2016/08/06

Нагата Рюүтаро : "Үгийн сонголтоо жаахан өөрчлөхөд л томоохон өөрчлөлт ирнэ"


ойроос япон хэл дээрээс бага сага орчуулга оролдож үзэх санаатай байгаан.., 

хичээл цагын ажил гээд жирилжсэн л өдөр хоногууд өнгөрөх.., хаяа утгаа алдах.., хаяа засрашгүй өөдрөг бадрангуй за нэг тиймэрхүү нэг иймэрхүү, ойрхоноос (дараачийнх?) Токиогийн ЛГБТ кино фестивал ороод ирсэн тэмдэглэлээс оруулая гэж бодож байна.



Ялгаварлан гадуурхалтгүй, бүх нийтийг хамарсан ажлын байрыг цогцлоох тухай ойрын жилүүдэд ихээхэн яригдаж, компаниуд ч өөрсдийн оролцоо, хувь нэмэрийг оруулаад эхэлчихсэн, бодит ажил болоод явж байгаа билэээ. Ойрын жилүүдэд ЛГБТ олон нийтийг ч мөн ялгаварлан гадуурхалтгүй, ажлын байрны дарамтгүй, ажиллахад ээлтэй орчныг цогцлоох аян хэдийнээ хүчээ авч байгаа билээ. Энэхүү трендийг ч ажил хэрэг болгон дэмжиж байгаа компани бол олон улсад танигдсан хувцасны бренд болох GAP компаний Япон дахь салбар компани болох GAP JAPAN юм.


Токио хотын (RAINBOW PRIDE) бахархалын жагсаал болон ЛГБТ олон нийтийн дуу хоолойг гэрэл зурагаар дамжуулан хүргэж буй OUT IN JAPAN төслийг дэмжин ажиллаж, хувь нэмэрээ оруулсаар байгаа компани юм.


ЛГБТ иргэдийн ажиллах таатай орчин болоод, ялгаварлан гадуурхалтгүй ажлын байрны талаар, компани болоод хувь хүмүүс хувь нэмэрээ оруулахын тулд юу хийж чадах вэ, ЛГБТ олон нийт өөрсдөө болон ЛГБТ олон нийтийг дэмжигчид юуг хийж чадах вэ зэрэг сэдвүүдээр GAP JAPAN компанийн ахлах менежер Нагата Рюүтаро-тай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.



Би гей хувь хүн гэдэгээрээ ажил дээрээ ч нээлттэй байдаг.    


Х(Huffington Post): Таны ажлын байран дээрх ЛГБТ олон нийтийг ялгаварлан гадуурхахгүй байх тухай, ээлтэй орчныг бүрдүүлэх тухай компанит ажилд ЯАГААД, ХЭРХЭН өөрийн хувь нэмэрээ оруулах болсон талаар ярилцлагаа эхлэе гэж бодож байна.


004 o-GAP-570.jpgН.Р(Nagata Ryutaro): 3 жилийн өмнөөс юмуу даа, брендийн маань Америк дахь салбар дэлгүүрүүд  ЛГБТ олон нийтийн арга хэмжээг ихээхэн дэмжиж, оролцдог тухай танилууд маань хэлж, Японд ч гэсэн дэмжигч байгуулагаар олон нийтийн арга хэмжээнд оролцооч гэх хүсэлтүүд ирэх болсон л доо. Ажил дээрээ ч өөрийнхөө талаар (гей хувь хүн гэдэгээ) нуудаггүй, ЛГБТ найзуудаасаа ч өөрийн ямар ажил хийдэгээ нуудаггүй байсан үүднээс найзууд болон танилуудаас маань LGBT олон нийтийн арга хэмжээнд оролцооч, хамтарч ажиллаач гэсэн хүсэлтүүд ирүүлэх болсон, тэндээс л эхэлсэн ажил л даа. Эхлээд даргатайгаа ярилцаж үзэхээр шийдсэн. Ямар арга хэмжээ, юу хийх вэ гэхээсээ илүүтэй янз бүрийн хэл аманд өртөөд эхэлчихсэн, “Яадаг юм билээ байз” гэчихсэн сууж байсан үе л дээ. Нэг их ингэе тэгэе гээд анхнаасаа төлөвлөчихөөгүй байсан гэсэн үг. (инээв)


Даргатайгаа болон ойр дотны хүмүүстэйгээ энэ талаар ярилцахад тэд ямархуу байдлаар хүлээж авсан вэ ?


Н.Р : Дарга бол - “Зориг гаргаад, асуудлыг ажил хэрэг болгоё гээд аваад ирж байгаад баярлаж байна. Шуудхан болчих, бүтчих асуудал гэж хэлэхгүй ч, Япондоо энэ төрлийн ажилуудыг хийснээр, нийгмийн өөрчлөлтөнд өөрсдийн хувь нэмэрээ оруулсанаар давхар брендийнхээ өнгө төрхөндөө ч (давуу тал) хүч нэмэх боломж юм байна гэж харж байна” гэж хэлсэн л дээ. Үүнээс үүдээд ер нь компаниуд ямархуу байдлаар ЛГБТ олон нийтийн болон нийгэмд тустай ажилд оролцдог талаар, бусад компаниуд хэрхэн ороцдог талаар 2013 оны намраас гадны ашгийн бус байгуулагууддаар явж судалж үзсэн л дээ.

Ингээд тэрхүү урсгалаар нь гэхүү дээ, ёс журмаар нь компани маань нийгмийн тэгш эрхийн оролцоонд хүчээ нэгтгэж, оролцож чадсан. Хамт олон маань нийтээрээ тэгш эрхийг дэмжих тухай нэгдсэн үзэл бодолтой байж, бүх нийтийг хамарсан, тэгш эрхийг хүндэтгэсэн ажлын байрыг эрхэмлэдэг учраас л чадсан гэж бодож байна. Ажилчдийнхаа хувьд ч, үйлчлүүлэгчдийнхээ хувьд ч бүх нийтийн тэгш эрхийг хүндэтгэдэг байгуулага гэдгийг ажилчид маань мэддэг ч, үйлчлүүлэгчид маань хараахан мэдэхгүй байх талтай. Тэгш эрхийг хүндэтгэдэг байгуулага юм шүү гэдэгээрээ үйлчлүүлэгчиддээ танигдвал брендийг маань ч үйлчлүүлэгчид улам сайханаар, эерэгээр харцгаах болно гэсэн сэтгэлтэйгээр ажилчид маань ажилладаг даа.


Нагата сан, өөрийнхөө тухай, тухайлбал хэрхэн ИЛ ГАРСАН тухайгаа…?


Хэзээ камин-аут хийсэнээ ч санадаггүй ш дээ. 9 жилийн өмнө компанид ороход л аль хэдийнэ камин-аут хийчихсэн нээлттэй хүмүүс хэд хэд байсан санагдаж байна. Гей байх нь огтоос ч сонин биш, гоц содон байгаагүй гэхүү дээ. Нью-Иоркийн оффисийн маркетингийн хэлтэст гэхэд эсрэгээрээ стрейт эрэгтэй бараг л байхгүй шахуу (инээв).
Тийм болохоор нууж хаагаад байх ч юм уу, нээх чухал царай гаргаад “шүүгээнээсээ гарах” аль аль нь ямар ч хэрэг байгаагүй, гей байх эсэх нь хэнд ч сонин биш байсан л даа.


ЛГБТ хүмүүс ажиллах таатай компанийн соёлын талаар…?


Манай компанийн хувьд зөвхөн бэлгийн чиг баримжааны тухайд ч биш, Zero means zero буюу БҮХ ТӨРЛИЙН ба ХЭЛБЭРИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ЯЛГАВАРЛАЛ -ийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндсэн дүрэм байдаг. Ямарваа нэгэн үл ойлголцол, ярилцах хэрэгтэй асуудал тулгарлаа гэхэд өөрийг чинь хариуцаж буй дээд түвшний тушаалтан биш, түүнээс ч дээд түвшины хариуцсан албан тушаалтан болон өөр хэлтэсийнхэнтэй ч тулгарч буй асуудалаа нээлттэй ярилцах боломжийг бүрдүүдсэн байдаг. Хэн ч гадуурхагдах ёсгүй гэсэн системийг бүрдүүлсэн байдаг учраас эерэг утгааараа удирдах түвшиний ажилтанууд АСУУДАЛД БЭЛЭН байдаг.


Эрх чөлөөний орон гэгдэх Америкийн баруун эрэгээс үүсэлтэй компани учраас л ялгаварлан гадуурхалтгүй компанийн соёлыг бүтээж чаджээ гэж бодогдох…?


Яалт ч үгүй тэр нөлөө байлгүй л яахав. “Компаний соёл болж төлөвшиж Япон хөрсөнд соёлж чадсан нь АМЕРИК КОМПАНИ учраас л тэр” гэж олон хүмүүс ярьдаг л даа. Үүнтэй ер нь бол санал нийлдэггүй, GAP JAPAN бол 20 гаран жилийн түүхтэй, Хоккайдо аралаас Окинава арал хүртэл 8000 гаран ажилтантай, Япон хөрсөнд баттай сууршиж, цэцэглэж чадсан компани гэдгийг ам бардам хэлж чадна. Тийм учраас “Бид япон суурьтай, япон хөрстэй компани учраас, тэр соёл чинь суухгүй” гэсэн сэтгэлгээг халмаар санагддаг.


Олон хүмүүсийн хүчин чармайлтаар биелэлээ олсон солонгон өнгөтэй ЛОГО-ийн тухайд?


2014 онд, эхлээд Токио хотын Харажюкү салбараас эхэлэе гэж шийдээд Харажюкү салбарын логог солонгон өнгөөр солих, манекений хувцаслалтийг солонгон өнгөөөр илэрхийлэх зэрэг ажилууд хийгдэж эхэлсэн. Үйлчлүүлэгчийн нүдээр харвал магадгүй тэрүүхэн хэсгийг л өөрчилчихөж байгаа ажил боловч, компанийн хувьд олон хэлтсийнхэн оролцдог, тийм ч амархан ажил биш л дээ.


Дүрс дизайны баг, худалдаа маркетингийн алба, салбар хариуцсан баг, дэлгүүрийн ажилтанууд зэрэг маш олон хүмүүсийн хичээл зүтгэл ордог. Худалдаа, үйл ажилгаагаа эрхэлэх энгийн нэгэн өдрийн ажил дээрээс + нэмээд өөр ажилууд ундарч байгаа хэрэг ч, “Манай компани учраас, БИД учрааас заавал чадна” гэсэн сэтгэлтэйгээр ажилчид маань чармайж ажилласан. Үүнийг хараад баярлахтай зэрэгцээд маш том урам авсан.


Бахархалын парадын үед хэрэглэсэн солонгон лого бол Япон дахь маркетингийн хэлтэсийн график дизайнерүүдийн бүтээсэн лого. Токиогийн RAINBOW бахархалын парадад дэмжигч байгуулагааар оролцохоор болсон тул гадаад салбар хариуцсан хэлтэсээс зөвшөөрөл, дэмжлэг авсан. Логоны өнгө төрхөө өөрчилөх тухайд олон улсын хэмжээнд анхных байсан. Үнэндээ олон улс хариуцсан хэлтэс маань зөвшөөрөх эсэх талаар эргэлзэж л байлаа шүү.


ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН РЕАКЦ-ийн талаар ?


Харажюкү-гийн дэлгүүрийн тухайд дурдая гэж бодож байна. Гол реакц үзүүлсэн хүмүүс бол ЛГБТ олон нийт өөрсдөө байсан байх гэж бодож байна. Бусад үйлчлүүлэгчдийн хувьд солонгон өнгө юу билэгдэдгийг сайн мэдэхгүй ч үйлчлүүлэгчид байдаг учир. ЛГБТ олон нийтийн хувьд фээсбүүк, твиттер зэрэг сошиал медиагаар шейр хийж байсан нь ажилд их урам нэмсэн шүү, баярлалаа гэж хэлмээр байна.   
gap
Бахархалын параад явагддаг Yoyogi цэцэрлэгт хүрээлэнд зурагт хуудас тараасан. Хүүхэдээ дагуулаад явж ээжүүдээс “GAP энэхүү арга хэмжээг дэмжиж оролцож байгаа нь мундаг юмаа” гэх зэрэг сэтгэгдэлүүд нилээдгүй хэлж байсан нь сэтгэлд тод үлдсэн байна шүү. Одоогийн залуу ээжүүдийн хувьд бэлгийн цөөнхийн тухайд маш энгийнээр ойлгож хүлээж авч эхэлж байгаа эхний үеийнхэн гэж хэлж болно. “ЛГБТ найзууд байдаг” гэсэн хүмүүс ч нилээдгүй биш гэж үү. Тийм ч учраас “миний хүүхэд ч бас бэлгийн цөөнхийн нэг ч юм билүү, эсвэл хүүхэдийн маань найз ч юм уу”… гэсэн төсөөлөлтэй болцгоосон гэж бодож байна. Тийм ч учраас тухайн нөхцөлд мэдээлэл мэдлэггүйгээс хүүхдийг хүчирхийлэгч нэгэн, эсвэл аливаа нэг гэмт хэргийн хохирогч болгохийг хэн ч хүсэхгүй гэдэг ойлгомжтой байх.


Бахархалын Парадад оролцсоноор юуг олж харсан вэ ?


Нодлингийн хувьд туршлага хуримтлуулсан гэхүү дээ. Юун түрүүн дэмжигч байгуулга гэсэн хэлбэрээр оролцож үйлчлүүлэгдийн дуу хоолой гэж юу байдаг, сөрөг үр дагавар байна уу үгүй юу, дэлгүүрийн менежмэнтийг сайжруулах тал дээр ч бас ямар асуудал тулгарч гарч ирж болох вэ гэсэн сорилтууд байсан. Эдгээрийг даван туулаад, улам брэндийнхээ өнгө төрхийг тодотгосон хэлбэрийн оролцоог ямар байдлаар хийж болох вэ гэсэн даалгаварууд толгойд бууж ирсэн.  Зүгээр нэг “Бид дэмжиж оролцож байна” гэвэл үйлчлүүлэгчдэд бүрэн дүрэн хүрч чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Солонгон өнгийн логог хараад “Өнгөлөг, гоё юм бэ ямар учир, бэлгэдэлтэй гэлээ” гэсэн коменттүүд нилээдгүй байсан учраас, тэндээс үйлчлүүлэгчдэд хүрэх арга хэлбэр бол УРЛАГ юм байна гэдгийг олж харсан.


УРЛАГ гэснээс, бэлгийн цөөнхийн хөрөг фото зургын прожект болох “OUT IN JAPAN” -ны талаар ?


DSC_5598.jpg 
Бүтээлчээр сэтгэх, БРЕНД гэсэн үгийн философи чухам юундаа орших ёстой юм бэ гэсэн сэдвээр ярилцаж суухад төрсөн санаа л даа. “ФОТО ХӨРӨГ ЗУРАГ” яг болох юм бишүү гээд л… GAP брендийн хувьд анхнаасаа хувцас биш, хувцсыг амьдаруулж буй хувь хүн өөрөөрөө байх, өөрийнхөөрөө ертөнцийг бүтээх ёстой гэсэн санааг хамгийн ихээр дэмжиж, илэрхийлсээр ирсэн. Түүний дүрсэжсэн хувилбар гэх юм үү, хальсан дээр буусан хувилбар бол фото хөрөг зураг юм даа. ЛГБТ олон нийтийн хөрөг зурагыг буулгана гэдэг БИД өөрсдийнхөөрөө байгааг илтгэж буй хэрэг биш гэж үү.
Нодлингоос ашгийн бус байгууллага болох Good Aging Yells -ийнхэнтэй хамтарч ажиллаж, үүсгэн байгуулагч болох Мацунака сантай ярилцаж суухад G.A.Y ийнхэн ч бас фото хөрөг зурагаар дамжуулж нийгэмд эерэг ойлголтийг бэхжүүлэх талаар бодоцгоож байсан юм байналээ. Мацунака сангийн хувьд ЛГБТ мюзыкал болох RENT -ийг түгээх ажилд оролцож байсан бөгөөд тэрхүү гэрэл зургын гол ажилуудыг зурагчин Leslie Kee хийж байж таарсан. Тэгээд л нэг өдөр фото хөрөг зургын прожектон дээр ивээн тэтгэгч байгуулагаар оролцооч гэсэн санал тавьж, ажил хэрэг болгоцгоосон хэрэг.


Сингапурын гэрэл зурагчин Leslie Kee-тэй, хэрхэн яаж хамтарч ажиллах болсон талаар ?


Leslie - гийн хувьд олон төсөл дээр ажиллаж байсан туршлагатайн дээр GAP-ийн талаар маш сайн ойлголт, мэдээлэлтэй байсан л даа. Бидний өнгөрсөн хугацаанд ашиглаж байсан, сурталчилгааны материалуудыг эмхэтгэсэн [INDIVIDUALS] гэсэн нэртэй гэрэл зургын цомог байдаг юм. Leslie-д энэ зургын цомгыг үзүүлтэл “Энэ цомог миний цуглуулганд байдаг юм. Би ч бас нэг иймэрхүү ажил л санаанд буугаад байна” гэсэн шүү яриа өрнүүлцгэсэн юм. Бүтээлч сурталчилгаа, төсөл дээр ажиллана гэдэг тийм ч амаргүйн дээр, санад зөрөлдөх явдал цөөнгүй гардаг юм. {OUT IN JAPAN} -ны хувьд тогтууханаар үргэлжлээд, бүтээд бүтээд явчихсан шүү.
individuals
Бахархалын долоо хоногын үеэр GAP-ийн ажилчидын оролцоо ихээхэн байсан байх энэ талаар?

Өө тэгэлгүй яахав. Эхний зураг авалтын өдөр гэхэд л зураг авахуулж байгаа хүмүүс ч, тэдний стайлинг хийсэн ажилчид маань ч инээлдэж хөхрөлдөөд, хөгжилтэй харагдаж байсан нь сэтгэлд тод үлдсэн байна. Зураг авалтын хувцасыг мэдээж компани гаргасан. Албан хүчээр тулгаагүй, өөрсдийн таалагдаж сонсогсон хувцаснууд дээр нь манай ажилчид координац хийсэн юм. Өдөр тутмын дасал болсон үйлчилгээний ур чадвар нь зураг авалтын студийг “гэрэлтүүлж” байсан гэж бодож байна. 2015 оны Бахархалын долоо хоногын бүхээг студид манай 100 гаруй ажилчид ажилласан. Ажилчид маань компанийнхаа нэр хүндтэй төлөөлөгч нар байж чадсан гэж бодож байна шүү,


GAP-ийнханыг хараад ЛГБТ хүний эрхийн хөдөлгөөнийг дэмжих юмсан гэсэн компаниуд болоод хувь хүмүүс ч нилээдгүй байгаа байх гэж бодож байна. Тэдгээр хүмүүст хандаж, юунаас эхэлбэл зүгээр болон юу хийвэл зохилтой талаар зөвлөвөл ?

Өөрийгөө илэрхийлэх хэрэгтэйн болов уу даа. Дээр ярьсанчлан 100 гаруй ажилчид маань бахархалын долоо хоног дээр ажилласан. ЛГБТ ажилчид ч байгаа, стрейт ажилчид маань ч байгаа, бүгд хамтдаа ажил хэрэгээ хийнгээ ярилцах нь ойлгомжтой. “Гэй найзуудтай учраас, ажил дээр иймэрхүү арга хэмжээ болвол чадах чинээгээрээ тусалмаар байна” гэсэн дэмжигч (ally) хүмүүс байсан. Иймэрхүү яриа ажил дундуур компани дээр нэг их өрнөхгүй байж магад. Тиймээс хэн “дэмжигч” вэ гэдгийг мэдэхгүй өнгөрдөг.  Оролцсон хүмүүсийн хувьд, маргааш нь ажлынхаа цайны цагаар “өчигдөр ийм арга хэмжээнд оролцоод” ч гэдэг юм уу яриа өрнүүлнэ. Ийм л байдлаар өөрийгөө “дэмжигч” шүү гэдгээ илэрхийлэх нь зөв юм уу гэж боддог. Ямар нэгэн ялгаварлан гадуурхсан үг, үйлдэл гарлаа гэхээд “Миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн үзэл бодолтой хүн энд байгаа шүү гэдгээ илэрхийлэх. Иймхэн л жижиг зүйлсээс өөрчлөгдөж эхлэх байх гэж боддог.

[OUT IN JAPAN] бол зөвхөн ЛГБТ олон нийтийн дуу хоолойн дүрсжүүлсэн хэлбэр мэт боловч, ажилчдын оролцож буй арга хэмжээ гэдэг утгаар үр дүнд нь компани дотор дэмжигчдийн “дүрсжилт” бодит байдал давхар бий болдог. Энэхүү оролцоо, бодит ажлын үр дүнд компани доторх үгсийн сан өөрчлөгдөөд ирдэг. Одоог хүртэл “Найз залуу”, “найз охин”, “эхнэр”, “нөхөр” гэсэн үгсийн хэрэглэдэг байсан бол, саяхнаас “партнёр”, “хамтрагч” “хань” гэсэн үгнүүдийг хэрэглэх нь ихэссэн.  Эндээс ч харсан үгийн сонголтоо жаахан өөрчлөх төдийд л компани доторх уур амьсгал, орчин томоохон өөрчлөлт авчирна гэж бодож байна.  


Ярилцсанд баярлалаа


Эх сурвалж  

Huffington Post
http://www.huffingtonpost.jp/2015/11/27/gap-lgbt_n_8660742.html?utm_hp_ref=japan-lgbt