2010/12/26

mirage,, 2010 >>>>2011

Ойрд блогшроогүй юм байх чинь... Яажшуу өвлийг давчдийн билээ гэсэн шиг, нэгэн хэвийн тойрогтой амьдралаасаа уйдсан шиг байж л байна дөө,, ганцаар” өнгрүүлэх өвлийн урш шөнүүдээс залхах ч шиг. Хаварыг ч хүлээгээд байгаамуу мэдкү мэдкү,,. Хэсэгхэн драматсан тухай гэвэл шүдний аппраттай \би шүдний аппратанд дандаа ач холбогдол өгөөд байх шиг, шүдний аппраттай хүүхдүүд дандаа хөөрхөн харагдахийн??\ тас хар нүдтэй нялх нялзрай хүүхэд харж ганц хоёр хоног ниссийн байна,,, өөр чинь фэйсбүүк гээч эдээр онлайн харицаа үүсгээд тэрэндээ хийсэээд, хийсвэрлэээд тэгэээд таг.... блог дээрээ юу бичих вэ гэж боджаагаад өнөө л ойрд сонссон хөгжимнөөсөө л тавидиймуу дөө гэж бодоод, Өглөө гараал орой ирдэг тойрогийн амьдралтай болсноос хойш ганц наалдан пад байдаг хогшил маань айРивэр нэртэй мп3 хөгжим. Хөөрхөн хэдэн цомог чихчинэ, араажуу татчина\ гэхдээ 10 жилийн үе мүе-ийг бодвол радио сонсох нь эрс багасчихаж дээ, 10 жилд байхад кассет нь ажилахаа байсан, кассетных нь хаалга нь ч байхгүй, ганц радио нь л ажилладаг байсан арзайсан хар хөгжимөө дэрлээд унтдаг байсан шиг л санагдаад байгаам, радиогоо лаг тааруулнааа тэр чинь,,\ гатнуулдах эсүүл бичкэн ярилцлага авчих хэрэг гаруул войс рекордийг нь рек даржаагаад хураагаад авчийна, доги эдэээ хө, муу мп3 тоглуулагчаа хуга рекламдаад явжийна. Ямартай ч айПод гээч айхтар мода-ний хэрэглээтэй болох бөөн мөрөөсөл гүйжийсэн үед маань хань болж хөгжим сонсох гэсэн миний л хувид хоол унд, ус агаартай тэнцэхүйд хэрэглээг хагасалж өгсөн, одоо ч хангаж байгаа хөөрхөн эд байгаан. Ойрд энэмуугаараа шинэ содон юу сонсовоо гэсэн чинь их гоёооо :

Armin Van Buuren \ Mirage 2010\ цомог --- таалагдсан тракууд : I don’t own you, take a moment, feels so good.,, гэсэн тракуудыг нь рипийт хийж сонсоод байгаа. Нодлин билүү уржинан нэг элэктроник сонсдог элий балай царайлаг залуугаас болоод нэг хэсэг өөр дээрээ чухам “элэктроник” гэсэн шошго хадах дөхсөн,, Энэ транс гээч хөгжмийг чинь чухам тоймтой сонсий, нухацтай сонсий гээл,, “юунаас нь эхлэх үү байз”? Хамгийн их сосогддог нэрнүүд Тиэсто, Ван Бүүрэн гээл хайгаал сонсвооо, тээд тэр хоёр-ийн сүүлийнх нь цомогуудийг татаж аваал сонссон, ерөнхийдөө дажгүй шүү! Тиэсто-гийн Kaleidoscope ,, Ван бүүрэний Imagine гэсэн хоёр цомог сонссийн байна, чихэвчний хөгжимөндөө хэсэг хугацаагаар амьдардаг надад транс элэктро хөгжим тийм нэг живэх, хөвөх, нисэх, шумбах мэдрэмж төрүүлнэ, ямар нэг кино юмуу шоуны болцон тайзан дээр, дэлгэцэн дээр алхаж яваа хийсвэрлэл авчирна, хүхү, хаяа загвар өмсчинө Долче Габана, Гүччи яадаг ийдэг алдартай брэндүүд байдаг билээ тэд нар өмсцөн тууна, яагаав нөгөө ftv-р гардаг, f men –р гардаг дотуур хувцасны модел залуучууд байдаг даа, тэд нар гээл төсөөлчих, бас байнааа байна тэ? Супер үү? \төсөөллөөсөө буцаад ирэхэд хүн ичээд үхдэг бол үхэхээр тэ?\ зарим тракан дээр бүжигчин болчино Showgirl гээд айхтар бүжигчин хүүхнүүдтэй кино байдаг тэ? Тэр хүүхнүүд яадаг айхтар галтай “халуун” бүжиг хийдэг билээ дээ, өө яг тэр чинь шүү дээ, бяц авна биз? Тэрний гей хувилбар Showboy гээл төсөөлчих! Базаад хэлэхэд тийм нэг тайзны мэдрэмж авчраад байдийшд транс хөгжим, Яаж ч ядарсан байсан транс дуу, бит цохиод ирэхээр тийм нэг сэргэээл, нэг тийм автахуйтай, тайзны хийсвэрлэлтэй хэсэгхэн хугацааны сайхан сэргэээш, аялал,, клубуудын тайзан дээр гарчаад учиргүй транс мэдрээд нүдээ аниад удирдаач хэлбэрийг бүжиг саваад байдаг нөхдүүдтэй өөрийгөө харьцуулахад би гэдэг хөөрхий ажилаа тарцан, ажилын галтар хувцастайгаа хийсчихсэн, Мега од болчихсон, эсүүл загвар өмсцөн, шоуны гол бүжигчин болцон л явжээдэг байх нь байшд. Инээдтэй ч гэхүү эмэгнэлтэй ч гэхүү амьдрал

Буянаа – “just like you” 2010--- Асар таалагдсан. Яг энэ шинэ жил дөхсөн 12р сарын турш сонсох цомог! Хуучинийг санагдуулам дурсамжтай \агаа эгээ нарын хувьд шүү, би ч 90 ээд оны л бацаан л даа, гэхдээ дандаа мэддэг караокед орилмлоор дотно хуучний дуунууд, уридний носталжиа цомогоос ялгаатай нь энэ удаад Oceans гэж гаргаагүй Буянаа гэж нэртэйгээр гаргасан байналээ. Дуунуудын сонголт их таалагдсан дандаа мэддэг гоё дуунууд! Мэддэгээс гадна Буянаа яг өөрийнхөөрөө өөрийнхөө дуртай дуунуудыг түүсэн болов уу гэмээр? Их гоё мэдрэмжтэй, сонголттой дуунууд,. Халитхан ревиу :
Урин хавар – Лимонзийн Одноотой дуулсан байналээ, лаг хоршил! “ямар гоё дотортой дуулаа вэ?” гэдэг шиг майррр дотортой дуулсан байналээ шүү цаа хоёр чинь. Сэтгэл сэргээхээр дуу, хавар сонсуул бүүр цаг үеийн тохироотойн болов уу?

Яавал дээр вэ? – Болор хамтлагийх байх аа? Носталжиа иймэрхүү кауэр цомгуудын нэг сайн гэхиймүү давуу гэхиймүү тал нь оригинал дууныхаа гоё сайханыг, мөн чанарыг, сайн дуу гэдэгийг баталж харуулж чаддагт байдаг болов уу гэж санагдсан. Болор хамтлагийн дуулснаар нь нэг их сонсоод байдайггүй байсан энэ дууг “ хээээ, ямар гоё дуу вэ ?” гэж бодоход хүргэсэн.
“ Гэнэн цагаан залуу нас минь шатаж явсаар ,, хайрын харцанд бүдэрч үзлэээ, хүсэл бодол минь түүний дэргэд өнжөөөд,, хүлээс үгүй сэтгэлийнх юм болов уу?.....”

Охин – Оригоор нь Дашдондог дуулжийлуу яалаа? Хуучин ажилийн босс бүсгүй маань \нэг УИХ-ийн гишүүний охин\ энэ дууг тавиад өгөөч гээд л.. Сонсохоороо “чангалчих Цагаанаа” гээд л нүд сэргээд, баясаж мишээгээл ирдэг байжуулээ,, чухам дуртай дуу нь юмдаг уу даа! Сүүлдээ жаахан ааштай харагдуул энэ дууг тавиж этэр ая тал засаж байя ухааны сэргэлэн юм боддог болсон. Тэр үеээс босс бүсгүйн дотор руу халит өнгийхөөрөө босс бүсгүйн дүрд хувилаад энэ дунд дуртай болчихсон явжээсэн, мого нарын нэг гэм нь гэхиймүү гайхуулах нь гэхиймүү амархан эмэгтэй хүний доторруу өнгийдөг, дотор нь орчихдог ?. “ Халуун зүрхийг уяраан татсан,, Хүнээс илүү төрсөн аавын охин байх юмаа.. “

Дандаа чамайг хайрлаж явья – “Өргөө” хамтлагийн Бархас гээч донжтой агаа донжтой дуулдаг энэ дууг дуучин Ганхуягтай хоршиж цомогтоо оруулсан байналээ,, гоё аялгуутай дууу юмааа,! “Хүнийг хайрлах хувьтай төрсөн,, Хүсэлээ гүйцээх азтай төрсөн, Уяралын сайхан хань минь гээд,, Ухаант чамаараа бахархаж явья,,”
Би үгүйлнэ - Хамгийн таалагдсан дуу. Манай ээжийн шүтэж биширдэг дуучидийнх нэг! 10 жилд байхад Жаргалсайханы улаан фен бачка манай ангид байдаг байсийн, 7ч билүү 8р ангид байлуу яалаа? Жагааг тавичаад лаг мэдэрч дагаж дуулааал байдаг байсан санажийна, тэгсэн нөхдүүд яасан балай, домбоо юм сонсдийн гээл хөөрхийг учиргүй шоолж этэр, тэгсэн яасан? ийм гоё дуунуудыг мэдэрдэг байсан байх нь байнашд аайн? Чи шүүү гэсссс!! Тэр дуулалт, хоолой, аялгуу, шүлэг энэ тэр гээд л учир байх шиг байгаан,, Мань бол саяхнаас л Жагаа ахыг нээж сонсоод байгаан, Түрүүний хэлж байсан шиг иймэрхүү кауэр цомог тухайн дуугаа ямар гоё, сайхан дуу вэ гэдгийг тодоруулж, баталж өгдөг сайн чанартай юм шиг,, ямар ч гоё аялгуутай, гоё шүлэгтэй дуу вэ? “Зүүдэнд минь хурсан анхны баяр, Зүрхэнд минь унасан анхны тунадас, Нулимсаараа үдсэн он жилүүдийг, Нууцалж явсаны учир юу билээ? Амьдрал хүсэхдээ чамайг би бодсонгүй, Асгартал уйлахсан гэсэндээ чамайг би үгйүлнэ, Ахин хайрлах гэж чамайг би бодоогүй, Асгаруулан цэлмэх гэж чамайг БИ ҮГҮЙЛНЭ,,, Дандаа ирдэггүй алсын гялбаа, Дундаа ч ороогүй аяны харгуй, Дурсамж дүүрэн он жилүүдийг, Дуулж явсны учир юу билээ? Ханьтай болсоныг чинь хүнээс дуулаад, Харуусалын нулимас унагаагүй, Уйтгараараа үдсэн он жилүүдийг, Уучилж явсаны учир юу билээ? ..........

2010/11/11

Smoking.,, connecting people?

Нэгэн хэвийн хэмнэлтэй тэгээд амралтгүй ажилтай болсоноос хойш блог энэ тэр нэг их бичсэнгүй, хаяа нэг гадуур гарч хэдэн мого нөхдүүдтэй мар мар хийсэн шиг.., эргээд л нөгөө хэмнэлдээ орох гээд жирийнэ. Уг нь компютертэй болхоороо Сээгэс энд сити-гийн Кэрри шиг чухал царай гаргаал блог бичнэ дээ гэж боддог байсан драма өнгөрсөн болтаймаа, уг нь ч бичмээр юм их л болсон байх ёстой. Хаяа яах гэж блог бичиж байнаа? Хэнд бичиж байнаа гэж бодоод байдийн, орчин цагийн завгүй хэмнэлтэй амьдрал дунд Осо-гийн хэлдэгээр заавал уулзаж учирч ганц юм задалж буу халалгүйгээр “өө тэгсэн үү тэ?” “каваййй юм тэ”” энэ тэр гэсэн шиг буу халж болоод байгаан. Нэг тийм каминкэшн үүсгээд байгаан. Дээр нь миний бодлоор Аюур агаагийн хэлдэг шиг “миний нүдээр ертөнцийг ажих хүнийг хайдаг” бас тэр хүмүүст зориулж бичээд байх шиг байгаан. Дээр нь бас иргэний сэтгүүл зүй, бас элий балай хог новшнууд, миний л мухар, миний буйд орон зай учир хүний язгуур мэдрэмж болох ганцаардалаа шургуулах, сэтгэгдэлээ мутарлах.,,

Ойрийн надын сонин гэвэл,, хэд хоног тамхинаас гарна гэж жаал “мэдэрлээ мэрсний” эцэст буцаад татсан, “чөтгөр гоймонд дурлав” болж гэнэ гэж зөндөө л загнуулдийн, гоймонд орчоогүй байгаа чөтгөрүүдэд хандаж хэлэхэд эртхэн зайгаа авахгүй бол утгаар нь дурлавал эцэст нь над шиг мэдэрлээ мэрээд ч салнаа гэж гонж болхийн байна шүү!! Тэр үеээс татаж эхэлсэн гэхээр 6 шахам жил утаа гаргачиж. Тамхинаас бас гарчих санаатай гарсан хүмүүсийн туршлагаас ганц хоёрыг өөртөө наах гэж оролдсон, нэг танил бизнесмэн эгч 20 жил шахам татсан гэжаагаан \30 гаран л насны байх, сайхан гар бүр арван жилээсээ татдаг байсан гэсэн, соц нийгэмд тамхи татдаг арван жилийн охинийг үздэггүй л бйасан байлгүй\ цагаан хоолтон болж бясалгал хийсний хүчээр тамхинаас гараад 3 жил болжийна, огт татахгүй байгаа гэж яржийсан, бас нэг насаараа татсан ах эрүүл мэнддээ анхаарсаны улмаас гарсан байсан \эндээс тамхинаас гарахын тулд заавал нэг золиос хийх шаардлагатай ч юм шиг, амьдралын хэв маяг, ахуй, мөнгө төгрөг, эрүүл мэнд энэ тэр гээд\ . Утаатай Улаанбаатартаа утаа нэмэрлэж 6 жил гоймон зуусан миний уушиг ч бас хөөрхөн болсон бололтой, Цэрэнбаатар болсон байналээ. Угаалтууртаа байгаа цэрийг хараад хаях хүсэл төрөвч тамхиа асаагаад сорохгүй бол чичирч, давчдаад нэг мэдэхэд өвлийн хүйтнээр шалдан ч хамааагүй түцрүү гараад гүйчдэг болтлоо хүнийг ууссан байна шүү ,, за байз жаал тамхиний хор хөнөөлийн талаар хичээл заачуу яав, амихандаа блогоороо нэг ч гэсэн чөтгөрийг гоймонд дурлаваа л гэж,,

2010/09/14

Энэ амьдралд нээрээ бодлын хүч нөлөөлдөг юм байнаа ??

Утас маань смс авахаа байчихсан байгаал байсийн байна, хүмүүсийн хэлдэгээр “станц” болчиж хөөрхий,, би тэгсэн мсж бичсэн хүмүүсээс хариу хүлээгээд л,,, энэ хэд миний ганцаардлын дасгал хийж байгааг мэдчихэж хөөрхий амьтан дасгалд нь саад болоод яахуу үргэлжлүүлэг гэж бодоцгоож дээ гэээл суусан, яасан байх нь уу, тэд биш хорвоо намайг ганцаардаг гээд утасийг нь хүртэл смс авахгүй болгочихсон байшд, тэр нэг Нууц гээд номон дээр гардаг шиг, тэгж бодоол тийм юм болжаан, ганцаардлын дасгал хийе гэж бодоол ийм юм болжаан, хөөрхий амьтанд үйлчилэээ нааассс,, тэр номыг уншаад нээрээ сайн санаа олж авахаасаа илүү зарим талаарааа айсаншд, юу л бодно, төсөөлнө, тэр чинь биелнэ гэж? Тэгүүл миний намайг хүссэн хүсээгүй дагаад байдаг, намайг айлгадаг айдастай бодолуудыг бодоод байвал тэд ч гэсэн биелэхнээ ? Тэгсэн харин “муу бодол санааны үр дүн сайн сайхан бодол санаануудын үр дүнгээс хоёр дахин хүч муу байдаг, зүгэээр л өөдрөг бай, зүгээр л оптимизмд! Be happy”” гэсэн байна лээ, тэгж нэг өөрийгөө тайвшруулсан,, айхтар муу санаатай гэхиймүү, хулчгар нөхөр байгааз ? Тэгэхээр найзуудаа зүгээр л оптимизмд! Чи дурласан хүнтэйгээ хамт байгаагаар төсөөл, Чи хүссэн мөнгөө олж байна гэж төсөөл, хүссэн ажил, хүссэн албан тушаалаа хийж байна гэж бод,, очихийг хүссэн газартаа зүгээр л оччихсон тэнд сайхан цаг агаартай нүүрэндээ инээмсэглэлтэй алхаж байгаагаар төсөөл, бүгдийг деталчилж бодитойгоор төсөөл, энэ нь биелэл олоход улам дөхөм болно гэжаам дааа,, за ёстой нууцад автчихсан юм шиг л хичээл заах гэжийнэ, ер нь амьдралд эерэг сэтгэлгээ хэрэгтэй гэдгийг л харуулсийн болуу, эцэст нь хүссэн юм чинь хүзүүгээр чинь орооно лол\ерөөл үү хараал уу?\

Саяхан бас ганцаардлын дасгалд маань хүч нэмж нэг найз маань бас хилийн чанадыг зорьсон юм байна. Хаяа таархаар тамхи татаж, пинк флойд яриж, зураг хөрөг, кино ший яриж санал болгоцгоож, урлаг уран сайханжахад их таатай байдаг найз маань юм л даа. Сүүлийн хэдэн жил дотно нөхөрлөсөн найзаасаа олж харсан сайн чанар гэвэл миний найз их БҮТЭЭЛЧ санагддаг шүү! Хүссэн тэмүүлсэн зүйлдээ их бүтээлчээр ханддаг, мэрийдэг. Бид мэдээж өөр өөрсдийн туулах замтай, миний найзын зам үргэлж Пинк Флойдийн хөгжим шиг агуу, нууцлаг, гүнд нэвтэрсэн, яруухан байх бизээ! Би тэгж хардаг юм. Хичээгээрэй !



2010/09/12

crystal castles

Crystel Castles-ийн цомог их таалагджаагаа,, Эдний комментоос уншсан чинь Eargasm! гээд биччиж хэхэ, юу гэсэн ч үгийн!? Чих дур тавих, дур ханах? лол



Намар орой .,,



Намар болчихож. Цастай гэж төсөөлвөл өвөл шиг тийм хүйтэн. Гадаад орчиноо ажиглахуйд нар хэн нэгэнд “баяртай” гээд хэлчихсэн шиг “сэрүүхэн” мандана. Миний цээжний хөндүүр улам гүн, улам хөндүүр бугшина.

Аль эртнээс яг энэ л цагт мэдэрдэг мэдрэмж яг л хэвээрээ, бас шив шинэхэн... Энэ мэдрэмж надаас хэзээ ч арилахгүй гэж бодох тусам цээжин дэх өнөөх өвдөлт улам сэдэрч, шарх хөндөх мэт мэдэрхүйд мэдрэгдэж би гунина. Ийм цаг үед миний сэрэл мэдрэмж эмзэг, хэт мэдрэг болчихсон шиг санагдана.

Би даарсаар.. Харин цээжинд халуухан өвдөлт.. Хэрэвээ нүдээ аниад хэсэгхэн уртаар амьсгалвал тэр халуухан өвдөлт бүхий л биеийг бүлээцүүлж тэр өвдөлт чичирсэн амьсгалтай хамт хаашаа ч юм сарнин одох шиг болно.. Миний царайнд инээмсэглэл үл ялиг тодорч, хацар даган цээжний хөндүүрийн нэгэн дусал салан урсана..

\хуучин блог цагаан өнгөт асараа хэсэг ухав

Нодлингийн намар бичжээсан байх нь \

2010/09/09

the ocean.,,



чихэвчний хөгжимөн дотроо амьдарсаар л_.,,

2010/08/21

гагатай намар.,,

Хаяа ямар нэгэн юманд яараад ч байгаа юм шиг, нэг юмнаас хоцроод ч байгаа юм шиг санагддаг уу? Хүн болгонд л тохиолддог мэдрэмж үү? Ойрын өдрүүдэд яг л тэр адгуу зан маань хөдөлчихсөн шиг,, нэг тийм тогтуун биш,, нөгөө шувууд мувууд нь халуун оронлуугаа буцдаг цаг нь болчихсонтой ч холбоотой байх тэ?, Намарыг Лэди Гагатай л өнгрүүлж байх шив дээ, “”доон коол ма нэйм, доон коол ма нэйм, Алэхандро,,,,,” гэсэн шиг,,, ганцаардлын дасгалдаа шамдаж өгөхгүй гэгэлзээд л,,, Гага авгайтай наалдан пад болоод зүэээр шүтжийнаааааа,, Фэйм Монстер гоё цомог болжээ тэ? Лаг “хүчтэй” дуунуудтай,, исто залхатлаа орилуулж байх шиг байна, дараа энэ цомгийг сонсвол яг л энэ цаг хугацаа санаанд буухаар болтол нь сонсох шив хэд хоног,,

Гага гэснээс, Гага бид хоёртой хамт хэн нэгэн энэ намар хэрэгтэй ч юм шиг мэдрэмж төрөөд,, Гага бид хоёр учиргүй хэн нэгэнийг хүсээд байх шиг, үнсэлцмээр ч юм шиг, шархирмаар ч юм шиг санагдаад байгаа,, шархирах гэдэг гэхдээ сайхан мэдрэмж үү? муухай мэдрэмж үү?,, “жаргалтай айдас” нь уу,, за бүү мэд,, ойрд нөгөө алкохолонд архаг донтох гэдэг нь болжаах шиг байна,,, гарч гүйгэээл балгачихийн,, Гага бид хоёр алкохолгүйгэээр, драмагүй тайван намарыг давах төлөвлөгөө боловсруулжаагаа,, тэр нь төмөр өргөж намрыг давах гэдэг төлөвлөгөөө,, Гага ажаагаа сонсонгооо, хөлсөө гаргааад л,, биеэээ чангалаааал, хүүүүүүүүү гэж амсгалаааал,, өөрөө зохиогоод төсөөлөлдөө бүтээчихсэн драманууд, бодитоор болоод шархдаад үлдсэн тэр драманууд санаанд орохгүй,, толгойд гантелний жин гага-ын дуу хоёр л эргэлдэнэ,, оооооё \тэгэх бол уу?\,,,

Гага-н тоглолтыг нээрээ үзэх юмсан тэ? Надшиг сэтгэл хөдлөл мөдлөлөө ил гаргаж чаддаггүй мээкэ нөхөр бол шуууд шоокдооод, айхтар кофечин, тамхичин зүрх нь ачааллаа дийлэхгүй дэлбэ үсрэх байх даа? “ЮМ”-тай авгайгийн тоглолтийг үзэх юмсан нээрэээ,,,,,,,,


2010/08/04

Бөөдэй Бантан.,,

Сая хоёр найзын төрсөн өдрийг xanady-д хамтатгаад паартидаваа хөө, уул нь хэсэг л ажилруу анхааралаа хандуулий, гарч орохоо стопдий гээд бодцон байсан, гоё хөгжөөд авсий шүү, стрейт мого хоёр найзын төрсөн өдөр хамт болжаахийн, ороод ирсэн нэг тийм сонин , стрейт найзууд ирцэн байхийн, тэгсэн бас мого найзууд ирцэн байхийн, учиргүй сайхан холион бантан гэдэг шиг, бишүүрхэнгүй байжийсан, ууж идээд халаад холилдсоон холилдсон,, Ханаду-д төрсөн өдөр тэмдэглэх гоё юм байна шүү нээрээ босоогоороо засцан ууж идэх юмтай, гоё хөгжимтэй, хүмүүс бас өөрсдийнхөө юмнуудаас тавиад л,, найзуудад барьсан бэлэг тайчигч хүүхэн балай авсан бүгд үүүүүүүү Үүүүүү бравоооооо, стрейт нэг найз ирээд хэлжийнэээ, “өө пяз, манийх нь бүүр боов өвдчилөө, супер байнаааа, ёоооо” гэж уулга алдааад л - би хаха серёоз царайтай инээгээд л,, согтуу бачка нар бүжисээр уусаар, холион бантан дунд ороод ирсэнээ ч мартаж эхэлвээ, нэг мого найз асуужийна “ тэр хэн юм ? тэр дунд суужаагаа?” – аан тэр тэрний найз залуу стрейт,, - аан,, нэг стрейт урд нь хамт ажиллаж байсан найз ирээд асуужийна “ хэй, наад dude чинь мого юу? “ – аан тийн,, энд байгаа нөхдүүдийн тал бараг талаас илүү хувь нь мого лесбиянууд байнашд” – хөөх тийм үү? – тийн “Чи бид хоёрын тал нь мого гээд бодохгүй юу?” - “Хэээээх үнэн үү?” гайхаж харааал англиар баахан яржийна,, сексшүалити энэ тэр хамаагүй эээ ойлгонооо мойлгонооо л гэжаах шиг байна, гэхдээ чамайг ерөөсөө тэгж боджсийсангүй, надад камин аут хийсэн анхнийх нь болжийно гэнээ. – аан тийм үү? Үргэлжлүүлээд гөлгөр царайлж архиа ууж, бүжиг үсэргэсэн,,, гостуу хүмүүс партигаа хаашаа үргэлжлүүлэх үү гэжийнэ, өнөөдөр бас мого парти сансарт болжаагааа тийшэээ явцгаая гэжийнэ,, бас зөндөө стрейт найзууд тйишээ явцгаая гэнэээ, гостуурхаж байснаа нэг гайхах ч шиг, юу болоод энэ стрейт хүүхдүүд чинь бөөнөөрөө мого парти энэ тэр явий гээд унавааа? Бурхан минь эртхэн хариж нойр авахааар гэрлүүгээ бултсан,, Миний муусайн найзууд гэдэг нэвтрүүлэг шиг юун холион бантангууд цугларцан, юу болоод өнгөрчив дөө гэж маргааш нь ажил дээр халит жуумалзангуй бодооский

2010/07/30

Форееевер Яанг Ай Ван түби фореевер яанг

Гээд дуу байдаг тэ? Хаяа сонсохоор гоё санагдаад байдийн, бас асар мого taste-тэй дуу юм шиг байгаам Queer as folk-ийн саундтрак энэ тэрт орцон байдаг шиг санажийна, за тэр яахуу ойрд баахан л гадуур дотуур явав, усны шувуудыг даган цэнгэж, нутгийн индиануудтай хамсан үгсэлцээд л ,, Хамаг стрессээ энэ ажилруу чихдэг зуршилтай болчоод байгаан, майрр завгүй ажил л даа, цаг наргүй гэдэг билүү, тэгээд жилдээ 7хон хоног амардагийн, сая наадмийн 3 хоног нь тохиогоод \дөч тавин хувь шахуу юу?\ ,, ууя гээл бодцон байсан, хүмүүс шиг шартаад шараа тайлаад хэвтдэг амралтын өдөртэй байхийнсан гэж бодоод байсан, хүссэн юм хүзүүгээр орооно гэдэг билүү? 3 хоног босоогоор нэг ууж хавтгай болчоол өндийж ирээл уугаад байсан, нэг мэдсэн гурав хоног болцон байлээ. Архичин болж тун магадгүй нөхөр, шартаж хэвтэх амралт л байдаггүй болохоос биш. Үгүй тэгээд хаяа бодохийн ингэж их ажиллаад ямар ч хэрэг байгаан, хөдөлмөрийн баатар маатар горидоод байгаан болов уу?, хөдөлмөрийн гавьяаний улаан тугийн одон гэдэг ч билүү тэрийг нь авах гээд байгаамуу? Үгүй ядаж 5 жилийн гавшгайч мавшгайч гэдэг цол ч авчихийнсан гэж бодсиймуу исто бүү мэд,, ямар ч байсан нэг хэсэг хэнээтэй гэдэг билүү тэрэн шиг л ажиллаа, ажиллаа ч гэж одоо ч ажиллаж л байгаа л даа, ямар нэг драматах ч завгүй ажилаад байсан, ажилаад байсан, тэгсэн завсар зай гаргаад бас драматаад амжисан гэж.

Японы алдарт блогч По ирж хэсэгтээ үсэргээтээд амжсан \шоуны тухай По гийн блог дээрээс уншсан байх\, драма үүсгэх ч завгүй ажилтай хүн чинь бас драма үүсгээд амжцан тэнд, хөөрхий бас л муу ажилруу хамаг байдаг стрессээ чихцэн, тэртэй тэргүй ийм ажилтайм чинь гээд бодож стресстээд байхгүй үлдсэн цагаар нь юу хийж амжуулах вээ гэвэл бас хөөрхөн юм хум амжуулчиж болмоор л юм шиг санагдаад байгаан,\ ажил тараад gym-д явах,, англи хэлээ үзэх, унтатлаа, кино үзэх энэ тэр гэсэн юмнууд ойрийн хугацаанд хийх санаатай\ гол нь хөгжим сонсож, гиюүрч цаг алдагаа болих, жаахан эрт босчуул бас цагийг сунгачиж болоод байгаам шиг байгаан,,

Драматах гэсэн тэгээд хүн амьтан тоохгүй байх шиг байнөө,, тэрүүгээр бас бөөн л гурвалжин дөрвөлжинөрхүү юм болоод л байх шиг байгаан, жаахан драма нь ихэдвэл өнөөх айхтар завгүй ажилаа хийж чадахгүй кямраатдаг тул бас сэтгэлээн бариаский. Экс экс хүүхэдтэйгээ “гүй мөн драматаж байнаа” энэ тэр гэж ярисан шиг,, ердөө л амнаас драма гэдэг үг унагдаг болчиж,, за яадийн тэ? Манай мого ангийхан тэртээ тэргүй драмтах дуртай, драма күийнүүд шд тэ? Нээрэээ энэ зун мангар олон мого шинэ найзуудтай \танилуудтай\ болж авсан, дандаа хөөрхөн хүүхдүүд манай матигар ангийхан ч бүгдээрээ нэг тийм хөөрхиймаа! сэтгэлээрээ гэдэг шиг,

Нээрээ сониноос юу болсон гэээч, саяхан драматаад байгаа залуугийнд хоночоод өглөө нь гэртээ ирэвэээ, юу ч болоогүй аягүй аятайхан царай гаргаал зоо ажилдааа явий этэр бодцон ирэвээ, гэрийн үүдэнд ээж суужийна,, хачин жигтэй хараастай, “чи ямар нөхдүүдтэй нийлээд байгаан ?” гэж байна, - яасан? -Чиний чемоданаас юу юу гарч ирээд байнаа? Яшиг шүү миний даралт ихдээд сууж байна. Миний зорьж байж гаргасан ганц хүү, БИ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ГАРГАСАН шүү” гэжийнэ. Хэлэх үггүй барайгаал явсан. Чемодан онгойлгосон нь тодорхой болов. Дотор нь юу юу байлаа ? Мого ДВД-нүүд , найзын бэлэглсэн Энхриймаагийн ном, По ажаагийн нодлин билүү авчирч бэлэглэсэн цэцэгтэй БЕНЗ гага, По-гийн гэрт хийсэн партиний зурагууд, дуусчихсан өдрийн тэмдэглэл этэр ,, гэрлүү орж ирээд шууд чемоданруу очлооо,, нөгөө цахилгаанд нь байдаг жижигхэн цоожийг эвдчиж хөөрхий,, аавыг тэр өглөө сувилалд явуулах байж,, дотор нь өгч явуулах архийг нь хийчихсэн байж, утасны цэнэг дуусаад айлд унтаад орноосоо ховхрох дургүй ялхайж байхад уур нь хүрсэн ээж миний эд хогшилд халдсан нь тэр,, ээжийн даралтаас илүү миний даралт л ихдээд явчих шиг,, хэсэг бантааад өрөөн дотуур холхиж байснаа, яг юу гэж хэлэхээ, тайлбарлахаа олоогүй юм. Ээж ууртай хэвээрээ ч ашгүй тэр талаар хэрүүл хийж дайн дэгдээсэнгүй,,, миний л тоолохоор 3дахиа азаартжийна ээжид, одоо бүүр бөөн стресс, ээж надтай ярих учираа олохгүй л стресстээд яваа байх гэж бодоод, эсүүл дотроо хүлээн зөвшөөрөөд шаналаад л яваан болуу гэж бодоол,, одоо хүртэл тэр талаар яриагүй л байна. Урд нь яаж азаартжийсан гэхээр эхнийх нь нилээн хэдэн жилийн өмнө миний анх уулзаж байсан залуу, Үнсье Ах нь энэ тэр гэсэн үгтэй мсж биччихсэн байснийг нь том эгч олоод уншчихаж билээ, ээж хажууд байсан, чангаар уншиснаа, чи чинь арай гомо момо болжаан биш биз дээ?” би ч минчийтлээ улайсан уу яасан, айхтар сандарч байснаа л санажийна, утас дугаар андуурлаа ч билүү, огцом мэлзээд өнгөрч байсан. 2тох нь саяхан миний зургийн цомгийг дунд эгч хүргэн ах хоёр үзэж, тэгсэн яасан нэг найзыг маань харсанаа “энэ манай ангийн хүүхэд л байх шиг байхийн?” манай ангийхан охин шиг, гомо энэ тэр гэж яридаг байсан, тэр гомо байхаа энэ тэр гэж эгчтэй ярисан байсан, тэр нь бас ээжийн сонорт хүрээд амжиж,, за тэгээд тэр нөхөр надтай ямар холбоотойг шалгааж гаравөө, би –“Миний найз” үгүй та нар хүн андуурч яах гэж хүний юманд хүрээд байнааа, энэ тэр гээд тас адаар ааш хөдлөөд мэлзээд өнгөрсөн санагджийна. Ингээд саянийхтай 3дахаа болжаан, хэзээ ч ээжид камин аут хийе гэж боддоггүй хүн чинь \ бэлэн биш байсан чинь\ ийм юм тохиолдсон чинь шоконд орчих шиг! Ээжийг тэгээд дуугүй болчихоор аксээптэд маркийн байгаан болуу гэж бодоод, дотроо залбираастай

Өнөөдөр сэрүүсээд намрын сэрүүн амьсгал цээжинд, зүрхэнд мэдрэгдээд эхэлчиж яана даа, яана даа, Намрыг л хүлээж өдөр хоногийг өнгрөөж байгаан шиг,, яг тулаад ирэхээр догдлоод л 9.1н боллоо гэдэг дохио, хар нялхаас л дагасан гунигтай мэдрэмж, юу хийхээ мэдэхгүй нар нь буцаж байгаа саарал тэнгэрийг ширтэж зогсох, бүгд АСАР дотно!