2012/09/23

Crystal Castles

Монгол бүжиг сурахад оройтсон болуу гэссс хахаха,
Ингэж бүждэг болчихоод Кристал Кастел дээр яг л ингэж бүжмээр байна,, 
Үзээд ханашгүй ээ хаха

2012/09/20

тээхниг тяханлооги



Тэхниг тяханлогоо гэж ЖакД гэдэг апликэшнийг хэрэглэдэг болоод байгаан, 

фээсбүүк дээр Монголын гэй хүмүүс яаж танилцдийн гээд байсан, иймэрхүү апликешн цөөхөн хэрэглцгээдэг байх шүү тэ, 

одоо гэхдээ хүмсүүдийн амжиргаа дээшлээд, бүгд л айфоон, анпройд систем хэрэглэдэг болсийн бишүү тэ?

би ч Монголд байхдаа ар гэрийн гачигдалаар хямдхөөөн Нокиа чирдэг л байсийн кк

за юу гэх гэсэн гэхээр нэг ч их олон юм бичих завгүй болсооон угаасаа, 
монголын мого үрс маш олон болтугай гэсэн өлзийтэй сайхан ерөөлийг өөд нь..,




Лаг лаг миссүүд,
лаг лаг зурагаа тавинааа тэрүүгээр чинь

тэгжаагаад сонирхолтой гэсэн зурагнуудыг сээвлэж авжаагаад, ганц нэг сонирхолтой орчуулга хийгээд байвал, хэл ч сайжирхийм даа гэж бодоод байгуашд

түр бака 

2012/09/09

шүгдэн

Энэ Аюурын "Шүгдэн"-г уншаад дуусчийна, сайн романаасаа гадна маш сайн судалгаатай бичдийн шүү , над мэтийн мухар сүсэгтнүүдэд сурах бичиг болчихоор ном болжээ. Уншаад дуусахнээ гэнэт Улаанбаатараа санаад явчлаа. Баахан бурхан ном уншаад тэгсэнүү Stupa кафед суугаад гоё хямдхан гэрийн кэйк идэнгээ өвөө нарын шатарын өрөг ширтэх, цагаан хоолны цуйван идэнгээ хямдхан кофе уугаад нээх амар жимэр юм бодоод суудагаа санааад..,, \нэг л амар жимэр газар шүү\ 
Түм түжигнэсэн хотод ирээд 5 сар гарантай өнгөрчиж, муу шороо бучигнасан Улаанбаатараа гүй мөн санажийнөө гээдүү, Аюур агаагын хэлдэгээр "сэтгэл зүрхний минь нийслэл" юм шиг байна. 

Шүгдэнг уншаад төрсөн бодол гэвэл өөрийгөө урьд насандаа ч юм уу лам байсан байж магадгүй гэсэн таамаглал дахин сэдрээд хэхэ, лам нарыг чинь эмэгтэй хүнийг санах сэрэхүйн хатуу мухар хорио энэ тэр байсан учраас нилээн гомо соёлтой хүмүүс гэж яриад байдаг биз дэ?? 

Өвөөгийнхөө тухай сайн мэдэхгүй ээжийн яриагаар нилээн номтой лам байсан бөгөөд, өнгөрөхөд нь тахидаг байсан бурхад, сахиусыг нь Ганданд тушаасан гэх юм сонсч байсийн. Өвөөтэй холбогдолтой ганц л дурсамж байдаг нь өвөөг өнгөрөх дөхчихөөд харвачихсан байхад нь өвөөгийн өвөрт хийж байсан нь санаанаас ер гардаггүй нялх багын дурсамж юм уу даа, нэг их жийрхэж байсан нь сүүлд бодоход хүүхдийн зөнгөөр өнгөрөх дөхчихсөн хүний гэрлэн бие нь муудчихсанг нялх хүүхдэд харж чаддаг гэдэг дээ, тиймэрхүү тохиолоор хэвтэрт орчихсон байсан өвөөгийнхөө бүлээхэн өвөрт орсоноо нэг их жийрхэж байсан нь маш тод тархинд бичигдээд үлдчихсэн байдаг юм.  


Өөр чинь лам сүнс, онгод тэнгэр гээчтэй холбоотой хүн гэж бодоод байдгийн \нээх сансарын юм ч биччихэв үү? хэхэ \ нэг тохиол нь ажлийнхантайгаа зугаалгаар яваад голын эрэг дээр байжийсан, нэг найз маань нуруун дээр байдаг мэнгийг минь харчихаад "чи лам удамтай юу?" гэж асууж байсийн, тэгсэн өвөө лам хүн байсан болохоор яаж мэдсийн болдоо ухааны юм бодоод өнгөрч байсан, \мухар сүсэг ч юм болов уу\  сүүлд нь бас нэг хүнтэй яриж байхад лам байсан хүнийг ч билүү, өнгөрөхөд нь тиймэрхүү тэмдэг тавидаг гэсэн юм сонсч байсийн, тэгээл лам байсан хүний сүнс гэдэг бодолдоо бас бат итгэсэнсэн. 

Бас нэг баталгаа нь \за хэн үгүй чи.. гэцийн тэ\  Анараагийн нийтлэл дээрээс бэлгийн чиг баримжаа болон шашин" гэсэн нийтлэлийг уншиж байхад буддизмаас гадна бөө мөргөлийн түүхэнд ч бөө нар нөхөрт гарч удгад эхнэр авдаг түүх байснийг уншаад зооозо тэгээл тийм одонд л төрцөн хүнийн байнадаа гэж бодсий шүү. За ямартай ч сайн гоё роман байлаа. 





Сониноос гэвэл анхны экс" ирээд явсийн байна, -хөмсөгөө засдаг болчихож, -кабукид тоглох гэжаамуу яасан айхтар буддаг болчихсийн гээд загнаж байгаад явсан, уг нь лаг метросэкшуал хотод амьдарч байгаагаа гайхуулах санаатай мэйк-апаа хийчээд гараад ирсэн "цочоочихсон" юм шиг байлээ..