2010/09/14

Энэ амьдралд нээрээ бодлын хүч нөлөөлдөг юм байнаа ??

Утас маань смс авахаа байчихсан байгаал байсийн байна, хүмүүсийн хэлдэгээр “станц” болчиж хөөрхий,, би тэгсэн мсж бичсэн хүмүүсээс хариу хүлээгээд л,,, энэ хэд миний ганцаардлын дасгал хийж байгааг мэдчихэж хөөрхий амьтан дасгалд нь саад болоод яахуу үргэлжлүүлэг гэж бодоцгоож дээ гэээл суусан, яасан байх нь уу, тэд биш хорвоо намайг ганцаардаг гээд утасийг нь хүртэл смс авахгүй болгочихсон байшд, тэр нэг Нууц гээд номон дээр гардаг шиг, тэгж бодоол тийм юм болжаан, ганцаардлын дасгал хийе гэж бодоол ийм юм болжаан, хөөрхий амьтанд үйлчилэээ нааассс,, тэр номыг уншаад нээрээ сайн санаа олж авахаасаа илүү зарим талаарааа айсаншд, юу л бодно, төсөөлнө, тэр чинь биелнэ гэж? Тэгүүл миний намайг хүссэн хүсээгүй дагаад байдаг, намайг айлгадаг айдастай бодолуудыг бодоод байвал тэд ч гэсэн биелэхнээ ? Тэгсэн харин “муу бодол санааны үр дүн сайн сайхан бодол санаануудын үр дүнгээс хоёр дахин хүч муу байдаг, зүгэээр л өөдрөг бай, зүгээр л оптимизмд! Be happy”” гэсэн байна лээ, тэгж нэг өөрийгөө тайвшруулсан,, айхтар муу санаатай гэхиймүү, хулчгар нөхөр байгааз ? Тэгэхээр найзуудаа зүгээр л оптимизмд! Чи дурласан хүнтэйгээ хамт байгаагаар төсөөл, Чи хүссэн мөнгөө олж байна гэж төсөөл, хүссэн ажил, хүссэн албан тушаалаа хийж байна гэж бод,, очихийг хүссэн газартаа зүгээр л оччихсон тэнд сайхан цаг агаартай нүүрэндээ инээмсэглэлтэй алхаж байгаагаар төсөөл, бүгдийг деталчилж бодитойгоор төсөөл, энэ нь биелэл олоход улам дөхөм болно гэжаам дааа,, за ёстой нууцад автчихсан юм шиг л хичээл заах гэжийнэ, ер нь амьдралд эерэг сэтгэлгээ хэрэгтэй гэдгийг л харуулсийн болуу, эцэст нь хүссэн юм чинь хүзүүгээр чинь орооно лол\ерөөл үү хараал уу?\

Саяхан бас ганцаардлын дасгалд маань хүч нэмж нэг найз маань бас хилийн чанадыг зорьсон юм байна. Хаяа таархаар тамхи татаж, пинк флойд яриж, зураг хөрөг, кино ший яриж санал болгоцгоож, урлаг уран сайханжахад их таатай байдаг найз маань юм л даа. Сүүлийн хэдэн жил дотно нөхөрлөсөн найзаасаа олж харсан сайн чанар гэвэл миний найз их БҮТЭЭЛЧ санагддаг шүү! Хүссэн тэмүүлсэн зүйлдээ их бүтээлчээр ханддаг, мэрийдэг. Бид мэдээж өөр өөрсдийн туулах замтай, миний найзын зам үргэлж Пинк Флойдийн хөгжим шиг агуу, нууцлаг, гүнд нэвтэрсэн, яруухан байх бизээ! Би тэгж хардаг юм. Хичээгээрэй !



6 comments:

MNED said...

Buteelch handdag ter hunii hen bolohiig ni bi medchih shig bolloo...
Hussen yum huzuugeer tatna gedeg zuir ug baidag. Uneheer hsej moroodoj, bodoj baisan zuil maani heden jiliin biyleed baidag yum shig sanagddag yum.

Anonymous said...

Mned yaj meddii?hihihi
Bi l law chmaig ter huniig ingej surhii naizaa gj boddoggiig odoo l medlee shde.:P
Huuy ter hun n unshchaad bitii buruugaar oigooroi.peace

ershuu said...

moroodohod mongo toloh bish geel mani bol secret-d nileen itgediishd :P

dream said...

torson odriin mend hvrgeye tsagaan minee :)

Цагаанаа said...

Мнэд <
Миний хэлсэн хүн, таны бодсон хүн биш байха,,

Энэрэл<
Одоо л мэдэв үү,

Эршүү<
Тэр нэг universe-d орсон хүүхэн бүүр, юу ч асуугаагүй байхад би нууцийн хүчээр амьдардаг энэ тэр гээл исто алжийлээшд
Танаар юуууу байнааа? Эмээрик орноор сонин сайхан? Онлайн бараг тааркүйн тэ?

Дрийм<
Өө, баярлалааа
\миний блогийн үнэнч уншигч байх шүү тэ? \

dream said...

chinii blogiig unshdag bolood 3 bnuu 4 jil boljaa bhoo :P