2014/07/08
2014/03/31
2014/02/24
2014/01/01
шинэ ондоо эрүүл энхийг..,
Нэг иймийм орчуулмар аядав, Япон хэл давтахаас хажуугаар, Англишаа сайжруулчих санаатай. Дандаа бөгс бөөрний орчуулга хийжаахаар хэрэгтэй юм уу гээд WikiHow гэдэг юм уншдаг болсон саяханаас, нээх чанга дуугаар..., Тэр хооронд маний Монгол хэл майрр мууджээнааа этэр, орчуулга гэж авах юмгүй модон болсон шиг, гэхдээ яахуу хэн нэг нь уншиж, жаахан ч гэсэн нэмэр хандив болчихбол гэж бодоод, ичкү тавинааа.
5. Мах
бага хэрэглэх – Яг үнэн хэрэгтэй бидний эрүүл мэндэд мах тийм ч чухал
хэрэгтэй зүйл биш юм. Цагаан хоолтон болж чадвал шингэц сайтай, витамин, эрдэс
бодис их авч чадах боловч “буруу хэрэгжүүлж” болзошгүй юм. Тиймээс юуны өмнө
улаан мах \үхэр, хонь, гахай зэрэг\ идэхээ багасгаад, хир их олон төрлийн
ногоо, жимс хэрэглэж байгаагаа ажиглаарай. Ногоо, жимс их хэрэглэх нь цусан дах
сахар болон холесториныг тэнцвэржүүлэхээс гадна, бүдүүн гэдэсний үйл ажилгааг
дэмжинэ.
ГУТГААР БҮЛЭГ :
Сэтгэлзүйн хувьд ЭРҮҮЛ БАЙХ
ЭЦСИЙН БҮЛЭГ
ЭРҮҮЛ ДЭГ, ХЭВ МАЯГ тогтоох
яваа яваандаа сайжрана тэ, Монгол хэл ийм уран сайхан, баялаг гэдэг шиг..,
За тэгээд эрүүл л явбал
- турна, таргална, сургууль соёл төгсөнө, аав ээжийнхээ ачийг хариулна, алтан мөнгөн, алзаамазан брилиантан яадаг ийдэг аяганаас ч ус ууна, найз охин, найз залуу, хань унь олдоно, Англи хэл сурна, НЬЮ ИОРК явна, хүсэлээ биелүүлнэ, ангоорон цамцтай болно, хөдөө гадааа явна, мөнгө цуглуулж айПАД АЙРТАЙ болно, Болзоонд явна, Гэгэлзэж доголзож буцаад 18т болно, Canon 70D авж өөрийн гуааа сайхан файшонабл зурагаар ЛҮҮКБҮҮК хөтлөнө, лаг ч юм шиг зарчим ярина, SWATCH-ийн цагийг өнгө өнгөөр нь солиж зүүнэ, өөрөө өөртөө зул болно, тэтгэлэг авна, ээжтэй Европоор аялана, аавдаа Хирошима хотыг үзүүлнэ, асуудалыг цэгцэлж тамхинаас гарна, тэвчээртэй болно, ДИСКО-доно, микро автобус жолоодож үзнэ, дотуур хувцасны модел болох дамжаанд явна, Киото орж "Философийн цэцэрлэг" үзнэ, Гага авгайтай дурсгалын кадр татуулна, Токио-гийн олимп үзнэ, ХОУМ ПААРТИ хийнэ, Ричард Хаули-гийн тоглолт үзнэ, Бали аралруу аялаж ганган зурагаа профайл дээрээ тавина, доктор порфэээсор морфээсор болж бөөн эрдэм ном яриж хэнээтнэ, Manhattan Portage-ийн үүргэвчтэй болно...... гэх мэт тэххххх ЮМ ЮМ л болно, эрүүл энк л байвал төххх,,,
Ирэх ондоо эрүүл энк сэрүүн тунгалаг байгаарай миний найзуудаааааа!! Хүсэх л юм тэр байна, дараагаар нь энэ доор сийрүүлсэн хэдээс тэ...,
Эрүүл байх 4 БҮЛЭГ
Тэргүүн бүлэг –
Зөв хооллох
1. Амархан зүйлээс эхлэе. УС ИХ УУХ. Ус бидний биеийг зөв темпратурт байлгахаас гадна бөөрөнд
дэмжлэг үзүүлж биендэх хорт бодисийг гадагшлуулахад ихээхэн чухал үүрэг
гүйцэтгэнэ. Түүнээс гадна арьсыг цэвэр байлгах, хооллох хэв маяг, зуршилаа
хянахад , биеийг эрч хүчтэй, сэргэг байлгахад, бусад хэрэгцээгүй калорллог,
чихэрлэг шингэнээс татгалзахад гээд маш олон талын ашиг тустай...
2.
Өглөөний цай ЗААВАЛ уух. Хөнгөхөн, амттай тэгээд бас боломжийн
уурагын агууламжтай, бор гурилын бүтээгдэхүүн байвал энэ нь таныг өдөр
хэтрүүлэн идэх болон хэрэгцээгүй хивэхээс хамгаална. Судалгаагаар өглөөний цай
уудаггүй хүмүүс ихэвчлэн өдөр хэтрүүлэн иддэг гэж харуулсан байдаг. Иймээс
өөрийн хооллох дуршилаа зохицуулахаас гадна өглөөний, өдрийн хамгийн эхний
цайгаа бүү алгасаарай. Яг одооноос
өөрчилөх нь их чухал шүү. Өндөг, Жимс, Сүү хэрэглэвэл зохимжтой, чихэрлэг ихтэй
боовноос татгалзвал зүгээр. Эрүүл сайхан өглөөны цай уух нь таныг бүх өдрийн
турш эрч хүчтэй байлгахаас гадна, дараагаар нь хэтрүүлэн идэх зэрэгээс
сэргийлнэ.
3. Чанартай өдрийн хоол идэх. Хэрэв өдрийн хоолны тал хувь хүнсний ногоо болон жимс байвал та
зөв голдирол дээрээ байна гэж хэлж болно. Нэмээд уурагын агууламж ихтэй, тослог
багатай, бор гурилаар хийсэн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Тогтмол зөв, сайн
хооллоод ирэхээр бие аяандаа тухтай, аятай болоод ирнэ. Бас бүх тос тослог
биенд хэрэгцээгүй хэмээн туйлширч болохгүй. Салмон, туна зэрэг загас, авэкадо
болон самар, оливын тос зэрэг нь хэрэглэж байхад илүүдэхгүй, хэрэгцээтэй
тослогууд юм.
4. Зөв, цагаар хооллох – Хоол шингэцэнд хамгийн тустай оройн
хоол идэх цаг нь 17.00 гоос 20.00 цагын
хооронд юм. Хэрэв оройгоор юм идмээр санагдаад байвал жимс эсвэл ногоо, ДАВСГҮЙ
самар хэрэглэж болно. Бага багаар идэх нь хэрэв зөв идвэл тийм ч муу зүйл биш
юм. Зөв сонголт, зохицуулалт тэвчээр л хэрэгтэй.
6. Түргэн хоолноос зайлсхийх, бүтээгдэхүүний
шошгыг унших –
Хөлдөөсөн
брокколиг авч үзэе, Макдоналдс, КFC зэргийг бодвол эрүүл хоол ч.., тийм ч
авууштай хоол биш. Завгүй нөхцөлд ажиллаж амьдарч байгаа ч гэсэн аль болох
органик хүнс хэрэглэхийг хичээгээрэй. Хэрэв боловсруулсан бэлтгэсэн
бүтээгдэхүүн их хэрэглэдэг бол шошгийг нь заавал уншиж үзээрэй. ДАВС, ЧИХЭР,
ӨӨХ ТОС зэрэг хэрэгцээгүй бодис их агуулсан байхвий, аль болох зайлсхийгээрэй.,
мөн ихэвчлэн боловсруулсан бүтээгдэхүүнд сода болон -ose гэсэн төгсгөлтэй орц бодисууд өндөр
хэмжээгээр хадгалаастай байвал мөн аль болох татгалзахийг хичээгээрэй.
Дэд бүлэг –
Дасгал сургууль
1.
Бие бялдараа хөгжүүлэх дасгал хий – Жингээ хасын хамтаар өөртөө итгэлтэй
болно. БИЕ болон оюун санаагаа контролдож сурна. Зүрх судаснаас үүсэлтэй олон
өвчлөлийг багасгана, зөвхөн нэгнээс нь дурдахад л Алцхаймер \марталт\ -аас
сэргийлнэ. Фитнесст явж, паркаар алхах нь дархалааг сайжруулж, өвчин эсэргүүцэх
эсийг дэмжнэ, мөн сайн чанартай нойр авахын суурь болж өгнө.
2.
Жингээ хэвийн хэмжээнд барих – Таргалалтаас гадна \миний хувьд\ байх
ёстой жингээсээ доогуур жинтэй байх нь ч бас сайн зүйл биш. Жин багатай бол аль
болох ид идэхийг хичээгээрэй, 1 өдөрт ноогдох авах ёстой калироосоо дор хаяж
200-300 калори нэмж хэрэглээд үзээрэй. Жин ихтэй бол дээр дурдсан цагаар
зохистой хооллож ус их уух. Мөн сайн унтаж амрах. Аажим аажимаар идэх зуршилаа
зохицуулах, сайжруулах нь гэнэтийн хоолоо багасгах, буруу хооллох зэрэг
эрсдэлээс хамгаалахаас гадна эрүүл жингээ олж авч чадна.
3. Галт тэрэгнээс татгалзах -
5км газар нэг ч
зогсолтгүй гүйж чадах байлаа гээд чи эрүүл гэсэн үг мэдээж БИШ. Байнгын
зогсолтгүй дасгал хөдөлгөөн!
4. Дасгал хөдөлгөөн маш сайн хийх – Дасгал хөдөлгөөн гэдэг нь нөгөө талаас нь авч
үзвэл чи бэртэж болохоор эрсдэлтэй хөдөлгөөн хийж байгаа гэдэгээ бүү март,
байнгийн аюулгүй байдал сахисан түвшинд бэлтгэл хийгээрэй. Үүний тулд биеээ
сайтар халаасаны үндсэн дээр тогтмол ус уух бололцоотой нөхцөлд хийх.
Амралт авч хийх- энэ нь чи залхуурч
байна гэсэн үг биш, эрүүл байхийн үндэс бол амрах. Чи үргэлж “гөү гөү гөү”
командтай байж чадахгүй. 30 минутын дасгалын дараагаар усаа шүүрэн авч өөрийгөө
сэрүүцүүлж амраагаарай.
5.
Багахан боломжийг ч алдалгүй – Бие бялдарын хувьд эрүүл байх нь заавал ФИТНЕСС-д
явсанаар бас хэмжигдэхгүй. 7 хоногын 24 цагыг л ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН гэсэн
амьдралын хэв маяг тогтоо. Машинтай бол ажил, дэлгүүр гээд очих газараасаа хөөрхөн
зайтай тавьчихаж болно, шатаар алх, нохойгоо салхилуул, зайдуухан кофешопруу
дугуйгаар явж байх, хөдөлгөөн хийх БЯЦХАН БОЛОМЖУУД хаа сайгүй байгаа.
1.
Өөдрөгөөр сэтгэн бодох : Бидний оюун санаанд хичнээн их хүч чадалтайг
ухаарах үнэхээр гайхалтай. Энгийн нэгэн “өөдрөг талаас нь харах өнцөг” л саад
бэрхшээлийг боломж болгон хувиргаж чадна. Мөн аливаа зүйлийг өөдрөгөөр харах нь
бидэнд амьдрах урам зориг өгөхгөөс гадна + бидний дархалааны системд ханиад
болон зүрхний өвчинтэй тэмцэхэд хүчтэй нөлөөлдөг болохыг Харвардын их
сургуулийнхан дурджээ. Яаж бид өөдрөг талаас нь харж сурах вэ ? Зарим нэг
хүмүүст хэцүү санагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энгийнээс эхлэх дасгал
бол бид ТАЛАРХАХ сэтгэл дээр төвлөрөх юм. Таныг тойрон эргэлдээд байгаа муу
санаа, бодол зэргийг та хувцасаа солиж өмсдөг шигээ л тайлж хаян шидээд, та
үргэлж баярлаж явдаг зүйл дээрээ, энгийн нэгэн ТАЛАРХАЛ дээр төвлөрөөд үзээрэй.
2.
Сэтгэл ханамжтай байх - Энэ нь нэг төрлийн “өөрөө өөртөө сэтгэл
ханамжтай” бай, гэсэн үг юм. Таныг юу аз жаргалтай болгодог тэр л зүйлүүдээ хий!
Таны аз жаргалыг хэн ч үнэлж цэнэж чадахгүй., ТАНЫ л аз жаргал ! Хэрэв та аз
жаргалгүй бол та яг ч ЭРҮҮЛ байна гэсэн үг биш юм.
3.
Бага бодох - Бид хүрэх
боломжгүй байгаа зорилгоо их бодох, төвлөрөх үед бид сүрдэж, толгойгоо гашилгаж
орхидог. Тэр хэзээ ч биелэх боломжгүй юм бол яагаад бид тэгж ТОЛГОЙ-гоо
гашилгах ёстой гэж. Эрүүл оюун санаа гэдэг нь одоо цагт тантай хамт байгаа оюун
санааг хэлдэг. ӨНГӨРСӨН- өнгөрсөн. Ирээдүйн талаар бодох нь гарцаагүй ч.,
болоогүй байгаа, БОЛОХГҮЙ зүйлийг БҮҮ ТААВАРЛАХ гэж оролд.., ОДОО ЦАГ нь үргэлж
ИРЭЭДҮЙН өмнө оршин буй \бүтээгч\ он цаг болохоор сэтгэлзүйн хувьд өөдрөг,
эрүүл байх нь хүрэх гэсэн зорилгодоо хүрэхэд амар байх болно.
4.
Стрессээ тайлах - Энэ ч том
асуудал шүү. Стресст орох үед орон гэр, оюун санаа гээд л бүгд үймээн самуунд
автаж, харилцаа ч хүнд байдалд орж ирдэг.
Энэ үедээ СТРЕСС-ээсэээ 5 минут холдоод энэ стресс ямархуу түвшинд
байгаа ?? би үүнийг эсрэг зохицуулах арга хэмжээ авч чадаж байна уу ? гэдэгээ
бодоод үзээрэй. Та тайван амаглан байхын тулд ЮУ ХИЙЖ чадах вэ ?? Стресстэй
тэмцэж болох нэгэн эрүүл арга бол ИОГА юм. ИОГА танд үйлчилэхгүй юм шиг
санагдаж байвал яагаад БЯСАЛГАЛ-д яваад үзээд болохгүй гэж ??
БОЛОХГҮЙ БОЛ., гэж үү суугаад гүнзгий амьсгал, өөрөө өөртэйгөө байх боломжийг бий болгоорой.
БОЛОХГҮЙ БОЛ., гэж үү суугаад гүнзгий амьсгал, өөрөө өөртэйгөө байх боломжийг бий болгоорой.
5.
Найз нөхөдөө МЭРГЭН сонгох - Янзан бүрийн өчнөөөн найз нөхөд байна. Тэд гоё
хувцасладаг, гоё камертай, гое машинтай.., Гэвч бид амархан уйддаг. Бид сэтгэл зүйн хувьд
эрүүл байх нь сөрөг найз нөхдөөс салах нь зөв байдаг байна. ШАРХНЫ ЛЕНТ шиг
найзуудаасаа ХОЛД аяандаа, яаваа яваандаа эрүүл саруул болсон байгаагаа мэдрэх
болно.
6.
Бүтээмжтэй байх - “Өнөөдөр
ямар их зүйл амжуулчихваа” гэх мэдрэмж хаяа
төрдөг байх. Тэр үед бид өөрсдийгөө зогсолтгүй ажилчихаар робот мэт л мэдэрдэг.
Хэрэв ээж чинь “ Юманд сэтгэлээсээ ханд, тэгвэл чи чадна” гэж хэлдэг байх. Үнэн
үг юм шүү. Хийх зүйлсийн ЖАГСААЛТ гаргахаас эхлээрэй. Календарь хөтөл.
Хажуугаар нь ирээдүйн тухай бага бодохоо бүү мартаарай.
7.
ЗАВСАРЛАГА, АМРАЛТ -
Энэ нь өөртөө сэтгэл ханамжтай байх гэсэнтэй адилавтар зөвөлгөө юм.
Хаяадаа өөртөө юу хэрэгтэй байгаа гэдэгээ олж харж түүнийгээ хийж байх. Өөрийгөө
буруутгалгүй Кит Кат-ны рекламан дэр гардаг шиг сайхан амар. Have a break!
ЭРҮҮЛ ДЭГ, ХЭВ МАЯГ тогтоох
1.
Эрсдэлтэй зан үйлээ зогсоох - Хэрэгцээгүй эрсдэл хүлээнэ гэдэг бидний удаан хугацаанд хөдөлмөрлөсөн хүч
хөдөлмөрийг нурааж болохоос гадна, сэтгэл зүй болоод бие бялдарт муугаар
нөлөөлдөг. Эрсдэлтэй зан үйлээ зогсоолгүй давтаж байвал бид мэргэжлийн сэтгэл
зүйч, эмчид хандах болжээ гэсэн үг юм.
Дараах зүйл танд тохиолддог бол засах гээд ажиллаад үзээрэй. Нийтлэгээс
\Мансууруулах бодисонд донтох, Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх, тамхи
татах, аюултай бэлгийн харицаанд орох.., зэрэг\
2.
Долоо хоногын төвөлөгөөндөө фитнесс,
дасгал хөдөлгөөнөө “ТӨЛӨВЛӨХ” - Өдөр тутмын 7 хоног тутмын хөтөлбөртөө
төлөвлөөд ХЭВШҮҮЛЧИХВЭЛ бид эрүүл ЖИН, дасгал хөдөлгөөн гэсэн проблемд
хандуулах анхааралаа багасгаад бусад хэрэгцээтэй ажилууд дээр тэр анхааралаа
зориулж болох юм. Ингэж хэвшүүлсэнээр эрүүл жингээ хянаад, эрч хүчтэй бүтээмжтэй
шижигнэсэн 7 хоногийг өнгөрүүлээд, өөртөө итгэлтэй болоод гэх зэрэг нэг сумааар
3,4,5 н ч туулай, шувуу, зорилгооо өөрийн болгож байгаа юм. \Тодорхой болгох үүднээс 7 хоногт 2 удаа
заавал 150 минутын аэробекийн дасгалд явна гэдэг ч юм уу\
3.
Сайн унтаж амрах - Унтаж байх зуур бидний бие халдвар болон
үрэвсэлийг эсэргүүцэх эс, стресс тайлах эсийг боловсруулан үйлдвэрлэж байдаг
байна. Энэ нь бид бага, муу нойртой явснаар өвчлөмтгий болохоос гадна,
эдгэрэлтэнд зориулах цагийг уртасгаж байгаа гэсэн үг юм. Хэрэв та ӨӨРИЙНХӨӨ төлөө бага унтдаг бол ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ төлөө зохистой нойр
авч байхийг хичээгээрэй! Америкийн нэгэн эрүүл мэндийн сэтгүүл дээр 4 цаг унтсан хүн 8 цаг унтсан
хүнтэй харьцуулахад 4 цаг \бага нойр авсан хүн\ 500 калори илүү зарцуулж
байгааг судалж харуулсан байна. Хэрэв та ч гэсэн хангалттай нойр авч чадахгүй
байгаа бол хэрхэн зохистой нойр авах тухай нэмэлт судалгаа хийгээд үзээрэй.
4.
Хоолоо хийж идэж байх -
Хоолоо хийж идэж байх нь гадуур хооллох мөнгөө хэмнэж байгаагаас гадна, өөрийн
биенд шингэх орц найрлага, амин дэм, аюулгүй байдал, амтаа өөрөө тохируулж,
зохицуулж идэх гайхалтай туршлага юм.
5.
Хувийн ариун цэвэрээ өндөрсгөх - Гараа тогтмол угаах, нэн ялангуяа олон
нийтийн ариун цэврийн өрөө хэрэглэсний дараа. Нян гэдэг үнэхээр эгшин зуур
бидний биед нэвтрэн орох чадвартай. Найз
нөхөдтэйгөө тухтайхан ярилцаж суух дуртай л биз дээ юм идсэний дараагаар шүдээ
чигчлүүрдэж, угаах. Хоолны үлдэгдэл
ихэнхдээ эвгүй үнэр болон буйлны өвчлөх шалтгаануудын нэг юм. Мөн шүдний эмч
дээрээ шүдний асуудлаа хүндэрхээс нь өмнө очиж шалгуулж байх.
6. Дархалаагаа тогтмол хүчирхэгжүүлж, хянаж
байх - Ханиад,
ядаргаа, сульдаатай байнга зууралдаж байдаг хүн, эрүүл амьдралын хэв маяг
тогтооход бэрхшээлтэй. Хэрэгцээтэй амин дэмээ аль болох зөв хооллолтоосоо
авахаас гадна, хэрэгцээтэй үед нь нэмэлт
бүтээгдэхүүн хэрэглэвэл зохилтой. Мэдээж урдчилан мэргэжлийн эмчид үзүүлж,
зөвөлгөө авч ярилцвал зүгээр.
2013/10/28
please like me
Энийг үзээд байсан амтанд нь орчихсон даанч 1 сийзон-г нь л татсан 2-дох нь арай гараагүй байх шиг байгаан,,
Япон хэлний хичээл гэж япон юм үзсээр байгаад, өөр гадгаадын юм үзсэн чинь шал өөр этэр,
Энэ шарковуудын камин аут этрийг хүлээж авчаагаа энэ тэр нь нээх тайван, хайнга этэр наацан
Ач хүүгийнхээ гей байдлаас болж цуглаанаа хаяжаагаа энэ тэр эмээ майр хөөрхөн..,
Япон хэлний хичээл гэж япон юм үзсээр байгаад, өөр гадгаадын юм үзсэн чинь шал өөр этэр,
Энэ шарковуудын камин аут этрийг хүлээж авчаагаа энэ тэр нь нээх тайван, хайнга этэр наацан
Ач хүүгийнхээ гей байдлаас болж цуглаанаа хаяжаагаа энэ тэр эмээ майр хөөрхөн..,
2013/10/25
маргарита
энэ манай По-гийн л хэдэн найзууд л байх шиг байгаан. Хүн ер нь "ойлгий" гэдэг алхам хийхгүй бол ойлгохгүй зүйлээ ойлгохгүй, ойлгох ч алба үгүй байх. Би үнэндээ гей ч гэсэн драг күйнүүдээ нэг их буруу зүйл энэ тэр гээд нүд үзүүрлэхгүй ч гэсэн нэг тийм халуун дотноор гэхиймуу, маш эерэг сайханаар бол хүлээж авдаггүй л байсан байх нь...
Маргарита гэж энэ аниагийн видеог үзээд нэг алхам нааштай, "ямар сайхан хүмүүсийг"..., гээд нэг дуу байдаг даа тэр дэ, өөрийнхөөрөө амьдрах, бусдад ямар ч гай тариагүй эрх чөлөөтэй хийх дуртай юмаа хийгээд, өөрийгөө илэрхийлээд амьдрана гэдэг энэ насны жаргал биш гэж үү? Маргарита ажаа болохоор 1961 онд төрсөн, 20 настай үедээ ээждээ гей гэдэгээ хэлсэн боловч хүлээж авахгүй, хүнтэй суу энэ тэр гэж шахдаг байсан тэрнээс болж ээжтэйгээ харицаа муудаад эх үрийн холбоо тасарлаа шүү" маягийн яриа болж байсан гэнэ, 20 настай үе буюу 1981 онд өөр юу болсон бэ гэхлээр анхны HIV-AIDS \ДОХ\гэдэг айхтар өвчин илрээд хүмүүсийн ёстой нэг шуугилдаж байхад ээждээ хэлсэн нь тухайн үед "гомо нарын өвчин" гэж шуугиж байснаас сэтгэлийг нь зовоосон байх гэнээ. Тэр л 20 настай үедээ Шисэйдо-гийн гаргадаг байсан сэтгүүлээс мэйк-ап гэдэг чинь "юун наадам цагаан сар" гэж олж мэдээд тухайн үеийн топ мэйк ап артистад шавь орж тэрхүү хүслэнт замаараа амьдраад 30 жил болж байгаа гэнэ, нэг гараа гэмтээснээс мэйк-ап артист хийхээ болисон боловч энэхүү Токиод болдог энэ андаграунд парти нь бас бараг 20 жил үргэлжилж л байгаа бөгөөд хүнд ямар ч учруулалгүй, энх тайванлаг ? өөрсдийн секс пантааз, дүрд хувирах хүслэн зэрэгэээ гаргадаг парти гэнэ.
За ойрд нэг иймэрхүү нэвтрүүлэг энэ тэр үзэж хэл давтсан шиг. Энэ ВАЙС ЖАПАН гэдэг суваг их сонирхолтой. Хичээл цагийн ажил гэж майрр завгүй, тухтай сууж унших, үзэх цаг алга болохоор галт тэрэг эсвэл 00-д орох ч юм уу, 10-20 минутын завуудыг л их л ашиглаж сурдийм шив дээ ккк, ажил гэрийн хооронд явах зуур 10-20 минут нэг сонирхолтой нэвтрүүлэг үзээд, юм мэдээд, хэлээ давтаад авах гэдиймуу зорилготой
За ойрд нэг тиймэрхүү, үе үе гэрээ санана, мөөмөө санана.., гэхдээ яахав "тэгээл гэрээ санөөл мөөмөө санөөөл, галт тэрэгэнд драг күйнтэй нэвтрүүлэг үзэээл, завсар зай гаргаж блог бичээээээээл их л завгүй оюутан явлааа" гээл нэг л өдөр Улаанбаатартаа гангар гунгар хийх цаг мөдхөн болохооор :P
2013/10/08
үхэл үгүй
Манай ангийн нэг хүүхэд өчигдөр өнгөрчихөж. Өнөөдөр хичээл эхэлж байх зуур багш нэг хүн дагуулж орж ирж яриа хийсэн нь эмэгнэлт мэдээ байлаа. Ямархуу охин байснийг нь ч санахгүй байна, шинэ ангид саяхан шилжиж ороод сар ч болоогүй болохоор. Багш хэд хоногийн өмнө тэр охинийг "аваарт орчихсон ухаан орохгүй байгаа гэнэ, Хятадаас аав ээж хоёр нь ирчихсэн байгаа" гэж байсан. Өнөөдөр аав ээж хоёр нь хичээл эхлэхийн өмнө орж ирээд ангийнх нь хүүхдүүдэд өнгөрчихлөө гэсэн эмэгнэлтэй мэдээг дуулгасан. Ангидаа нэг Тайланд охин бид хоёроос бусад нь Хятад, Тайван буюу Хятадаар яридаг хүүхдүүд юм.., Өөрийгөө бариж ядсан, чичирсэн ямар их уй гашуутай ярих өнгөнөөс нь юу яриж байгаа нь там тум тэмтрэгдсэн. Хэцүү ч юмаа даа, хуулинд захирагдан, хавчигдан гаргасан ганц амин үр нь хол байж байгаад гэнэтхэн яваад өгөх... Хүүхэдээ алдчихаад яваа дундаж насны гэр бүлийн хоёрыг хараад өр өвдөв.
Өчигдөрхөн энэ "Үхэл үгүй" гэдэг номыг уншиж дуусгасийн. Мөнхийн сэдэв амьдрахуй үхэхүй, бидний үл мэдэх хир нь ойр, ойр хир нь тээр алс үхэл гээч ертөнцийн тухай, явцын тухай, ерөөсөө муу муухай, хүнд хэцүү зүйл биш тухай..., үхэж буй хүмүүстэй маш олон жил насаараа шахуу ажилласан эмч хүний бичсэн илтгэл, лекц хичээлүдээс орчуулсан ном. Сонирхолтой л байлаа. Ээж эмээг өнгөрөхөд " эмээ чинь бүр нэг амар амаглан болчихсон, юундаа уйлалдацгаадаг юм гэж босоод гүйх гэж байгаа юм шиг л баяр хөөртэй хөнгөхөн шингэхэн болчихсон байж байгаад л биеээ бэлдэж хэвтэрээ цэгцэлж байгаад л гэнэт амьсгал хураачихсан" гэж яриж байсан санагдаад.., яг нөгөө ертөнцтэйгээ холбогдоод ирэхээр хүн ер бусын амар амагланг мэдэрдэг гэнэ шүү.
Өчигдөрхөн энэ "Үхэл үгүй" гэдэг номыг уншиж дуусгасийн. Мөнхийн сэдэв амьдрахуй үхэхүй, бидний үл мэдэх хир нь ойр, ойр хир нь тээр алс үхэл гээч ертөнцийн тухай, явцын тухай, ерөөсөө муу муухай, хүнд хэцүү зүйл биш тухай..., үхэж буй хүмүүстэй маш олон жил насаараа шахуу ажилласан эмч хүний бичсэн илтгэл, лекц хичээлүдээс орчуулсан ном. Сонирхолтой л байлаа. Ээж эмээг өнгөрөхөд " эмээ чинь бүр нэг амар амаглан болчихсон, юундаа уйлалдацгаадаг юм гэж босоод гүйх гэж байгаа юм шиг л баяр хөөртэй хөнгөхөн шингэхэн болчихсон байж байгаад л биеээ бэлдэж хэвтэрээ цэгцэлж байгаад л гэнэт амьсгал хураачихсан" гэж яриж байсан санагдаад.., яг нөгөө ертөнцтэйгээ холбогдоод ирэхээр хүн ер бусын амар амагланг мэдэрдэг гэнэ шүү.
2013/10/04
2013/09/17
Даймонд ин да скай....
- " Риана нээх халтар тээ,"
- " Тийн, нэг бүүр золбин тэ, бүүр яагаад ч өнгө орохгүй "
2013/09/16
8д-ийн хүүг гэнэт санагалзуулав..
Coldplay-н шинэ сингл асар таалагдав. Өнөөдөр "хотын үлгэрүүд"-ээ дуусгав. Мэдээж ганц нэг өгүүллэг нь арай дутуу орсон \ороогүй\ гэхиймүү, мэдрэгдээгүй тал байсан. Бас уран бүтээлчийн хувийн амьдралруу шагайна гэдэг үгүүллэгүүдийг нь амьдралтай нь хольж хутгах гээд байдиймуу даа, эсвэл энэний урд "Үзэхийн хязгаар"-ыг уншиснаас ч болсон уу, зарим нэг өгүүллэгийн баатар Өлзий өөрийгөө бичээд байх шиг, эсвэл тэр Эрдэнэтийн цонхигор хүүгийн дүр Болд-Эрдэнийг бичээд ч байгаа юм шиг.., санагдсан. \эсвэл би өөрөө л хольж хутгаж уншидаг байх хэхэ\ Бусдаар Өлзий үргэлжилсэн үг дээр ч улам л чангарч байх шиг санагдлаа. Умшихад сайхан байлаа, шавай ханалаа. Аюур агаагийн хажууд байгаад чангараад байна уу..,кк
"Хоёрхон алдаа" гэдэг өгүүллэгийг уншаад хоёрдох ч юм уу, анхных ч юм уу дурлал 8Д-ийн шоо ширтдэг байсан Т гэдэг хүүг гэнэт саналаашд,, сүүлд саяхан нэг автобусанд тааралдаж билээ, эхнэр ямар ч байсан авсан, хүүхэдтэй болсон гэлүү яалаа, бас л ичиж мичдэг хэвээрээ би, ичингүйрэн балайрчаагаад болсон харилцан ярианаас 30-40 порцеентийг ойлгох... хаха
2013/09/07
бямба гараг нэг..
нэг ийм айлд зочилов, 50 гарцгаасан стрейт хосууд.., \манай аав ээжийн үе?\
хоюулаа лаг урлаг уран сайханч гэхиймүү дуртай гэхиймүү Underworld, Chemical Brothers, Pet Shop Boys этэрт илүүэй дуртай... сонирхолтой хос байлаа
бас эхнэр нь гей найзуудтай гэнэ, тэгээд хамт хоол идсэн 30 гаран насны Австралид зурагаар сурч байгаад ирсэн бас нэг япон хүүхэн, \магадгүй лесбиян гэж бодов\, япон хүн гэхээргүй майррр чөлөөтэй наасан...
хоюулаа лаг урлаг уран сайханч гэхиймүү дуртай гэхиймүү Underworld, Chemical Brothers, Pet Shop Boys этэрт илүүэй дуртай... сонирхолтой хос байлаа
бас эхнэр нь гей найзуудтай гэнэ, тэгээд хамт хоол идсэн 30 гаран насны Австралид зурагаар сурч байгаад ирсэн бас нэг япон хүүхэн, \магадгүй лесбиян гэж бодов\, япон хүн гэхээргүй майррр чөлөөтэй наасан...
түүний зурагуудаас бааханийг гэртээ авч тависан байдал нь....
Нэг тийм урлаг уран сайхан мэдрэгдэээд, сэтгэл сэргээд сайхан Бямба гараг болж өнгөрөв.
2013/09/05
Японд хуримаа хийсэн гей хос \ярилцлага\
“... аж төрж
амьдран суух..” тухай саяхан нэг хүүхэдтэй саяхан яриад нээрээ л “...аж төрж амьдран суух..” юмсан гэсэн хүсэлдээ
эргээд гүн автчихсан. Яагаав нөгөө нэг үлгэр эхэлдэг шиг тийн эмгэнтэйгээ,
өвгөнтэйгээ нэг муур байна уу, нохойтойгоо тэгээл насны бөгсөнд данхтай цайгаа
хувааж уугаал гангар гунгар тэ.., энд байнаа Японд анх удаа лесбиян хос хуримаа хийнэ гэж байсан да, тэгсэн
тэрнээс наана энэ хоёр хуримаа хийсэн юм байна шүү..., 9 сарын Бади сэтгүүлийн дугаар Масакигийн
тухай тусгай нийтлэлтэй дугаар байхаар нь авсан энэ хоёрын ярилцлага байна. орчуулан хүртээл болговооо
Эхний зураган дээр баруун гар талын Сато гуай зүүх гар талынх нь Ёши гуай шүү.
Сато : 2003 онд интернетээр танилцаж байсан. Миний
профайлийг хараад Ёши мэйл бичсэн нь анхных юм байна. Тэр үед одоогийх шиг
зураг хөрөг амархан солилцдог гар утас дэлгэрээгүй байсан үе л дээ. Тэгээд
Ёши-гийн царайг ч хараагүй тэр жилийн 5 сарын 17ны өдөр анх уулзаж байлаа. Дараа нь олж мэдсэнээр IDAHO-гийн өдөр юм байналээ. \International Day
Against Homophobia and Transphobia\
Ёши: Би анх хараад л дурлачихсан гэхүү дээ, тэгээд
л нэг мэдэхэд бэр орчихсон эхнэр хүн шиг л Сато-гийнд хагас бүтэнсайн болгоноор
л ирдэг болчихсондог
Сато : Үнэнийг
хэлэхэд Ёши миний ТАЙП-аас өөр бачка байсан болохоор, нэг тийм хөндийдүү л
харьцаатай байсан л даа. Уулзахаасаа өмнө стрейт маягын шахуу юм яриж байснаа
уулзаад үзсэн чинь үзсэн халитхан долгионтой үс энэ тэртэй.., гэхдээ тийм
намираа энэ тэр бол биш л дээ хэхэ. Тэрнээс хойш хагас жилийн дараа юмуу даа
хамт амьдарч эхэлсэн юм байна. Ёши-гийн сэтгэлээрээ зан нь юу юунаас илүү хайр
хүргэм байсан. Надад сайхан харагдах гэж үснийхаа засалт энэ тэрийг өөрчилж,
хичээл зүтгэл гаргах болгонд нь би очкоов өгөөд л, хайр хүрээд эхэлсэн.
Сато : Бид хоёр
учирсанаасаа хойш энэ жил 10 дах жил болж байгаа юм. Тэгээд дурсгалтай гэхиймүү
нэг юм хийцгээе гэж бодож л байсан л даа. Гэхдээ шийдэл нь өөр зүйлээс гэхүү дээ.
Хэдэн жилийн өмнө Ёши шинэ жилийн нийллэг дээр согтуудаа “бид хоёр хуримаа
хийнэ” ухааны юм яриж байсан юм.
Ёши : Би бол санадаггүйн \инээв\
Сато : Согтуугийн гай л даа тэ. Гэхдээ тэр явдал
миний толгойд яваад л байсан хэрэг. Тэгээд л энэ жилийн Нагояа хотын Гей
Лесбиян фестивал дээр хуримаа хийсэн дээ.
Бади : Уучлаарай Сато сан, таны ХДХВ-ийн халдвар
хуримтай холбоотой юу ?
Сато: Би ХДХВ-ийн
халдвартай гэдгээ мэдсэн маань 1997 он л доо. Ёши-той уулзахаас өмнө энэ талаар
ярилцаагүй байлаа. Гэсэн ч ямар ч асуудалгүй хүлээж авч өдийг хүртэл хамт
амьдарч байсан л даа. Тийм болохоор энэ удаагийн маань хуримтай ХДХВ-ийн
халдвар ямар нэгэн холбоогүй. Халдвартай гэдгээ мэдэхээс өмнө 5 жил нэг хүнтэй
үерхэж байсан ч, хайртай байсан ч гэсэн тэгээд удаан үргэлжлээгүй дээ. Тэгтэл Ёши
сэтгэлээ зориулж нэг насаараа хажууд минь байх хань минь болчихсон байж билээ.
Энэ л хуримын маань ШАЛТГААН гэж бодож байна.
Сато : Бидний
хурим “бусад бэлгийн цөөнх бүх хүмүүстээ урам зориг хайрлавал...” гэсэн хүсэл
байсан боловч хамгийн гол зорилго гэвэл бид хоёрыг өдийг хүртэл тусалж дэмжиж
ирсэн гей найзууддаа зориулж хийе гэж бодсон учраас “хуримын ёслол” хийж
болохоор гей фестивалыг сонгох нь хамгийн тохиромжтой гэж шийдэцгээсэн л дээ.
Хурим маань Нагояа хотод болсон ч Токиогоос маш олон найзууд маань баяр
хүргэхээр ирцгээсэн шүү.
Ёши : Хурим болох газар маань маш олон хүмүүс
үзэхээр ирцгээсэн байсан болохоор хуримийг зохион байгуулсан \Valenty Wedding\
компани маань төлөвлөгөөнд байгаагүй гэнэтийн мэндчилгээ болоод bouquet \цэцгийн
баглаа шидэх ёслол\ хүртэл зохион байгуулсан байсан. Хурим фестивалын төгсгөлд тэнд байсан бүх
хүмүүс сэтгэлээ нэгтгэн бөмбөлөг хөөргөцгөөхөд нүдэндээ баярын нулимстай байсан
улсууд цөөнгүй байсан шүү.
Сато : Үгүй, “гэр
бүл” бол л хүүхэдтэй “байх ёстой, баймаар байна” гэдэгтэй тийм санал
нийлдэггүй.
Ёши : “Гэр бүл” болмоор байгаа бол сонголт байж болох боловч, миний хувьд ээж маань ч амьд байна, өөрөө хүү нь болсныхоо ач тусыг үзүүлмээр байгаа учраас.
Сато : Бид хоёрын хуримаас хойш, Японд хамтран амьдрах, хурим хийх, хуульчилах үйл явцын төлөө бид хоёр хууль ёсоор батлагдаагүй ч “сүйн хуримаа” хийж хамтын амьдралаа зориулая гэж бодоцгоосон.
Ёши : “Гэр бүл” болмоор байгаа бол сонголт байж болох боловч, миний хувьд ээж маань ч амьд байна, өөрөө хүү нь болсныхоо ач тусыг үзүүлмээр байгаа учраас.
Сато : Бид хоёрын хуримаас хойш, Японд хамтран амьдрах, хурим хийх, хуульчилах үйл явцын төлөө бид хоёр хууль ёсоор батлагдаагүй ч “сүйн хуримаа” хийж хамтын амьдралаа зориулая гэж бодоцгоосон.
Бади : Өнгөрсөнд, гей фестивал дээр хурим
хийцгэсэн хосууд салах нь олон байсан, энэ талаар бодолоо хуваалцаач
Сато : Магадгүй,
яадаг ч байсан ЛГБТ олон нийтийн гишүүн байж “ Япон улс ч бас ижил хүйсийн
гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж, зорьж” түүндээ хөтлөгдөж ёслол үйлдсэн
хүмүүс олон байсан гэж бодож байна. Одоогийн нөхцөл байдалд гэвэл Япон улс ижил
хүйсийн гэрлэлтийг хууль зүйн түвшинд эрх олгоогүй л байна. Эсрэгээр нь яривал
саллаа гэхэд ч ямар нэг хууль зүйн процесс, явц алга л \хэрэггүй\ байна шүү
дээ. Хурим хийлээ гээд тухайн хоёр хүний харилцааг сайжруулж, бататгаж өглөө
гэхэд амьдрах хэв маяг өөрчлөгдөнө гэсэн үг биш. Эцсээ хүртэл “энэ хүртэл
хамтдаа өнгрүүлсэн хоёр биендээ талархах сэтгэл, үүнээс ч хойш хамтдаа туулая”
гэсэн сэтгэлийг л бататган харуулж буй баяр ёслол гэж боддог юм.
Бади : Та хоёрын амьдрал ахуй, санхүүгийн асуудал
зэрэгээ яаж зохицуулдаг вэ ?
Сато : Өмнө нь
бол яс тал талаар нь гаргадаг байсан гэхүү дээ, одоо бол хоёр талаасаа хоюулаа
гаргахаа гаргадаг маягын. Ёши надаас илүү цалинтай шүү. \инээв\
Ёши : Уг нь бол
тал талаараа юм байгаан. \инээв\
Сато : Нарийн
дүрэм гаргаад маргалдах асуудлыг шийдвэрлэчихнэ. Ёши ер нь бол нилээн ажилсаг. Би
бол цагаан гартай хирнээ, хоол хийхээр нь шүүмжилнэ, хувцас угаагаад
шургуулганд хийхэд “өмсөхдөө л эргүүлээд харуулчихад болоошд” гэх маркийн юм
хэлээд тэр чигт нь хураах жишээний. Ердийн үед юу ч хийдэггүй хирнээ, яг юм
хийхээр нарийн юманд ач холбогдол өгдөг юм шиг байгаа юм.
Ёши : Гэхдээ, нээх асуудалгүй л юм байна тэ?
Сато : Ёши бол ер нь нэг иймэрхүү л байдалтай \инээв\ Би бол нэг гараа тосч хэвтсэн маягтай.
Ёши : Гэхдээ, нээх асуудалгүй л юм байна тэ?
Сато : Ёши бол ер нь нэг иймэрхүү л байдалтай \инээв\ Би бол нэг гараа тосч хэвтсэн маягтай.
Сато : Нагояад
ирж чадаагүй найзууд маань олон байгаа учраас, дараагаар бол Токиод баярлах
санаатай байна.
Ёши : Сато санруу
харан “ Корэ кара мо онегайшимас”
\Онегайшимас нь “гуйх,
хүсэх, урих” олон утга агуулдаг ч энд, юу гэж орчуулмаар юм, Япончууд анх
танилцсан хүнтэйгээ мэндчилгээ хэлэх үед “үүнээс хойш тусалж дэмжээрэй, сайхан
үерхэж нөхөрлөе” гэсэн утгаар хэлдэг бол урдаас танидаг хүмүүс баяр ёслолын
үеээр бас “энэ хүртэл сайхан нөхөрлөлөө, үүнээс хойш ч гэсэн сайхан нөхөрлөцгөөе,
бататгацгаая” гэсэн утгаар хэлдэг байх.
Хурим хийсэн хоёроос үүдэн романтик орчуулга хийвэл “Үүрд хамт байгааач” \ооё\
2013/08/30
хотын үлгэрүүд \гарчээ\
Өлзийгийн шинэ ном гарчээ. Хараахан умшиж амжаагүй л байна.
Аюурын ярилцлага уншисан чинь, яруу найрагчийн хувьд ингээд зодог тайлж байна, яруу найрагт хийх гэж хичээж явсанаа эмхэтгэж "Бясалгал"-г гаргасан гэх...
Аюур гэснээс саяхан нэг дарваантай ном, зохиол мохиол яриж яваад Аюур-ын зохиолд нөгөө нэг гей хэсэг гардаг тухай ярисан их сонирхож байх шиг байсан.
Аюурын ярилцлага уншисан чинь, яруу найрагчийн хувьд ингээд зодог тайлж байна, яруу найрагт хийх гэж хичээж явсанаа эмхэтгэж "Бясалгал"-г гаргасан гэх...
Аюур гэснээс саяхан нэг дарваантай ном, зохиол мохиол яриж яваад Аюур-ын зохиолд нөгөө нэг гей хэсэг гардаг тухай ярисан их сонирхож байх шиг байсан.
Хуучин блог цоожилсон тул... ахин толилуулсуу
Уг хэсэг Аюурзанын "Гурамсан цадиг" трилогийн Цуурайнаас төрөгсөд гэсэн цуврал өгүүллэгт нь гардаг болно.
“... Шөнө нь Гэрэлт-Одын хөрш согтуу ирлээ. Насанбилиг түүний орон дээр унтаж байсан юм. Уг нь тэд бишгүйдээ л ийн нийлж хөлчүүрхдэг, хэн хэнээсээ цэрвэхээргүй дотно нөхөд л дөө. Харин тэр шөнө Дарьяамын янаглан гиншихийг чагнаад цурам хийж ч чадахгүй хөрвөөж байтал согтуу орос ирж, хажуугаар нь хэвтэв. Репиний “ Ижил мөрний барлагууд” хэмээх зураг дээрх шиг хөлөг онгоц чирсээр Астраханийн эрчүүд баавгай мэт биерхүү амьтад болж өсдөг. Согтуу, бахим гартай тэр бүдүүлэг эр Насанбилигийн араас бараг л эмэгтэй хүнийг энхрийлж байгаа мэт санаа зовмоор нялуун тэврэхэд, тэр өөрөө ч мэдэлгүй эвгүйрхэн, ичих ч шиг болж, тийн ичиж эвгүйрхсэндээ өөрөөсөө санаа зовж билээ. Санаа зовохуйд үнэхээр л тэр хоромхон зуур жинхэнээсээ эмэгтэй хүн болчих шиг хачин сэтгэгдэл хамаг биеийг нь баглаж хүлээд, тэр анх удаа биеэ эзэмдүүлэх гэж байгаа охин шиг дагжжээ. Үүндээ бүр ч их ичиж шаналсандаа хорсч, архиныхаа нөхдийг нэвширтэл нь нүдчихмээр санагдсан сан.
Яг одоо тэрээр нөгөө орос шиг согтуурхаж, цаашаа харан унтаж буй Бэгтэрийн туранхай, юугаараа ч юм бэ эмэгтэй хүнийг санагдуулах цэх шулуун нуруун дээгүүр гараа давуулахдаа цаадхи нь гэнэт биеэ хураахыг мэдрэв. Бэгтэрийн дотор ч бас урьд нь амилаагүй явсан эмэгтэй хүн сэрээд, сэрснээ мэдэгдэхгүй гэсэндээ туулай шиг хярж байна. Тэр туулайн зүрх оволзож, үүнд эвгүйцсэн Бэгтэр одоо согтуу толгойг нэвширтэл жанчихад бэлэн болов.
“Яг л над шиг…”
Бүхий л хорвоо нэгэн цагт хэд хэдэн толиноо зэрэг туслаа.
Нэг толин дотор : Бачимдаж хилэгнэсэн Бэгтэр огло харайн босоод Насанбилигийг хайр найргүй балбаж гарав. Согтуу ухаанд л согтуу дурсамж амилдаг. Уруулаа хэгз цохиулах яг тэр агшинд л Насанбилиг олон жилийн өмнө Казань хотын оюутны нэгэн байрны хонгил дахь халуун усны өрөөний чулуун шалан дээр халтиран унаснаа, хоёр анд нь хөл дээрээ эгц ч гишгэж чадахгүй байгаа түүнийг дэмнэж босгуутаа зугаагаа гаргах мэт хүйтэн шүршүүр рүү түлхэж ахин хальтруулахыг, цэл хүйтэн шүршүүрийн хүчтэй ширүүн урсгалд цохиулан зүрх нь ёг хийн хаагдаж, ертөнц үүрд нам гүм, таг дүлий оргихыг там тум мэдэрсэнээ санажээ.
Өөр нэг толин дотор : Бэгтэрийн хүүхдэрхүү зөөлөн арьсийг согтуу Насанбилиг Дэлгэрмаагийн нуруутай андууран илбэж, харин Бэгтэр өдий болтол бодсоор явсан “Эрэгтэй хүнд эзэмдүүлж байхдаа, эр бэлиг эрхтэн биерүү нь шунган орох тэр үед эмэгтэйчүүд яг юу мэдэрдэг болоо?” хэмээн бодож явснаа биеэр үзэхээр сэм хүлээр зуураа сэтгэлдээ аль хэдийнэ бийр будаг нийлж, болох гэж буй бусармаг учралыг нэг бүрчлэн зурахаар зэхэж байлаа. Дэлгэрмаа онгон байгаагүйнхээ төлөөс болгож биеийнхээ бусдад найр тавиагүй нэгэн үүдийг Насанбилигт зориулсан аж…”
2013/08/28
Малчин Цэвээн - Гандий Мод
ингээл Монгол гэээл цээжээ дэлдмээр шүү.., мал нүдэлмээр., мал дээр гармаар.., амаа тосдмооршд
бүүр нэг сэтгэл тэнийтэл сайхан дуулхиймаа..,
" ...Хаднаас өндөр
Хаалиас ургадаггүй яа хөө
Ханилсанаас илүү л амраг байдаггүй яа хөө
Уулнаас өндөр
Улиас ч ургадаггүй юу яа хө
Учирсанаас илүү л амраг байдаггүй яа хөө "
бүүр нэг сэтгэл тэнийтэл сайхан дуулхиймаа..,
" ...Хаднаас өндөр
Хаалиас ургадаггүй яа хөө
Ханилсанаас илүү л амраг байдаггүй яа хөө
Уулнаас өндөр
Улиас ч ургадаггүй юу яа хө
Учирсанаас илүү л амраг байдаггүй яа хөө "
2013/07/01
Intersexion
Удахгүй нээгдэх Токиогийн "ангийн" кино наадмаар баримтат киноны төрөлд гаргах кино. Документари гэхээр “хэцүү” “уйтгартай” гэсэн имээж
төрдөг хүмүүс байдаг байж магадгүй юм. Гэвч үзээд ирэнгүүт татагдаж тэр ч бүү
хэл сонирхолтой болоод эхэлж байтал дуусчихдаг.... Ийм хэлбэрийн сонирхолтой,
гоё темптэй бүтээлүүд цөөнгүй. Тэдгээрийн дунд яах аргаггүй зүй ёсоор багтах
бүтээлүүдийн нэг бол манин буюу интерсексийн тухай өгүүлэх “Intersexion” юм. Энэхүү
бүтээл нь Шинэ Зеландад интерсексийг нээлттэйгээр дэлгэн тавьсан Мани Блү Мишел-ийн
тухай танилцуулж, дэлхий дахины интерсекс хүмүүсийн баяр жаргал, зовлон гуниг,
амьд яриаг та бүхэнд хүргэх болно.
Кино сонирхогч, тэр дундаа документал кино сонирхогч хүмүүсийн заавал сонирхох кино юм байна.
Кино сонирхогч, тэр дундаа документал кино сонирхогч хүмүүсийн заавал сонирхох кино юм байна.
Subscribe to:
Posts (Atom)






















