2010/02/26

дуу дурсамж хоёр \highly recommended\

Энэ Presets гээд хамтлаг сонсох тусам л сэтгэл татаад байхийн,, 2009 онд миний олж сонссон хамгийн гоё хөгжимүүдийн тоонд дээгүүр оруулжаагаа хамтлаг шүү \цомог\. Нэг тийм дотно, над шиг гомо, тэгээд над шиг вкустай хүмүүст зориулаад хийцэн хөгжим юм шигээ :P.., Брандт найздааа баярлажий шүү,, \өөр олон гоё гоё хөгжим сонсгосон, заримаас нь дараа тавинаа\

Дийз аар май фэйворит тракс









2010/02/21

relaxing journey

Энэ миний хамгийн дуртай синга сон-врайтеруудын нэг Эрлэнд Ой гэж нөхөрийн прожект л доо, Вайтэст Бой Элайв-с энэ дуу лаг тааладдий., ялангуяа тэр yellow, blue гэж байгаа дээр явж байгаа гитар ! Би нэг иймэрхүү симпл хирнээ донжтой дуунд их дуртай,, иймэрхүү төрлийн хөгжмийг синт-поп, дрийм-поп гэж нэрлээд байх шиг байгаан..?
Тэгсэн ЮТүүб дээр үзсэн энэ клип нь ч их хөөрхөн юм байна,, relaxing journey, have fun folks!







Энд бас их таалагдаад байгаа дуу, чимэг нь 1,58 аас явж байгаа тэр утсан хөгжим \хийл ? морин хийл ?\ асаррр донжтой бас 2,28 дээр явжаагаа хоолой хоёр,, "хүмүүс яагаад ийм гоё хөгжим хийдийн бээээээээээ ?" \манай нэг даргын гоё дуу сонсоод чангаааар хэлдэг үг\



нээрээ Эрик ажаа Барбара Страйсэнд тависан чинь пөөөх яасан гомо дуу вэ гэсэн, нээрээ бодоод байсан би л нэг тэ,, матигар гэсэн шиг эмзэг нарийн дуу тависан байлээшд,, энэ бас хөөрхөн мого дуу байгааз? энэ мэт гомо дуунууд өшөө олон тавих бодолтой байгаа :P

2010/02/16

үйлийн үрт хүсэл минь
үнэндээ хайр биш
өмчирхөл

\Г.Лхагвадулам\
"...Ямар ч ертөнцөд би амьдарч чадна, -- цөлд ч, хотод ч.
Ялгаа нь гагц чи тэнд байх уу, үгүй юу, -- энэ л утга учир!!"
\Г.А Лас Вегас 2007\

Энэ Brandon Teena гээд агаагийн тухай киног үзээд дүфффф гэж билэээ, би ер нь гей кино гэхээсээ илүү лесбиян кинонд дуртай байж магадгүйн,, ягаад ч юм гоё байдийн, хэзээ ч миний гаргах гээд гаргаж чаддаггүй характер, гоё юмнууд тэнд харагддаг байх л даа, Brandon агаа жинхэнээсээ боожгойтой байсан бол бас нэгэн дэлгэцийн одонд дурлацан домбоороод явжийж магадгүй л юм. \Сда,, цаа чинь согтуу байна шүү\

2010/02/14

“... сэтгэл гэдэг чинь жолоогүй шүү дээ үр минь дээ хө...”

Адарсүрэн – Замдаа мэнд яваарай
\Цагаан сар баленчин хосолсон дуу :P тавих гэсэн байдаггүй,, имеем гээд дуу тавичдаг байсан, майспейс худалдаад авцийн байшд тэ? учрийг нь олдоогүй,, заза хаппи цагаан сар ээнд валентин\

Харуусалын аяз



Паузын дуу хүмүүст таалагдаагүй юм байна. Энд бас нэг Өлзийтөгсийн шүлэгээр хийсэн дуу оруулчий, урд нь ер мэддэггүй байсан, "Тэнгэрт ургадаг модод"-ыг уншжийсан нэг л танидаг үгнүүд ороод ирсэн чинь харин энэ дуу байсийн байлээ,, Дууны тухайд 10жилд байсан байхаа, нэг их сонсдоггүй байсан ч угаасаа Камертон гэдэг хамтлагийг хүссэн хүсээгүй сонсдог \сонсогддог?\, тэр нэг MTV-ийхэн ирж мирээд байлуу яалааа, Монголоос анх удаа МТV-р энэ клип гарсан юм даг. MTV-ийн фэн хэдэн хампаануудтай тэр Жулиана гэж байлуу тэр баранд ороол үзжийсийн,, үү мүү гэж орилоол, MTV-р Монгол хамтлаг гарлааа Ураааа!!! энэ тэр гэсэн байхаа,

Тэнгэрт ургадаг модод \2000\ гэснээс тэр номыг лаг азтай олж авсийн. Яасан гэсэн чинь ажил дээр суужийсан экс гуай мсж бичээд Өлзийтөгсийн Тэнгэрт ургадаг модод \ Интерт байшд гэхээр нь айхтар эдийн шуналтай хүн чинь такси бариад гараад давхицан, Лхагваалуу \Лхагвадулам\ мсж бичээд хоёулаа хоёр хоёрийг авжуулээ, нэгийгээ Осод бэлгэнд авсан, Лхагваа бас нэг Өлзийгийн фен залууд авжийлуу яалаа. Дараа нь асуусан Өлзийтөгс эгч гэрээ ухажийсан харин, балкон дээрээс ч гэлүү 5 6н ширхэг ном гарч ирсэнийг нь Интерт аваачиж тавчаад байсан нь юм билээ,,
Одоо Тэргүүн Бүлэг \1995\ -тай болчуул Өлзийгийн цуглуулгатай болчих гээд байгаам даа,,

2010/02/10

Ван Гог Хvлээлт


Л.Өлзийтөгс - Ван Гог Хvлээлт

Тамхины утаанд хєвсєн эрчvvд
Хєєрєєд явчих шиг

Тамирдам, нэгэн аялгуу
Тєгєлдєр хуурын даруул дороос єндийхєд
Танилын минь санаандгvй асгаад
Хоосолчихсон хундага шиг
Сэтгэл эзгvйрээд
Тачаадам нам гvмд
Нvд, чихээ мартан
Нvvрээ даран суунам.
Чиний мартаж орхисон
Бvрх малгай шиг бvрэнхий тасалгаанд
Чиний согтуу нvд шиг сvvмгэр дэнлvv
Сvvрс алдан бєхийж
Чихарсан хаалганы салхинд
Хаа нэгхэн гуйван, гэрэлтэхэд
Чичирсэн туранхай гараар
Нvvрээ даран сууж
Нvд, чихээ мартнам.
Тасалдсан хэсэг хэсэг аялгуу
Зvрхэнд тов тов дусалж
Тархи дvvрсэн харанхуйн
Хаа нэгтээ бvдэг гэрэлтэхэд
Тас атгасан алган дотроо
Ганцаардлаа нууж
Тачаадам нам гvм гvнээс
Таавар мэт нэгнийг хvлээж
Нvд, чихээ мартан
Нvvрээ даран суунам.


/Хайж байгаад энэ дууг ютүүб дээр олчихлоо, блогтоо тавих гээл бодоод байсан юм. Миний хувид үнэхээр мундаг дуу болсон санагдсан. Өлзийтөгс үгийг нь бичсэн болоод ч тэр үү? Бишрээл сонсцон..

Дашрамд нь яруу найрагч Өлзийтөгсд энэ бялхаад байгаа талархалаа илэрхийлмээр санагдлаа, миний блогийг уншдаггүй байх, гэхдээ л...

Гоё үг хэлэх гээд эвлүүлж хэлж чадахгүй ядмагхан санагдаад байхийн.

Өлзий эгчээ ямартай ч танд үнэхээр баярлалаа гэж хэлэе дээ. \сүүлд хэцүү байдалд байхад өөрийн эгч шиг минь тусламж зөвөлгөө өгсөнд\... Энэ насны минь аз завшаан гэж байдаг бол Өлзийтөгстэй нэгэн цаг хугацаанд амьдарч байснаараа үргэлж бахдах болно, энэ насны минь зол завшаан гэж бодсоор байна, хожимын Өлзийтөгсөд дурлагсадтай тааралдах завшаан тохиовол энэ эгэл бөгөөд эгэл биш найрагчтай уулзаж танилцсан тухайгаа бахархалтай яриж өгнө гэж боддог юм.../

2010/02/08

Жонигоос салахгүй гэхдээ
Гэртээ харих замаас хазайсан...

Alice Russel

Түгжигдчихсэн өдрүүд шиг шаналантай бас жаргалтай

Дарсанд шунах үгүй бол үхэж үзэх тийм нэг сонирхол...


/Араажуугаар анх энэ дууг олж сонссийн,, Вааау, нөгөө анх хараал дүфф үсэртэл дурладаг юм байдаг даа, тэр нь болсон байх шүү,, тэрнээс хойш миний мп3-д байнга явжээдийн../