2010/09/12

Намар орой .,,



Намар болчихож. Цастай гэж төсөөлвөл өвөл шиг тийм хүйтэн. Гадаад орчиноо ажиглахуйд нар хэн нэгэнд “баяртай” гээд хэлчихсэн шиг “сэрүүхэн” мандана. Миний цээжний хөндүүр улам гүн, улам хөндүүр бугшина.

Аль эртнээс яг энэ л цагт мэдэрдэг мэдрэмж яг л хэвээрээ, бас шив шинэхэн... Энэ мэдрэмж надаас хэзээ ч арилахгүй гэж бодох тусам цээжин дэх өнөөх өвдөлт улам сэдэрч, шарх хөндөх мэт мэдэрхүйд мэдрэгдэж би гунина. Ийм цаг үед миний сэрэл мэдрэмж эмзэг, хэт мэдрэг болчихсон шиг санагдана.

Би даарсаар.. Харин цээжинд халуухан өвдөлт.. Хэрэвээ нүдээ аниад хэсэгхэн уртаар амьсгалвал тэр халуухан өвдөлт бүхий л биеийг бүлээцүүлж тэр өвдөлт чичирсэн амьсгалтай хамт хаашаа ч юм сарнин одох шиг болно.. Миний царайнд инээмсэглэл үл ялиг тодорч, хацар даган цээжний хөндүүрийн нэгэн дусал салан урсана..

\хуучин блог цагаан өнгөт асараа хэсэг ухав

Нодлингийн намар бичжээсан байх нь \

No comments: