2011/08/31

"Ганцаардал гэдэг хэтэрхий өргөн утгатай"

-Таныг гурван жил гэрээсээ гарахгүй бичиж туурвиж байсан гэдэг. Төсөөлшгүй санагдах юм?

-Гурав биш ээ, дөрвөн жил \инээв\

-Гадаад ертөнцтэй харьцахгүй байна гэдэг хүмүүсийн тэвчиигүй ганцаардал. Магадгүй энэ нь зөвхөн яруу найрагчдаас, чухам Л.Өлзийтегсөөс л гарах араншин байх?

-Олны дунд байгаа мөртлөө мартагдсан гэмээр хүн байхад, олны хөлөөс хол орчин нөхцөлд амьдарч буй атлаа хүмүүсийн яг дунд нь байж байдаг хүн бий ш дээ. Миний хувьд бол олон найзтай. Бүр залхмаар олон. Гэхдээ тэр олон найзынхаа дунд байхдаа л би гэртээ ганцаархнаа сууж байхаасаа илүү ганцаардлыг мэдэрдэг байж болно ш дээ. Гэртээ ганцаараа үедээ ихэвчлэн юм бичдэг. Бичнэ гэдэг миний л хувьд амьдралын дунд, хүмүүсийн дунд байна гэсэн үг. Гэтэл өчнөөн сайхан нөхдийнхөө дунд инээгээд сууж байхдаа бусдаас ялгаатай ямар нэгэн шинжээ хэтэрхий тод мэдэрч, жинхэнээсээ ганцаардах шиг болох үе бий ш дээ. Ганцаардал гэдэг хэтэрхий өргөн утгатай. Аа, гэртээ суух гэдэг үгийн тухайд бол… Зүгээр л, миний сонгож авсан, амьдралын хэв маяг минь энэ юм. Өдөр болгон 7 цагт босоод 9 цагт ажилдаа очоод, орой 17 цагт ирээд… Ийм хэв маяг нэг л таалагддаггүй. Ер нь бол бие даасан гэх юмуу.Иймэрхүү амьдралд дургүй хүн цөөхөн байх аа. Тийм боломж байна уу, үгүй юу гэдэг дээр л асуудал гарна уу гэхээс биш. Монголын зураач нар жишээлбэл, ихэнх нь ийм хэлбэрийн амьдралтай ш дээ. Тэр дөрвөн жилд чинь би юм бичээд л суугаад байгаагүй юмаа, өөр их олон зүйлийг гэрээс гаралгүйгээр хийж байсан.

\ Ганцаардлын тухай яриа, шүлэгнүүд хэсэг оруулий гэж бодлоо,, Энэ нөгөө Өлзий эгчийн түгээмэл тархсан гэхиймүү ярилцагуудын нэг. Монголын нэг өдөр сонин байлуу даа \

Дараа нь Аюур ахын Гацаардлын тухай яриа-наас жаахан хэсэгийг оруулчдиймуу.,,

2011/08/30

Ганцаардал минь
Ганцхан хувь цээж зураг шиг

Д.Урианхай

\Зохиогчийг бичээгүй оруулсан байна,, Сирус-ийн фэйсбүүкээс авсан, Урианхай гуайнх байсан байх шүү \

2011/08/17

"... ганцаардал бол хүний сэтгэлийн гүнд нэвчих чадвараараа Хайр дурлал, Үхэл, Бурхан зэрэг үгсээс дутуугүй эрч хүчтэй... \ Дурлалгүй Ертөнцийн Блюз-с \