу нэг ийм юм ярижийна.., зах зухаас ойлгосноороо орчуулбал : “ Бид чинь амьд явасных хурим найр хийж үзмээр л байнашдээ,  одоогийн Япон орон ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг хуулиар хүлээн зөвшөөрөөгүй \даатгалын асуудал, эмнэлэг үйлчилгээний асуудал \жишээ нь партнер чинь эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахад гэхэд гэр бүлийн , “дотны” хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй байх\ асуудлууд тулгардаг ч зөвхөн хосуудынхаа хуримыг хийгээд орхичих биш, хуулийн түвшинд хуульч өмгөөлөгч танилцуулах\ зэрэгээр туслалцаа үзүүлмээр байгаа билээ
Түүнчлэн энэ  10 сард анхны хуримын ёслолоо хийхийг төлөвлөж байгаа бөгөөд, зөвхөн эстэрлийтаанууд хурим найр хийдэг юм биш, хэн ч гэсэн хурим найраа хийж болох, тэр сайхан мэдрэмжийг авч болох юм шүү гэдэг мессэжийг нийгэмд түгээх, бүх бэлгийн чиг баримжаатай хүмүүс “хурим хийх боломжгүй” гэсэн тогтсон ойлголтыг нь өөрчилөх гэж байгаа билээ “  гэжийнэ шүү... 



Хандив өргөх ЛИНК 
ЛЭТИБЕ гийн хуудас



сониноос энэ кино саяны Канны наадам дээр будаа болгосон сурагтай

үзэх юмсан


Blue is the Warmest Colour \2013\

2013/05/23

Долоон сарын эхээр энэ кино наадам байгаан байна лээ.
Яагаад БТ байхгүй байгаан бол доо
ЛГБТ л гээд бичээд байсан анзаарсан чинь...



2013/05/22

We are OUT episode3

Энэ бас лаг хөөрхөн хос байна, хоёулаа лаг свийт, Японд ингэж ер нь АУТ байх бас л сэтгэл, зориг шаардсан амьдрал гэж боджийно. Хөгжилтэй орон ч гэсэн нийгмийн дарамт энээ тэрээ янз бүрийн хүчин зүйл байх шиг байгаан, АУТ гей байх нь маш ховор санагдсан. Ямар ч байсан, хөгжингүй орнууд ижил хүйсийн гэрлэлтийг хуулчилаад, зарим нь хүлээн зөвшөөрөх, хуулчилах шатан дээрээ явж байгаа ч Азийн орнуудаас гэрлэлтийг хуульчлах орон одоохондоо л байхгүй болов уу гэж бодсон.



Доод талийн Масаки-гийн орсон дугаарыг дахиад үзсэн нээх сонин болчихлоо. Масаки гэрлэлтийн талаар юу гэж ярисан гэхээр : " жишээ нь.... энэ хүнд эд хөрөнгө өвлүүлэх, хуваалцахын тухайд хуулийн хүрээнд хэрэгтэй байж магадгүй боловч хэлбэр, нэр төдий гэрлэлт гэсэн юм бол хэрэггүй гэж бодож байна... " үүний дараагаар нь найз залуу нь Япон гэлтгүй ер нь Азид ойрын хугацаанд гэрлэлтийг хуулчилах орон байхгүй болов уу гэсэн шүү юм ярижийна. Эндээс арай....олгой биш юм биш байгаа гэсэн шүү хардлага төрөөд наасан... Xятад хүн юм чинь юмыг яаж мэддэгийн этэр гээд балай довны тогтсон ойлголтой, тэрнээсээ ч салахгүй юм шиг байналээ хөөрхий гэж,, өөрийгөө өрөвдөх хамгийн хэрэггүй сэтгэл хөдлөл юм гэнэлээшд

Би ч бас Ази-д хараахан болоогүй л байх гэж бодоод байгаашд.., гэхдээ бас хүн болснийх гэдэг шиг нэг хурим найр хийхийнсан гэж боддийншдээ уг нь :P \заавал Японд хийгээтэх гэцэн юм шиг тэ\ Хурим мурим гэснээс ажил дээр Хятад Непалуудтай амьдрал яридийн хөөрхий эстрээт эстэрлийтааууд тэдэн иен, тэдэн юантай, тийм байр савтай болохгүй бол хурим хийж чадахгүй л гэнэ.., гон бие гозон л гэнэ, мөнгөтэй баян байвал тэгээл болчихийн гэнэ хөөрхийс...

Хажууд нь маниусийн ирлаашиншип, \мөнгө төгрөг хардаг харьцаа бас үүсдэгийг үгүйсгэхгүй л дэ\ гэхдээ л стрейт эстэрлийта найзуудаас хайр майр, мэдрэмж, таашаал энэ тэр гэдэг юман дээрээ тулгуурлах нь 2-3 дахин илүү коофицэнттой гарах байх шүү... Шулуун найзууд өршөөгтун ! Таамаг шүү таамаг загнаад байв ...


2013/05/20

Баяртай Масаки күн


"...Сайхан хvний нvднээс бурханы гэгээг олж vзэх..." Д.Б



Энэ жилийн эхээр хийгдсэн We are out хэмээх ЛГБТ цуврал нэвтрүүлэгийн Масаки-гийн орсон дугаар гэнэ, Накано дүүрэгт партнер Тэн Тэн болон, Chloe хэмээх мууртайгаа амьдардаг байжээ, дэндүүүүүү харамсаад..... 29н нас 

Саяхан л \сарын өмнө\ Масаки-гийн танилцуулгийг тавиад л \энд\....
Баясаж хөөрөөд л явж байсан ... Токио хотод ойрхон дvvрэгт амьдардаг юм байна, Нэг едер азаар тааралдвал сайхан инээмсэглэлийг нь ойроос харж, хамт зурагаа авхуулах юмсан гэж бодож байж билээ. Энэ гараг дээр амьдрах хугацаандаа зоргоороо "нисэж", зоригтой амьдарч чадсан, мундаг залуу гэж боддог юм.  

Баяртай Масаки :*




2013/05/07

Алдарт NВА тоглогч асан Мэйжик Жоонсоны хүү КАМИН АУТ хийлээ

 Мэйжикийн хүү болох Earvin Johnson, Los Angeles хотын West Hollywood хэмээх газар найз залуутайгаа хамтдаа байх үеээрээ КАМИН АУТ \ гей гэдэгээ олонд зарлах, илэрхийлэх\ хийжээ. 















Мэйжик үүний талаар :
“ Cookie\эхнэр нь\ бид хоёр хүүдээ хайртай, тусалж дэмжиж явах болно. Бид хүүгээрээ бахархаж байна “  гэсэн байна. 


Мэйжик Жонсоны хувьд 1980 оноос хойш Lakers-г 5н ч удаагийн аварга болоход оролцсон од тоглогч билээ. 1991 онд ХДХВ-ын халдвартай гэсэн шалтгаанааар зодог тайлсан боловч 1992 оноос бүх оддын тоглолтонд дахин тоглож эхэлсэн. 1996 онд жинхэнээсээ зодог тайлсан билээ. Түүнээс хойш HIV-ийн эсрэг компанит ажилуудад хүчин зүтгэсэн. Тэрээр өвчинтэйгээ тэмцэх болох HIV-ийн эсрэг компанит ажилаараа дамжуулан гей амьдралаар ихийг мэдэж авсан болон өөрийгөө гей гэсэн цуу яриаг тэрээр үгүйсгэжээ. 












Аав нь нийгмийн тогтсон бурангуй үзэлтэй олон жил тэмцэж ирсний дүнд, хүү нь ч гэсэн энэ талаар төсөл, нийгмийн сайн сайхний төлөөх ажил хийх болов уу гэж гей камминти үзэцгээж байгаан байна ?? 




2013/05/01

ХДХВ-ийн вирусын эсрэг вакцин нээгдэх шатан дээрээ явж байна.



  


Дани судлаачийн туршиж байгаа энэхүү вакцин нь хүний арисны эсэнд туршиж үр дүнгээ өгсөн бөгөөд одоо жинхэнэ өвчтөн дээр туршиж үзэх юм байна. Энэхүү туршиж буй арга нь хүний DNA-гийн дотор хуримтлагдсан вирусийг устгах бөгөөд, дархлааны систем нь вакцины тусламжтайгаар DNA дэх вирусыг олж илрүүлж улмаар түүнийг устгах гэсэн арга юм байна. 
Данийн Aarhus их сургуулийн ахлах профессор Соггард: 
“ Хүний биеийн дархлаа вирусийг таньж устгана гэдэг хэцүү л дээ, хүн бүр адилгүй янзан бүрийн дархлаатай, дархлааний систем хүчтэй эсвэл сул байх, мэдрэмтгий байх зэрэгээс шалтгаална” гэсэн байна.


2013/04/30

Guardian сэтгүүл: Хятад улсад гей эрчүүдийн 80 орчим хувь нь эмэгтэй хүнтэй гэр бүл болсоор л...

Хятадын QINGDAO их сургуулийн профессор, БНХАУ-ийн ЛГБТ асуудалын мэргэжилтэн ZHANG BEICHUAN : Хятадын гей эрчүүдийн 80 орчим хувь нь эмэгтэй хүнтэй гэр бүл болсоор байна гэж GUARDIAN сэтгүүлд нийтлэл хэвлүүлжээ. 







Хятадад гей эрчүүдийн нийтлэг нь эцэг эхийнхээ санааг амаглан байлгахийн тулд гэр бүлтэй болох юм уу, эсвэл ижил хүйстэн эмэгтэйтэй гэр бүл болдог гэж тодорхойлсон бөгөөд өөр нэгэн судлаач энэ тоог 12 сая гей эрчүүд лав гэр бүл болсон гэж тооцоолж гаргажээ.





















Бэй Чуан : “ БНХАУ-ийн хэмжээнд ижил хүйстэнтэйгээ явалдах нь 1997 он хүртэл хуулиар хориотой байсан бөгөөд одоог хүртэл чухал нарийн асуудал байгаа билээ. Улиг болсон үзэн ядалтыг тэгтлээ Хятадаас олж харахгүй. Үнэн хэрэгтээ Хятадад ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа нь бараг л хүлээн зөвшөөрөгдөснөөс үл барам “ивээлтэй” орон гэж бодож байна. 




















"...Уламжлалт нийгмийн хэв загвараас авч үзвэл үр удам тасрах нь эцэг эхийн хувьд хамгийн их  үл хүндэтгэл, үгийг нь үл ойшоосон хэрэг гэж тооцогдох явдал юм. Одоогийн Хятадад ч гэсэн “гэр бүлтэй бол, хүүхэд төрүүлж өг” гэсэн эцэг эхийн дарамт шахалт маш хүчтэй юм.














Энэ мэдээнээс харахад Монголчууд маань нэг хүүхэд л төрүүлж өсгөх гэсэн төрийн бодлоготой Хятадыг бодвол хэд хэдэн хүүхэд төрүүлж өсгөөд байдаг нь аз завшаантай хэрэг бус уу ? 














мэдээний эх
http://rainbowgrid.blog.fc2.com/








2013/04/29

Бүх нийтийн мого боловсрол

Рики шүүгээнээсээ гарсан нь,, 

2013/04/25

Параанц бол параанц л юм байна


Нөгөө форумаас орчуулга оруулах гэсэн, бөгс бөөрний явдал нь нэн дэлгэрэнгүй нягт, тэгээд ч маний чинь "үхэр өвс идэв" хэмжээний лаангууж нь зарим нэг үгүүлбэрийг сийрүүлэн буулгах гэж тээршаагаад нэг мэдээ оруулая гэж :







4.23-ны өдөр Франц улс ижил хүйсийн гэрлэлт болон хүүхэд үрчилж авах тухай хууль батлахаар \парламентийн\ бага хурал хуралдаж, ижил хүйсийн гэрлэлтийг хуульчлан баталсан 14 дэх орон боллоо. 
Бага хурлаар нийт 331 саналаас 225 буюу олонхийн санал авч дэмжигдсэн байна. Ерөнхийлөгчийн гарын үсэг зурагдсанаар бөгөөд батлагдах ч, ерөнхийлөгч сонгуулийн үеээр мөрийн хөтөлбөртөө ижил хүйсийн гэрлэлтийг хуулчилахийг тусагсан байсан бөгөөд, өнгөрсөн оны 11 сард ижил хүйсийн гэрлэлтийг хууль батлахийг дэмжиж буй саналаа илэрхийлж байжээ. Францын хууль зүйн сайдын хэлж байгаагаар анхны хуримын ажиллагаа 6 сарын эхээр явагдах юм байна.




гэсэн мэдээ байгаам, уржагдарынх юм байна, гоцрогдсон ч магад, дээр нэг галит ярилаа бөгс бөөрний явдал хэт нягт тодорхой гэж.., энэ холбоотой хэдэн өгүүлбэр аайн, эртээ урдын цагт эксүүдийн нэгтэй, тэрний шулуун найз залуутай \сторээт\ бааранд ууж идээд сууж байжээ. Тэгсэн ийм яриа болдийн. Нөгөө шулуун найз нь " мань чинь ёстой нээрээ ийм хүмүүсийг аягүй ойлгонооо, ер хэний юуний яасан ийсэн явдал манид, бусдад ёстой хамаа мамаа байхгүйшд, та нар хоорондоо л болжийбал миний хүүхдүүд..... бла бла буран жорон...... гэхдуаа байшдэээ нэг л юм ойлгохгүй байгаан та нар сээгэс яаж хийдийн? яаж таашаал авдийн ? жишээ нь та хоёр яадагав ?? этэр гээд ёстой нягт нямбай юм асуудаг байгаа. Би ч угийн дуугай хүн халж малаал овоо зузууарч музааркаал суужийсан таг туугай болжаагаа байхгүй юу, тэгсэн манай ичдэггүй улаан дарцаг чинь яриж байна шүү процээсаааа, ичиж үхмээр юм байналэээшд хахаха.... Стоорэтүүд минээ мань хэдийнхээ бөгс бөөрний адал явдалийг сонирхмоор байвал байнашдээ. Гүүгл агааруу ороод gay porn гэж хайлт хийгээл тэгээд гарч ирэхээр нь нэгэн дээр нь товшоод тэгээд нэг киноноос нь ПЛЭЙ товчийг дараад сонирхчоорой,, шар нөхдүүд гарч ирээд үнэмшиж мүнэмшихгүй шоооконд орчуул gay porn гэдэг үгэн дээрээ + asian ч юм уу japan этэр гэсэн үг нэмж бичиж байгаад сонирхоорой хаха....амаар амьдаар анплаагедаар тайлбар гайд хийх чинь газар доор ормоор юм байналээ шүүүүү. 


2013/04/24

" хар юмтай болгодог наадгай "

Ёстой балай авчээ, Түмэн-Өлзий гуай
Тэр дэлгэрүүлэхээс нь өмнө "хар юмтай болгодог" оньсон тоглоомийг тоглож суураарай

2013/04/14

Сээгэсддэг залуу, найз залуу, партнерын ялгаа ??

Зиа ингээд нэг шинэ хэлэлцүүлэг, ойрд зав нэг их байхгүй байгаа болохоор багахандуу бичлэгтэйгээс нь өнөөдөр сонгож аваад оруулюу гэж, Япон хэлний насанд хүрэгчдийн үгсийн санд чинь шинэ үг СЭФҮРЭ гэсэн үг セフレー Сэкүсү сүрү фүрэндо \sex friend\  гэсэн үгний товчлол, маш их ашиглагдана.

Сэфүрэ, найз залуу, партнер эдгээрийн ялгаа нь ер нь юу байнаа????    гэсэн байна 2013 оны 4 сарын 8 өдөр бичигдэж эхэлсэн хэлэлцүүлэг. Комментуудын он сарыг хуулахгүй байхаар шийдээд зүгээр л дугаарлалаа \хэрэггүй тэгээд автоматаар хуулий гэсэн ч ядаргаатайм байна\ Уг нь яахав, хэлэлцүүлэгийг "амьд" хэвээр нь гэхиймүү оруулах гэсэн санаа. Ингээд нэр болоод сэтгэгдэлүүд. Орчуулсан сэтгэгдэлүүдийн доор манайхан ч гэсэн сэтгэгдэлээ бичээрэй.





  1. Пийчибон : Товчхоншдээ, хайр байна уу, үгүй юу л гэдэг
     
  2. СТАР : Хүнээсээ л шалтгаалах байх даа
    Сэфүрэ --- 1бие хаа, 2царай зүс, 3сээгэсдээ сайн байх,
    Найз залуу --- 1зан чанар, 2,царай зүс 3бие хаа
    юм болуу даа.
    Сэфүрэгээс ааш зан нэг их хүсээд байхгүй, найз залуу бол ааш зан нийцэж байх ёстойн болов уу.
  3. Каорү:  Хамгийн суурь ялгааг нь бичээгүй байнаа. Хамгийн 1 номерт үнэхээрийн хэцүүдсэн үед тусалдаг, хүч дэм болдог нь найз залуу шүү дээ. Бие биендээ хайртай байсан ч сексийн харилцаа нь холдоод, mannerism \\энийг юу гэж орчуулах вэ Японоор マンネリになると гэж, Англиас нь ч ойлгохгүй байна\\  маннаризм болоод ирэхээр найз залуу байхгүй болчихдог...  Үгээр идсээр байгаад, хардсаар байгаад араар тависанг нь мэдчихвэл хурдан хөндийрчихдөг. 
  4. Сүгари :
    Найз залуу << Секс + Хайр
    Партнер << Секс чухал биш, гэр бүлийн хайраар хайрладаг.
    Сээгэсддэг залуу  << Сексээс өөр юм үгүй
  5. КП : Миний хувьд найз залуу, партнер гэдэг хоёр үгийг адилхан утгаар л авч үздэг байлаа.
    Партнер болоод сэфүрэ-н ялгаа хайр байна уу үгүй юу "гэдгээс" гэж хэлж болох боловч сэфүрэ-тэй яг секс хийж байх үедээ энэ хүнд "дуртай" болоод л хийж байгаа болохоор, яг таг хайр байна уу үгүй гэдгээс утгын ялгаа гарна гэж хэлж болохгүй байх.
    Би партнертой хүний хувьд, хэн нэгэнд "харьяалагдаж" байна уу үгүй юу гэдэг сэтгэлийн хол ойр зайнаас л хамаарах утга юм даа. 
  6. Наранд биеэ шарах дуртай залуу : Элэгсэг дотно хандах уу, бөгс бөөр боов шоовийг нь л ашиглах уу гэдэгээс хамаарсан ялгаа шдээ.  
  7. Мицү :
    Сексдээд уйдхаараа харицаагаа дуусгадаг нь СЭФҮРЭ
    Сексгүй ч үргэлжилдэг харицаа нь найз залуу юм болов уу
  8. Нэргүй : Бүгд л харьцаа эхлүүлдэг суурь шалтгаан нь гадаад үзэмж \бие бялдар гэх мэт харж\ харьцаа тогтоодог.
    Найз залуу << Хайр дурлал + Амьдралд хандах хандлага нийцдэг
    Партнер << Амьдралд хандах хандлага нь нийцдэг
    СЭФҮРЭ <<  Сексээс бусад хоёр талын хүсэл сонирхол нийлдэггүй. 
  9. ТЭ : Стрейт хүмүүс ч гэсэн хайртай хүн болоод СЭФҮРЭ этэр гэж хуваадаг болохоор, яалт ч үгүй тод томруун ялгаа байгаам л даа миний хүүхдүүдээ.
    Үерхэнэ гэдэг хүнээс шийдвэртэй, бэлэн байдалийг шаарддаг түүнчлэн хоёр биендээ хүчтэй татагдахгүй л бол нэг их нийлнэ гэж байхгүй.