2010/12/26

mirage,, 2010 >>>>2011

Ойрд блогшроогүй юм байх чинь... Яажшуу өвлийг давчдийн билээ гэсэн шиг, нэгэн хэвийн тойрогтой амьдралаасаа уйдсан шиг байж л байна дөө,, ганцаар” өнгрүүлэх өвлийн урш шөнүүдээс залхах ч шиг. Хаварыг ч хүлээгээд байгаамуу мэдкү мэдкү,,. Хэсэгхэн драматсан тухай гэвэл шүдний аппраттай \би шүдний аппратанд дандаа ач холбогдол өгөөд байх шиг, шүдний аппраттай хүүхдүүд дандаа хөөрхөн харагдахийн??\ тас хар нүдтэй нялх нялзрай хүүхэд харж ганц хоёр хоног ниссийн байна,,, өөр чинь фэйсбүүк гээч эдээр онлайн харицаа үүсгээд тэрэндээ хийсэээд, хийсвэрлэээд тэгэээд таг.... блог дээрээ юу бичих вэ гэж боджаагаад өнөө л ойрд сонссон хөгжимнөөсөө л тавидиймуу дөө гэж бодоод, Өглөө гараал орой ирдэг тойрогийн амьдралтай болсноос хойш ганц наалдан пад байдаг хогшил маань айРивэр нэртэй мп3 хөгжим. Хөөрхөн хэдэн цомог чихчинэ, араажуу татчина\ гэхдээ 10 жилийн үе мүе-ийг бодвол радио сонсох нь эрс багасчихаж дээ, 10 жилд байхад кассет нь ажилахаа байсан, кассетных нь хаалга нь ч байхгүй, ганц радио нь л ажилладаг байсан арзайсан хар хөгжимөө дэрлээд унтдаг байсан шиг л санагдаад байгаам, радиогоо лаг тааруулнааа тэр чинь,,\ гатнуулдах эсүүл бичкэн ярилцлага авчих хэрэг гаруул войс рекордийг нь рек даржаагаад хураагаад авчийна, доги эдэээ хө, муу мп3 тоглуулагчаа хуга рекламдаад явжийна. Ямартай ч айПод гээч айхтар мода-ний хэрэглээтэй болох бөөн мөрөөсөл гүйжийсэн үед маань хань болж хөгжим сонсох гэсэн миний л хувид хоол унд, ус агаартай тэнцэхүйд хэрэглээг хагасалж өгсөн, одоо ч хангаж байгаа хөөрхөн эд байгаан. Ойрд энэмуугаараа шинэ содон юу сонсовоо гэсэн чинь их гоёооо :

Armin Van Buuren \ Mirage 2010\ цомог --- таалагдсан тракууд : I don’t own you, take a moment, feels so good.,, гэсэн тракуудыг нь рипийт хийж сонсоод байгаа. Нодлин билүү уржинан нэг элэктроник сонсдог элий балай царайлаг залуугаас болоод нэг хэсэг өөр дээрээ чухам “элэктроник” гэсэн шошго хадах дөхсөн,, Энэ транс гээч хөгжмийг чинь чухам тоймтой сонсий, нухацтай сонсий гээл,, “юунаас нь эхлэх үү байз”? Хамгийн их сосогддог нэрнүүд Тиэсто, Ван Бүүрэн гээл хайгаал сонсвооо, тээд тэр хоёр-ийн сүүлийнх нь цомогуудийг татаж аваал сонссон, ерөнхийдөө дажгүй шүү! Тиэсто-гийн Kaleidoscope ,, Ван бүүрэний Imagine гэсэн хоёр цомог сонссийн байна, чихэвчний хөгжимөндөө хэсэг хугацаагаар амьдардаг надад транс элэктро хөгжим тийм нэг живэх, хөвөх, нисэх, шумбах мэдрэмж төрүүлнэ, ямар нэг кино юмуу шоуны болцон тайзан дээр, дэлгэцэн дээр алхаж яваа хийсвэрлэл авчирна, хүхү, хаяа загвар өмсчинө Долче Габана, Гүччи яадаг ийдэг алдартай брэндүүд байдаг билээ тэд нар өмсцөн тууна, яагаав нөгөө ftv-р гардаг, f men –р гардаг дотуур хувцасны модел залуучууд байдаг даа, тэд нар гээл төсөөлчих, бас байнааа байна тэ? Супер үү? \төсөөллөөсөө буцаад ирэхэд хүн ичээд үхдэг бол үхэхээр тэ?\ зарим тракан дээр бүжигчин болчино Showgirl гээд айхтар бүжигчин хүүхнүүдтэй кино байдаг тэ? Тэр хүүхнүүд яадаг айхтар галтай “халуун” бүжиг хийдэг билээ дээ, өө яг тэр чинь шүү дээ, бяц авна биз? Тэрний гей хувилбар Showboy гээл төсөөлчих! Базаад хэлэхэд тийм нэг тайзны мэдрэмж авчраад байдийшд транс хөгжим, Яаж ч ядарсан байсан транс дуу, бит цохиод ирэхээр тийм нэг сэргэээл, нэг тийм автахуйтай, тайзны хийсвэрлэлтэй хэсэгхэн хугацааны сайхан сэргэээш, аялал,, клубуудын тайзан дээр гарчаад учиргүй транс мэдрээд нүдээ аниад удирдаач хэлбэрийг бүжиг саваад байдаг нөхдүүдтэй өөрийгөө харьцуулахад би гэдэг хөөрхий ажилаа тарцан, ажилын галтар хувцастайгаа хийсчихсэн, Мега од болчихсон, эсүүл загвар өмсцөн, шоуны гол бүжигчин болцон л явжээдэг байх нь байшд. Инээдтэй ч гэхүү эмэгнэлтэй ч гэхүү амьдрал

Буянаа – “just like you” 2010--- Асар таалагдсан. Яг энэ шинэ жил дөхсөн 12р сарын турш сонсох цомог! Хуучинийг санагдуулам дурсамжтай \агаа эгээ нарын хувьд шүү, би ч 90 ээд оны л бацаан л даа, гэхдээ дандаа мэддэг караокед орилмлоор дотно хуучний дуунууд, уридний носталжиа цомогоос ялгаатай нь энэ удаад Oceans гэж гаргаагүй Буянаа гэж нэртэйгээр гаргасан байналээ. Дуунуудын сонголт их таалагдсан дандаа мэддэг гоё дуунууд! Мэддэгээс гадна Буянаа яг өөрийнхөөрөө өөрийнхөө дуртай дуунуудыг түүсэн болов уу гэмээр? Их гоё мэдрэмжтэй, сонголттой дуунууд,. Халитхан ревиу :
Урин хавар – Лимонзийн Одноотой дуулсан байналээ, лаг хоршил! “ямар гоё дотортой дуулаа вэ?” гэдэг шиг майррр дотортой дуулсан байналээ шүү цаа хоёр чинь. Сэтгэл сэргээхээр дуу, хавар сонсуул бүүр цаг үеийн тохироотойн болов уу?

Яавал дээр вэ? – Болор хамтлагийх байх аа? Носталжиа иймэрхүү кауэр цомгуудын нэг сайн гэхиймүү давуу гэхиймүү тал нь оригинал дууныхаа гоё сайханыг, мөн чанарыг, сайн дуу гэдэгийг баталж харуулж чаддагт байдаг болов уу гэж санагдсан. Болор хамтлагийн дуулснаар нь нэг их сонсоод байдайггүй байсан энэ дууг “ хээээ, ямар гоё дуу вэ ?” гэж бодоход хүргэсэн.
“ Гэнэн цагаан залуу нас минь шатаж явсаар ,, хайрын харцанд бүдэрч үзлэээ, хүсэл бодол минь түүний дэргэд өнжөөөд,, хүлээс үгүй сэтгэлийнх юм болов уу?.....”

Охин – Оригоор нь Дашдондог дуулжийлуу яалаа? Хуучин ажилийн босс бүсгүй маань \нэг УИХ-ийн гишүүний охин\ энэ дууг тавиад өгөөч гээд л.. Сонсохоороо “чангалчих Цагаанаа” гээд л нүд сэргээд, баясаж мишээгээл ирдэг байжуулээ,, чухам дуртай дуу нь юмдаг уу даа! Сүүлдээ жаахан ааштай харагдуул энэ дууг тавиж этэр ая тал засаж байя ухааны сэргэлэн юм боддог болсон. Тэр үеээс босс бүсгүйн дотор руу халит өнгийхөөрөө босс бүсгүйн дүрд хувилаад энэ дунд дуртай болчихсон явжээсэн, мого нарын нэг гэм нь гэхиймүү гайхуулах нь гэхиймүү амархан эмэгтэй хүний доторруу өнгийдөг, дотор нь орчихдог ?. “ Халуун зүрхийг уяраан татсан,, Хүнээс илүү төрсөн аавын охин байх юмаа.. “

Дандаа чамайг хайрлаж явья – “Өргөө” хамтлагийн Бархас гээч донжтой агаа донжтой дуулдаг энэ дууг дуучин Ганхуягтай хоршиж цомогтоо оруулсан байналээ,, гоё аялгуутай дууу юмааа,! “Хүнийг хайрлах хувьтай төрсөн,, Хүсэлээ гүйцээх азтай төрсөн, Уяралын сайхан хань минь гээд,, Ухаант чамаараа бахархаж явья,,”
Би үгүйлнэ - Хамгийн таалагдсан дуу. Манай ээжийн шүтэж биширдэг дуучидийнх нэг! 10 жилд байхад Жаргалсайханы улаан фен бачка манай ангид байдаг байсийн, 7ч билүү 8р ангид байлуу яалаа? Жагааг тавичаад лаг мэдэрч дагаж дуулааал байдаг байсан санажийна, тэгсэн нөхдүүд яасан балай, домбоо юм сонсдийн гээл хөөрхийг учиргүй шоолж этэр, тэгсэн яасан? ийм гоё дуунуудыг мэдэрдэг байсан байх нь байнашд аайн? Чи шүүү гэсссс!! Тэр дуулалт, хоолой, аялгуу, шүлэг энэ тэр гээд л учир байх шиг байгаан,, Мань бол саяхнаас л Жагаа ахыг нээж сонсоод байгаан, Түрүүний хэлж байсан шиг иймэрхүү кауэр цомог тухайн дуугаа ямар гоё, сайхан дуу вэ гэдгийг тодоруулж, баталж өгдөг сайн чанартай юм шиг,, ямар ч гоё аялгуутай, гоё шүлэгтэй дуу вэ? “Зүүдэнд минь хурсан анхны баяр, Зүрхэнд минь унасан анхны тунадас, Нулимсаараа үдсэн он жилүүдийг, Нууцалж явсаны учир юу билээ? Амьдрал хүсэхдээ чамайг би бодсонгүй, Асгартал уйлахсан гэсэндээ чамайг би үгйүлнэ, Ахин хайрлах гэж чамайг би бодоогүй, Асгаруулан цэлмэх гэж чамайг БИ ҮГҮЙЛНЭ,,, Дандаа ирдэггүй алсын гялбаа, Дундаа ч ороогүй аяны харгуй, Дурсамж дүүрэн он жилүүдийг, Дуулж явсны учир юу билээ? Ханьтай болсоныг чинь хүнээс дуулаад, Харуусалын нулимас унагаагүй, Уйтгараараа үдсэн он жилүүдийг, Уучилж явсаны учир юу билээ? ..........