2012/12/25

Одноо Ток Шоу



Хөтлөгч нь уйлвал Одноогийн Ток шоу гээд байхаар нь үзмээр санагдаад.., Аюур Өлзий хоёрын антологоос л танилцсан гэж хэлж болох энэ эрхэмийг дараа нь танайд хоноёгоор гарахад нь бас ихэд л биширч билээ, энд ч гэсэн их сонин сайхан содон юм их сонсогдоно.Улаанбаатараасаа хол байхаар ямар нэг Монгол сайт мэдээ энэ тэр уншдаг, хайдаг болдийн байна хэхэ, нэг их бужигнасан fast food амьдралаар амьдраад, унтаж сэрээд 2 цагын чөлөөнд ямар нэг "юм" хайдаг нь эрч хүч, онгод орчин цагын хэлээр баттерей л юмдагуу даа

2012/11/02


 Нэг ийм ном эхлүүлсэн, метрогоор явахдаа хэдэн хуудас эргүүлмэр явахгүй бол, ер нь юу хийгээд ч яагаад ч амждаггүй хорвоо юм байна.., 

эхлээд хэдэн хуудас явуулсан юу ч ойлгодоггүй ээ, тэгээд тер инженэрчлэлийн хууль муулийг нь бүүр ойлгохгүй ээ, шууд тархинд нүд анилдаж, ертөнцөөс тасрахсан гэсэн команд очиж байгаан,, жоохон яваад ирсэн зарим нэг хуудас нь сонирхолтой, түс гээл инээд алдмаар хөгжилтэй...,ерөөсөө мэдрэл мэрэх л зориулалттай номийм байна гэж ойсон,, ингэжуугаан :

 - Жоонсоны гуравдугаар хууль: Сэтгүүлийн аль нэг дугаарын аваагүй өнгөрөхөд тэнд таны заавал уншмаар нийтлэл, өгүүлэл цуврал нийтлэгдсэн байна гэжаагаам
Мөрдөлгөө дүгнэлт : Бүх найз чинь тэр дугаарыг аваагүй, хаясан эсвэл гээчихсэн байдаг"""" гэжуугаам  \пэсимизмийн оргил бүтээл гэж ойлгоодуугааа,, ааая лаг сүртэй гуншин тодотгол тэ??\
Бээвгэр амьтан өнөөдрөөс ноосон трикондоо орсон.,, Монголоос гарахдаа "аливээээ ёпоонд чинь их л дулаахан юм гэсэн шоорт пудоолктой минь л онгоцонд суулгаад аль гэээл драматаж байгаад куртка, өвлийн гутал энэ тэрээ тайлаал, хог новш наадуул чинь ухааны юм яриал нүцгэн шахуу юм онгоцонд суугаал ирсийн, одоо тэгсэн яасан бээвийгэээд суужийшд.... юм үзээгүй мангар пацкаан..,,, 

нөгөө дэлхий мэдхий сүйрэх нь ойртоод байгаамуу, мэдээллээс хол гоцрогдмол хүн шөө,, Нию Иоркоор байгаа найзууд минээ эсэн мэнд сууцгааж байгаа биз дэ, их л аймар аймар дүрс зураг харагдана лээ шүү ТВ-ээр..,, Эмээрикт байдаг нэг эксрүүгээ \нөгөө намайг будаж шунхадлаа гэж загнадаг экс\ тэр үеээр "хүүшэээ яанааааа юу болох нь энэ вэээээ, чи минь амид уу этэр" маягийн мсж бичсэн, "....... \амьдардаг хотынх нь нэр\\ хаана байдагийг мэддэггүй юм уу\.,, газарын зураг мураг хараач дэ, газар зүйн элмэнтааарны боловсрол байхгүй амьтан, 2р т энд өглөөний 4 болжийно этэр гээд дахиад зад загнуулсан.   














  хөөрхий бурханыг цувран бавжаагаа байдал.,, 
их л сээгси санагдаад буйгаам, 

за түр пока чика чүүс

2012/10/16

Who's the hot asian guy ?

Joseph Gordon Levitt ?? So--- hot ! haha

2012/10/07

баай бай торрент минь.,

Bye my torrent ! Ёпооны нөгөө коопирайт хууль мууль нь чангараад 1-2 сая иен хүртэлх, мөнгөн торгууль, хорих энэ тэр хүртэл заалтуудтай сүртэй хууль баталжаагаа гэхээр нь айж чичирээд бушуухан, торрентоо анинстолл хийгээд суужийна.
Уг нь Осо-гийн бичсэн анги киноноос яг нэгийг нь татчихаад сууж байсийн хэхэ,

Ингээд дуу хуур жүжиг ший минь баяртай гэж...  \нээг их санаа алдах\ 


BBC-гийн мэдээлж байгаагаар



Яасан гэсэн чинь яасан байхуу, ойрд ангийн кино үзмээр санагдсан байх нь,, сая эндхийн ангийн кино фестивал нь болоод, ангийн кино фестивал энэ тэр гэж ямархуу юм болдийн бол очиж үзэхиймсан гэж бодоод байсан, өнгөрчихсөн байналээ, тэгээд ч зав байгаагүй дөө,
\Энэ сайтан дээр нь харагдаж байгаа энэ оны фестивалд Солонгосоос орсон богино хэмжээний кино юм байна, хөөрхөн залуу байна тэ? хадуурсанаас энэ богино хэмжээний кино нь Ютүүб дээр байжийхуй

таалан болгооно уу, хөөрхөн ч кино санагдлаа. 
\

Өөр сонин сайхан гэж үү , таргалсан уу гэж үү ?  - нэмээд турчихсан байна гэжийнэлээ хэхэ, уг нь шинэ нүүж ирсэн газарын кялаграам гараамаар нь киллэээд луугаа ухаантай юм, яг л 62 кг заагаадуугаам даа, уг нь урд нь амьдарч байсан газарын кг-аар үзсэн чинь 58 59 болчихсон байсимйн, тэгсэн саяхан 4 сарын өмнө уулзсан хүүхэдээс "жингээ бариж уу" гэсэн, "нэмээд турчихаж" гэсэн, тэгэхээр энэ килэлдэг гараамалдаг юм нь хэн нэгний тогтмол тоо заадаг гуаа сайханы "сэтгэл зүйн туслагч" байхаас зайлахгүй. киллэлдэг гараамалдаг юм шинээр худалдаж авна гэхээр бас л мөнгө дөө тэ?

Өөрөө өөртөө "засрашгүй өөдрөг, гандашгүй бүтээлч" гэдэг маань мэгзэм зохиочихсон байгаа, \өглөө 108, орой 108 удаа унших лол\
Яасан юу хувхайрч, яасан юу таргаланааа ч билүү зүйр үг байдаг билүү ? \би буруу утгыг нь яриадийна уу ?\ таргалнааа хө,

Нээрээ ойрхон зуурхан юу яасан ийсэн бодогдсон билээ гэсэн чинь угаасан ус, нутаг усаа \аягүй хөдөөсөг яриа гэвэл загнуулах болуу?\ орхиж гараад хагас жил болчлоо шүү ккк, яасан ч хурдан нүд ирмэх зуур гэдэг шиг, амьдрал чинь ингэж урсдаг байсиймуу хэхэ, нэг л сайхан дэл сул, сулидаа ганхан жороолжийсон байх нь байнашд,,


Саяхан хүний фээсбүүкнээс ааваасаа яагаад яагаад гэж их асуудаг байсан хүүхдийн дурсамж маягийн юм уншсан сонирхолтой санагдаад, ЯАГААД гэдэг асуулт хүнийг "бүтээлч" хандлагаруу аваачдаг байх нь гэсэн бодол. Урд нь ч тэгж бодож л байсан л доо Оюунгэрэлийн номон дээрээс ч юм уу? \. Өөрийгөө бодоод байсан чинь, яагаад гэж ерөөсөө асуухаа байчихсан юм шиг\ ийм энгийн асуулт юм шиг мөртлөө хамаг бүхний учирийг нь олж хужирийг нь тунгаачих гэсэн царайтай айтар пилсоовтой асуулт байхчунээ, ойрдоо аймар бизи хэмнэлтэй амьдралд ороод ирсэн, бясалгал мясалгалаа хийж тайвширах юмсан ч гэсэн бодол орж иржаах шиг ккк, за за нэг сайхан Умммммм мани уншчихаад унтаж амрий даа,

2012/09/23

Crystal Castles

Монгол бүжиг сурахад оройтсон болуу гэссс хахаха,
Ингэж бүждэг болчихоод Кристал Кастел дээр яг л ингэж бүжмээр байна,, 
Үзээд ханашгүй ээ хаха

2012/09/20

тээхниг тяханлооги



Тэхниг тяханлогоо гэж ЖакД гэдэг апликэшнийг хэрэглэдэг болоод байгаан, 

фээсбүүк дээр Монголын гэй хүмүүс яаж танилцдийн гээд байсан, иймэрхүү апликешн цөөхөн хэрэглцгээдэг байх шүү тэ, 

одоо гэхдээ хүмсүүдийн амжиргаа дээшлээд, бүгд л айфоон, анпройд систем хэрэглэдэг болсийн бишүү тэ?

би ч Монголд байхдаа ар гэрийн гачигдалаар хямдхөөөн Нокиа чирдэг л байсийн кк

за юу гэх гэсэн гэхээр нэг ч их олон юм бичих завгүй болсооон угаасаа, 
монголын мого үрс маш олон болтугай гэсэн өлзийтэй сайхан ерөөлийг өөд нь..,




Лаг лаг миссүүд,
лаг лаг зурагаа тавинааа тэрүүгээр чинь

тэгжаагаад сонирхолтой гэсэн зурагнуудыг сээвлэж авжаагаад, ганц нэг сонирхолтой орчуулга хийгээд байвал, хэл ч сайжирхийм даа гэж бодоод байгуашд

түр бака 

2012/09/09

шүгдэн

Энэ Аюурын "Шүгдэн"-г уншаад дуусчийна, сайн романаасаа гадна маш сайн судалгаатай бичдийн шүү , над мэтийн мухар сүсэгтнүүдэд сурах бичиг болчихоор ном болжээ. Уншаад дуусахнээ гэнэт Улаанбаатараа санаад явчлаа. Баахан бурхан ном уншаад тэгсэнүү Stupa кафед суугаад гоё хямдхан гэрийн кэйк идэнгээ өвөө нарын шатарын өрөг ширтэх, цагаан хоолны цуйван идэнгээ хямдхан кофе уугаад нээх амар жимэр юм бодоод суудагаа санааад..,, \нэг л амар жимэр газар шүү\ 
Түм түжигнэсэн хотод ирээд 5 сар гарантай өнгөрчиж, муу шороо бучигнасан Улаанбаатараа гүй мөн санажийнөө гээдүү, Аюур агаагын хэлдэгээр "сэтгэл зүрхний минь нийслэл" юм шиг байна. 

Шүгдэнг уншаад төрсөн бодол гэвэл өөрийгөө урьд насандаа ч юм уу лам байсан байж магадгүй гэсэн таамаглал дахин сэдрээд хэхэ, лам нарыг чинь эмэгтэй хүнийг санах сэрэхүйн хатуу мухар хорио энэ тэр байсан учраас нилээн гомо соёлтой хүмүүс гэж яриад байдаг биз дэ?? 

Өвөөгийнхөө тухай сайн мэдэхгүй ээжийн яриагаар нилээн номтой лам байсан бөгөөд, өнгөрөхөд нь тахидаг байсан бурхад, сахиусыг нь Ганданд тушаасан гэх юм сонсч байсийн. Өвөөтэй холбогдолтой ганц л дурсамж байдаг нь өвөөг өнгөрөх дөхчихөөд харвачихсан байхад нь өвөөгийн өвөрт хийж байсан нь санаанаас ер гардаггүй нялх багын дурсамж юм уу даа, нэг их жийрхэж байсан нь сүүлд бодоход хүүхдийн зөнгөөр өнгөрөх дөхчихсөн хүний гэрлэн бие нь муудчихсанг нялх хүүхдэд харж чаддаг гэдэг дээ, тиймэрхүү тохиолоор хэвтэрт орчихсон байсан өвөөгийнхөө бүлээхэн өвөрт орсоноо нэг их жийрхэж байсан нь маш тод тархинд бичигдээд үлдчихсэн байдаг юм.  


Өөр чинь лам сүнс, онгод тэнгэр гээчтэй холбоотой хүн гэж бодоод байдгийн \нээх сансарын юм ч биччихэв үү? хэхэ \ нэг тохиол нь ажлийнхантайгаа зугаалгаар яваад голын эрэг дээр байжийсан, нэг найз маань нуруун дээр байдаг мэнгийг минь харчихаад "чи лам удамтай юу?" гэж асууж байсийн, тэгсэн өвөө лам хүн байсан болохоор яаж мэдсийн болдоо ухааны юм бодоод өнгөрч байсан, \мухар сүсэг ч юм болов уу\  сүүлд нь бас нэг хүнтэй яриж байхад лам байсан хүнийг ч билүү, өнгөрөхөд нь тиймэрхүү тэмдэг тавидаг гэсэн юм сонсч байсийн, тэгээл лам байсан хүний сүнс гэдэг бодолдоо бас бат итгэсэнсэн. 

Бас нэг баталгаа нь \за хэн үгүй чи.. гэцийн тэ\  Анараагийн нийтлэл дээрээс бэлгийн чиг баримжаа болон шашин" гэсэн нийтлэлийг уншиж байхад буддизмаас гадна бөө мөргөлийн түүхэнд ч бөө нар нөхөрт гарч удгад эхнэр авдаг түүх байснийг уншаад зооозо тэгээл тийм одонд л төрцөн хүнийн байнадаа гэж бодсий шүү. За ямартай ч сайн гоё роман байлаа. 





Сониноос гэвэл анхны экс" ирээд явсийн байна, -хөмсөгөө засдаг болчихож, -кабукид тоглох гэжаамуу яасан айхтар буддаг болчихсийн гээд загнаж байгаад явсан, уг нь лаг метросэкшуал хотод амьдарч байгаагаа гайхуулах санаатай мэйк-апаа хийчээд гараад ирсэн "цочоочихсон" юм шиг байлээ.. 

2012/08/26

караокэ хичээл



Ойрд нам тайван цагын ажил байхгүй байгаа болохоор, халуунд  хичээл хийжийнэ гэж мэлэртэж, орой нь сэрүүцэжийнэ гэж нэг пяаавнд хөөрхөн халж аваал унтдаг ажилтай,, Одоо караокэ-ний хичээл хийжийнэ. Караокэний тухайд архи тасартлаа уугаад, тамхи баагуулаад л байхгүй бол, маш "эрүүл хобби" гэж бодоод байгаан,, ойрд караокэдий гэж бодоод байгаан, архи тамхины эсрэг эрчимт эмчилгээнд явжаагаа хүн, ямар нэг юмаар өөрийгөө баясгахгүй бол болшгүй ээ хаха,, дээр нь зугаа цэнгэл, найрын дуу гэхээр бөөн дур, ууж идэх нь уургын  морь шиг гэдэг билүү ,,, бас дээр нь гоё дуулдаг хүнд нугасгүй дуртай гэдэг билүү дурлачихдаг болохоор.,,

Камэяма багшийн \мейл-р Япон хэлний хичээл явуулдаг байсан\  хичээлийг харж байсан, Япончууд хуриман дээрээ сонсохыг хүсдэг дуу болон хосуудад зориулан дуулахыг хүсдэг дууг санал асуулгаар жагсаан гаргасийм байна, тэрний топ 5н дууг Камэяма багш заасан бөгөөд энэ дуу энэхүү жагсаалтыг тэргүүлжээ, "Кампайй" буюу "Гударцгаая, Тогтооё" гэдэг дуу, Монголоор бол "Өнөөдөр бидний баярын өдөөөөөөөр" гэдэг дуу юмдагуудаа, тэр дууг сонсохоор нөгөө ямар кинон дээр билээ жүжигчин Бат-Өлзий хөдөөний найран дээр лаг гонжоомтой залуу тэр төрсөн өдрийн дууг дуулдаг санаанд ороод байдийн,, гоё хэсэг шүү,,,,,, дагаж түрэх хүн байдаггүй,,, өмнөөс нь бас хөлс бурзайж, санаа зовдоод байдийн,,, Поожгойгийн хэлдэгээр нойтон гошноготой болж таараад байгаан,   Японд ирээд чийгшэл нь бүүр нэмэгдээд гэхгүй юу


Энэ дуу нь лав сонсоход нэг гоё санагдахгүй л байгаан, үгийг нь олж аваад орчуулаад, утга жанцангыг нь бодож бясалгаад дуулуул яадийм бол, аягүй дуулчдаг хүн шиг лаг караокэ энэ тэр гээл бичээл байдаг яг орохоор байдаггүй шүү, дээр По, Баябага хоёр ажаатай бас нэг Монгол хүүхэдтэй нийтийн гомо караокэ орж дуулсийн,, Aдэээл маадэл гэээл, “Нэвээ майнд айиү файнд сөүоон лаайк юүү” этэр гээл солонгорч өгсөн, тэгсэн дараах нь хажууд байсан өвөө “Бооүүрн диз вэййй” тэр гээд Гага дуулж будаа болгосон,, бүүр үгэлдэг баридаг хэсэгтэй бүхэл бүтэн канцэээвцаар нь шүү,, тэгэхээр нь ичсэн гэж хаха,, караокэний дамжаанд суужаагаад дараа нь очиж өвөөтэй ГАГА дуулнаа.   


2012/08/22

мого тоглоом ???







Поожгойгын блогноос халитхан өөрийн эмэгтэйлэг шинжүүдээ бодлоо, ганц хоёроос нь түүж цухас дурдвал... ямар ч байсан эд мөнгөний шуналтай юу, үнэтэй бранд ярисан охидуудад дотороо лаг атаархаад байх шиг байдийшд, хаха, өнгөн дээрээ хэрэггүй юм хөөцөлдсөн цуснууд гэсэн шиг үзэл гаргадаг хирнээ дотрооо " ёооооё би ч мөнгөтэй болуул" гэсэн бодол жирэлзээстэй тэ, чухам эмэгтэйлэг зан уу эсвэл төрөлхийн шунаг зан уу мэдэхгүй,

Багадаа тоглодог тоглоом гэсэн нээрээ инээдэмтэй юм санаанд ороод,,,, 

Дээс эргүүлжаагаад байраараа "цуварч" тоглодог байсийн байна, тэрийгээ тэгээд хүүхдүүд цуглуулжаагаад "цуврах уу?" гэдэг,, одоогийнхоор бол аймар "дөөрти" хэллэг байгааз даа,, шохойгоор зуржаагаад, тосны ч юмны жижигхэн лаазанд элс хийжаагаад хөшиглөөд байдаг чинь чиртаа билүү ? \ тэр чийртаг лав гарамгай тоглодог байсийм даг.., 
-байрны гадаа нуугдаж тоглоно, 
-чулуугааар байлдана \эрүүн дээр байдаг нэг сорви, мангар том чулуунд онуулаад, уйлцан гэртээ орж, бөөн л юм болжийж билээ\ 
- айл гэрдэнэ, \тайлбарлалтгүй\ 
-бөөглөдөнө \бөглөө нүдээд орцоны гадаах цементэн хоёр нүхэн дунд нясалж тоглодог,,
- арай сүүлийн үеийнх моорталдана, 
-гараашин дээгүүр харайна,, миний сорилтыг давах уу гээд нэг гараашны шахуу зайтай 2 гараашний хооронд үсрэх?? \одоо бодоход аймшигтай аюултай юмнууд тоглодог байжээ\  тухайн үеийн гараашчид санажийна этэррр хахаха за тэгээд эсэн бусын бүгдийг нь л тоглоно,, инээдэмтэй ч юу байхуу,, өөр ямар бага насны тоглоом санаанд орсын гэхээр хөвгүүдийн өөр нэг тоглодог юм нь "боожгойгоороо тоглох" байсийшд,, боожгойнуудаа босгожааагаад том жижигээ үзнэ, "шаалцаж" тоглоно, \нүд чинь томорчийна уу ?\ нээрээ "хоюулааа шаалцах уу?" гээл "шаалцдаг л байсийм чинь, нэг өдөр 3р орцны Э-тэй шаалцаж байгаад "их гоё болжийнооо" дурын шингэн ялгармар аяджийна,, \тавихнэээ удахгүй\ тэгсэн гэнэт ичсэнүү яасан тэгээд болчихож билээ, дараа нь зуны амралт ч дуусч, дунд ангид орох болцгоосон жил билүү дээ, бие биенээсээ ичээд ерөөсөө ч дууграхгүй, найзлахаа байчиж билэээ, хэхэхэ, сүүлд 10 жилээ төгсөөд оюутан болдог үед ч гэсэн нэг байранд амьдараг байсан хирнээ мэндэлэх ч үгүй зөрдөг болчихсон байжуулээ

 


Заза зүүдээ ярихжаагаад хулгайгаа яричихлаашд,,\ шоолоод байв зүээр,,
 гэхдээ нээрээ жоохон байхад "шаалцдаг" тоглоом зөндөө байсиймөө гээдүү, худлаа та нар ч гэсэн бичихгүй л байгаа болохоос "шаалцдаг" л байсан биз дээ хнннннннн этэр гээл.,,,,

 \цэцэрлэгт байхдаа л Б гэдэг хүүхэдтэй, гараашин дунд орчоод "шаалцдаг" байсан гэхээр бага, дунд анги бол уже "нас биенд" хүрцэн байсан үе юм бишүү?? тэгж бодоод ч 8 анги төгсдөг жил билүү 9р ангид ч билүү \15,16 настай?\ анх мого хүнтэй танилцаж байсийн байна,, энэ 20 нас өнгөрчөөд "дебют" хийсэн гээд байгаа агаа ажаа нараа ерөөсөө ойлгодоггүйшд оооооё,, 
тэгээд "оройтож эр хүн амссан хүмүүс, улангасан дайрдаг" гэжийсэн,, үнэн байхшүү этэр гээд,,, 20-оос хойшоо дебют хийсэн гей найзууд бүгд банзал гэхгүй юу,, би л эрт амьдралыг танин мэдсэнээрээ аж амьдрал тогтооод могтооод гэж бүлтрэээд ч яахууу,,




Эндхийн гей парад саяхан болоод алхаж үзлээ,, jackD-гээр мсж бичдэг шал танихгүй 2 гитад бачкатай давхиж очоод алхцан,,

эхлээл жаал ичингүйрчаагаад,,, нэг мэдсэн хүмүүсийг дагаад намирчихсан "өөөө" камерны өөдөөс пооз авч зогсоод,, ярилцлага өгөх нь холгүй ээ, дурак чинь

"магнай дээрээ мандуулсиймаа хөө" гээд
Гага, Кэти Пэри, Жейксон энэ тэр тавижаагаад Шибүяа, Ёоёоги хавиар 2-3 км газар алхаад анхныхаа байсан байран дээр ирдийн байна,,  


 


Нээрээ шивээс хийлгий гээээл ойрд бодоол байгааа,,
энэ нэг хятад шоохуузын төвдөөр бичсэн шивээс гоё харагдааад...

Бээжинд шивээс гайгүй хямдхан хийдэг юм шиг байгаан ???
эсүүл харихаараа хийлгэнэээ..,,








2012/08/06

 Энүүгээр үү нам тайван, хаяа нэг ажаа нарыг дагаж намирчаал гэхгүй юу, турах гэснээс нээрээ нилээн турчихсан, Монголд ээжийн өгсөн болгоныг нь ходоодруугаа шидчихээл тийм нэг дэл сул амьдралтай байжийгаад, за одоо хөгшин хар юм болчоод нялхарч нялзарч дууслаа, мөөмнөөсөө гарий гээд бодоод завгүй зах зээлийн нийгэмд ирэээд  \оооё\ шуууд шуугджийлэээшд.









Бодоод байгаан малаараа бодуул байгалийн шалгаралд тэнцкү, идшэнд явуулахаар, эсүүл цас бороонд өөрөө зунданд яваад өгөхөөр хөөрхий амьтан байгаа байхгүй юу \хөөрхий этэр гэжаагаад өөрийгөө жаахан бөмбийлгөж тордку бол\. Дээр Ханбрауд уугаад суужийсан нэг ах баахан амьдралын лекц уншсан санааанд ороод,, Хүн болгон яагаад тураад байгаан гээл нээх өрөвдлийн харцаар хараал, зарим нь шоолоол,, багш намайг “аавыгаа санаад байгаамуудаа ингэсээээээн”,,  би энд “ Улаанбаатарт байгаа миний аав”-г тоглоостой,,,  тэгээд хүн болгон тэгээд байхаар уур ч хүрэх шиг, уур хүрэлээ гээд яахуу, нээрээ яагаадийн бол санаа зовжаагаан энчодоо муу л юм бодохийн байнашүү, үнэгүйгээр нь  ДОХ –ийн тест очиж өглөө, \таны 60 хоногоос өмнө завхайрсан, бумбарсан явдалуудаас лав халдвар энэ тэр авсан юм алга байна гэжийнэ\ тэрнээс хойшхи сэжиг нигууртай юм бараг байхгүй,,
 
өөр нарийн шинжилгээ энэ тэр дараа л нэг өгий гэж бодлоо, наслах тал дээр гэхдээ яагаад ч юм урт наслах байх гэсэн зөн надаа байдийшд,,, “чи миний насан дээр ирэхээрээ баасаа иднэ дээ гэж хэрэлдсэн шиг” егзийсөн өвгөн болчихсоноор өөрийгөө төсөөлдийн, гэхдээ ч одоо хүмүүсийн залуу гэж боддог насан дээр хөгширөх энэ тэр тухай яриад бодоод суужийдаг зөвүү буруу юу энчодооооо кккк,,


Ер  нь бол турсан турсан шалтгаанаа бодуул  1,хоол хүнс өөрчлөгдсөн, цаг агаар өөрчлөгдсөн 2т нойр багассан, хөдөлгөөн ихссэн, 3т сэтгэл санааны байдал мөөмөө санасан,, \мөөмнөөс гадна бас нэг шомбогор хүүхдийг дэндүүүү санаж байгаагааа мэдэрсэнн,,, хэрэлдээл, зодолдоол, хардааал,, гонжиролдоод байжийсан нь аз жаргалтай байж дээ ингуж бодогдооод,, энд шоол гунигтай....ид халуун дээрээ хоёр талд болчиж дээ гэж ойлгоодуугааа ооое хахахахах за за домбоорох ч яахуу...,,,,, домбоорно гэж санаал байгаам чинь яахийн няа няа няа муухайниииййм байхгүй юу, хэзээ уулзахийм болдоо муухайтайгаа ккк...\  

Аз жаргал гэснээс ийм нэг гуталтай болчуул гэсэгхэн ч гэсэн аз жаргалыг орлуулж болчмоор ч юм шиг...







2012/06/12

ганц нэг зураг

 Хаяа ч гэсэн ганц хоёр пост оруулж л байя да тэ, дараа долоо хоногоос арбайт хийгээд завгүй болох байх, ганц хоёр зураг ч болтугай

iPhone-той болсон гээд онгироод зураг дараад гүйгээд байгааа,,


1.Энэ гичээл хийжаагаа байдал :P
行く 行く,  Чиннн чин"""""
 этэр гэдэгээсээ жаахан ахисан түвшнийх болох гээд









2, Энэ гэрийн ойролцоо ийм сонин барилга байсийн,, нөгөөө "үлгэррррррийн" гэдэг шиг дотор нь үлгэрийннн юм л байдаг байх даа



 3, Harajuku - Янз бүрийн ороок хамтлагийн футболкнууд зараад байсан, баяжиж байгаад хэдийг авах бодолтой

4, Тамхинаас гарч байгаа нээрээ

Шал худлаа за ёстой үнэтэй хот болохоор л би тамхи татахгүй байж чадна, голоо цохиол тэгээл гарчна ухааны юм бодсон яг даа тээ, ажилгүй байж 440 зоосоор тамхи худалдаж аваад татаад байлэээ, дээр нь хэд хоног бие өвдөхөөр нь сэтгэлээр унаад ер нь "за ер нь энэ никитоны хамаарлаас гарнаа хө, өөр таашаал авах зүйл зөндөө байна гэж бодоод  бас  сонирхолтой амьдрана шүү, чадна шүү" гэж хэлээд...хаяхаар болсон, тэгээд үлдсэн 6 хайрцаг тамхиа ангийнхаа хүүхдэд 210 зоосоор арилжчихсан, \амжилтгүй наймаачин\
Саяхан пийв уусан тамхи зуучих гээл салаглаал байлээ, баруун гараараа зүүн гараа бариж байгааа :P





6, Гэнки" хүн болох нэг прожект ДУГУЙ
гэнэт л нэг дугуй харааад дугуй унамаар байна,, дугуй дугуй дугуй, гээд унасан
Багадаа ерөөсөө дугуй унаж байгаагүй, ямар юм нь хөдөлсийн,, уйдамхай хүн, гэнэт л уйдчих байлгүй дээ тэгээд...

2012/04/06


Үхэлд дурлагсадтай
Үзэгслэнтэй хот
Чихээ тагласан
Чимээгүй хот
Түргэн алхлах
Түчигнэсэн хот
Ядруу харцтай
Яаруу хот
Ганган мөртөө
Ганцаардагч хот
Токио 2012,04,06

2012/03/04


Яваад л өгөхөд минь надаас
Ямархан нэгэн үлдэвээс
Явсаны учир тэр

\Л.Өлзийтөгс\

2012/02/25

I have nothing...


Жээксоныг өнгөрөхөд мэдэрсэн мэдрэмж гэвэл : " Хээээээээээ, хүн гэдэг чинь үхдэг амьтан юм байнашдээ " Хэзээ ч үхэхгүй юм шиг л санагддаг байж л дээ тэр хүн,, тийм мөнхийн "АМЬД" хүн юмуу даа, одоо ч үхээгүй л санагдаад байгаам. Тийм их шүтэгдсэн хүн ч би тэгтлээ их сонсдоггүй байсийм шиг байгаам. Өөр бас нэг бодогдсон бодол нөгөө нэг айхтар үсээ зулгаагааад, ухаан алдаж унааад байдаг ээээээмэр шүтэн бишрэгчид нь яасан бол, дагаад үхсэн болов уу ??

Саяхан өглөө босоод Вийтни Хюстон өнгөрлөөө гэхийг сонсоод нэээх сонин боловшд.... Шулуун биш болохоор тэгж их мэдрэмтгий хандажийна уу"? гэж бодсоншиг
Бас л “байж л байх ёстой” хүмүүсийн нэг нь байж... "Жинхэнэ од байлаа даа, дэндүү бардам сайхан амьдарлаа даа" гэсэн шүү юм бодоод, цонхооор нэг их удааан гөлрөөд мөнх бусын тухай бодож суух шив :((
Жэксон үхнэ, Вийтний үхнэ, Би үхнэ, Та үхнэ ......
Хүүхэд насны сайхан дурсамжнуудын нэг БИЕ ХАМГААЛАГЧ гэдэг кино. Хамгийн сайхан эмэгтэй бол Вийтни Хюстон, хамгийн сайхан эр хүн бол Кевин Костнер... ♥♥♥
\Энэ постыг хийгээд удаагүй байтал Анараагийн фээсбүүкээс ийм мэдээ уншлааа. Вийтни-гийн чин зүрхний дурлал нь түүний туслах эмэгтэй болох Робин Крауфорд байсан бөгөөд Вийтни үзэн ядалт болоод хов живнээс залхаж л Бобби-той суусан. Энэ нь Вийтниг сэтгэлээр унаж, аз жаргалгүй байдалд оруулсан бөгөөд үүнээсээ л хар тамхинд донтсон, ҮХЭЛ-ийн шалтгаан нь болсон гэсэн байхийн.. \
эх сурвалж Daily Mail UK ---- http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-2103164/Whitney-Houstons-REAL-tragedy-giving-female-partner-Robyn-Crawford.html

2012/02/08

үзэхийн хязгаар"

Ойрд энээ блогийг апдээт хийгээгүй, зураг ч болтугай оруулая, ном унших чинь иймэрхүү зүйл байдаг билүү...
Түвдийн толь бичигт "үхэл"-ийг -үзэхийн хязгаар гэж тайлбарласан байдаг гэнэ, товч бөгөөд оновчтой хэлж шүү...

Өлзий эгчийн шинэ номыг машиндаад дуусгаж байх шив дэээ... Сонирхолтой, Таашаалтай, намтарчилсан эссэ-нүүд \дараагаар нь эссээнүүдээс төрсөн сэтгэгдэл, бодолоо бичнэээ\


Нэг сургууль соёлын хариу хүлээгээд байгаан, тэрний хариуг нь иртэл, хэлний курст явааад, ном уншааад, хажуугаар нь төмөр өргөж гуааа сайхан, эрүүл мэнддээ анхаарчих санаатай л суужийх шив дээ...
Тухтай сонирхолтой зүйл бичнээ хө тэгжаагаад ...

2012/01/07

Lana Del Rey - Born To Die (Live with Lyrics)



Choose your last words
This is the last time
Cause you and I
We were born to die