2011/12/29

happy new year.,,

Joao Pedro Rоdrigues -

Португалийн Алмадовар гэж ойлголоо ??
Одоогоор 45 настай, Португалийн ангийн" ертөнцөд хувьсгал хийсэн шахуу юмдагуу дааа. Түүний хоёрдох кино Odete буюу Two Drifters \2005\ Канны наадамд оролцсон бөгөөд түүнийг олон улсын хэмжээнд таниулж чадсан бүтээл гэж тооцогддог юм байна. Two Drifters – ийг үзчээд сэтгэгдэлээ бичнэээ.





The Phantom \O Fantasma 2000\ -
Joao Pedro Rodrigues агаагын анхны кино бөгөөд уг кино ч Португалийн “ангийн” уран бүтээлчид болоод энэ чиглэлийн уран бүтээлийн чиг хандлагад онц гойд нөлөөлсөн уран бүтээлд тооцогддог юм байна. Залуухан царайлаг залуу Сергио шөнийн цагаар Лисбон хотын хогын цэгүүдийн хог ачиж асгадаг ажил хийдэг бөгөөд хамт ажилдаг сайхан бүсгүй, өөрт нь талтай Фатимаг үл ойшооно. Сергио нэгэн мотоциклтой баян залуугийн хогшлийг ачих явцдаа түүнд дурладаг бөгөөд түүний дотоожийг нь олж аваад өмсдөг, түүний сексийн дотоод хийсвэрлэл энэ тэр нь их сонин жигтэй, ганцаардалыг харуулсан ч юм шиг, танил ч юм шиг сонин л кино байлааа.




3 day weekend \2008 US\ - Баасан болоод Даваа гариг аль нэгийг нь багтаасан 3-аас дээш хоногийн амралтын өдрүүдийг Трий Дэй Вийкэнд буюу урт амралт гэж нэрлэдэг байх нь... Ийм нэртэй нэг ангийн кино үзэв. Хоёр хосууд бүгдээрээ нэг нэг ангийн танилуудаа уриж урт амралтын өдрүүдийг зуслангийн байшинд өнгрөөхөөр болдог.... Ингээд 8 залуугийн 72 цагын амралтын өдөр хэрхэн өнгөрдөг тухай. Тийм ч хөгжилтэй биш, 5 онооноос 2.5 оноо сангдав.
За за төгсгөлд нь миний блогийг орж хардаг бүх хүмүүст бүгдээрэнд шинэ жилийн мэнд хүргэе !
Ирэх жилдээ ч бас гайхалтай үйл явдал амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх байхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлэе!
Kisses and hugs bro and sistaz !

2011/12/12

Poetry \2010\, Beautiful Memories \2001\

Яруу найраг \2010 Солонгос\ - Бас л нэг тийм манараа хийцтэйм байна шүү, Alzheimer \мартах маягийн өвчин юмуу даа\-тай 66 настай ач хүүгээ хардаг аниа, яруу найрагийн ангид суралцана. Төгсгөл нь харин бүдэг санагдлааааа, гэхдээ надад тийм нэг марталт, дурсамж энэ тэртэй кино таалагддийн..
миний хувид 5-аас 3 оноо.







Мартах өвчинг харуулдаг кинонуудаас хамгийн гоё санагддаг нь \ "Энэ хамгийн мундаг нь.. Иймийг л өгөөрэй МД-с\
Beautiful Memories \ 2001 French\. Анх Франц Герман киноны өдөрлөгөөр очиж үзэж байсан... Яагаад ч юм сэтгэлээс гардаггүйн... нэг л гоё байсан, ойроос нэг үзнэээ хө
,, манараааад байдийн үзэхэээр хэхэ,,

2011/11/28

too wild to live.,,

Still Walking 2008 Амралтын өдрүүдээр найзынхаа засварын ажилд туслангаа хэд гурван кино үзэв. Энэ кино нь \"Хийлдэг хүүхэн"-ий найруулагч\ тийм ч сонирхолтой байсангүй. Хамгийн том хүүгээ ослоор алдсан гэр бүлийн тухай гарна. Тэтгэвэртээ гарсан “егзөгөр” доктор өвөө, өвгөнөө байнгийн явуулаастай хөгжилтэй эмээ, бэр, хүүхдүүд гэр бүлийн харилцаа..... гээд тэр яриануудыг л ойлгож үзэх ёстой байсан шиг байна, хэхэ, ёпоон ангал хэл аль аль нь хангалттай бус тул бүгдийг ойсонгүй, осолдлооо.,,,



“Хийлдэг хүүхэн” таалагдаад
Hirokazu Koreeda найруулагчийн киноноос ганц хоёрыг татаж авсаны нэг нь энэ. Уг нь зохиолч болохийг хүсдэг байсан ч Waseda Их сургууль төгссөний дараагаар киноны туслах найруулагчаар ажиллаж эхэлсэнээр кино урлаглуу ороод явчихсан юмдагуудаа? Найруулагчийн тухайд ер нь үхэл, дурсамж, санаашрал, хоосролын талаар кинондоо ихээхэн тусгадаг гэнэ




Gia 1998 Америкийн анхны супер моделуудын нэг Gia Marie Carangi-гийн \Анжелина Жоли тоглосон\ тухай намтарчилсан кино. Филаделфийн ядруухан панк охин NY-д ирсэнээр этгээд эршүүд характер, гоо үзэгслэнгээрээ загварын зах зээлд дорхоноо мандана. Gia мэйк-ап артист Линдадаа ухаангүй дурласан боловч сонголт хийх цаг ирэхэд хар тамхинд нэвтэрхий орсон тэрээр чичирсэн гараараа хар тамхиа сонгож байгаа хэсэг нь зүрх өвдмөөр...

Алдарын тавцан, ганцаардлын манан, хар тамхи түүнийг нөмөрсөөр.... хар тамхинаас гаргах эмчилгээ хийлгэж ихээхэн зүтгэл гаргах боловч нэгэнт хожимдсон байлаа. Жиа геройн тариж эхэлсэн байдаг бөгөөд ДОХ-р өвчилөөд 26н насандаа хорвоогоос явдаг.

Summer Palace 2006 Найруулагчийн тухайд Lou Ye Хятадын 6 дугаар үеийн кино найруулагчдийн төлөөлөгч гэнэ. Энэ киногоо 2006 оны Канны наадамд Хятадын засгын газрын зөвшөөрөлгүй гаргаснаар уран бүтээлчийн кино хийх эрхийг 5н жилээр хаажээ. Хятад кано гэхэд сээгэс хэсэгүүд ихтэй, нүцгэн шалдан зургууд ихтэйм билээ. Бас хайр сэтгэлээс гадна 1989 онд Тианин Мэний талбай дээрх оюутануудын алдартай бослгын талаар хөндөж гаргасан нь Хятадын эрх баригчдад таалагдаагүй юмдагуудааа. Хятадын нутаг дэвсгэрт гаргахаас хориглосон төдийгүй уран бүтээлчийг 5н жил кино хийхийг хориг тавина гэхээр айхтар дарангуйлагчччччийнтэ ??

Найруулагчийн хориг нь тавигдсан уу яасан 2009 онд Spring Fever хэмээх бүтээлээрээ 62 Канны наадамд оролсцийн байна. \Осо-гийн блогноос рэвиу харж байсан санагдлаа цочтол Монголоор дуулдаг гэнэ шүү\ Маргааш юмуу нөгөөдрөөс үзэхээрээ сэтгэгдэлээ бичнэээ.




2011/11/17

Оюунтүлхүүр


Ойрд Оюунаа эгчийг мэдрэээд...

2011/11/04

Air Doll \2009 Japan\


Air Doll \2009\
- Дүффффф гэсэн кино байлаа, манган дээр суурилсан гэхиймүү? Ёпоончууд ер нь мангагааа кино болгох нь их байдиймаа даа ? за тэр яахуу нөгөө л нэг мээкэ юм сэтгэдэг Ёпоончууд чинь сэтгэл бүүр хоослоод кямрааж энэ тэр... Ёпоонч гэж энэ гол дүрийн ажаа бол Bae Doona гэж солонгос ажаа тоглсийн байна. 62х удаагийн \2009\ Канны наадамд явжээ.

Хийлдэг хүүхэн бавдаг дундаж насны ганц бие Хидо гэж бачка хийлдэг хүүхэнээ үерхэж байсан найз хүүхэнийхээ нэрээр Нозоми гэж нэрлээд л, оройдоо нялуурч бавчаал, тэргэнцэр дээр түрж зугаалаад л, “амьдчилж” харицана. Хидог ажилдаа явсан хойгуур хийлдэг хүүхэн “амилж” хорвоотой танилцана, “зүрх сэтгэл” гээч юмаа ч олж дурлана, хорвоо ертөнцтэй танилцана, үйл явдал нь нэг тийм.

Суперррр завгүй ёпоон хэмнэлийн амьдрал дундах, хөгширөлт,сээгэс, ганцаардал, хүмүүсийн доторх хоосрол гээд л хэлэх гэсэн санаа ихтэй, удаааааан хэмнэлтэй, гоё зурагнууд ихтэй, дундуур нь гоё ярианууд ихтэй ер нь бол “сүгггггой” кино болсон байнөө миний хувьд лав.

2011/10/30

"Урлаг бол мэргэжил биш, хувь тавилан юм"

Хүсэл, Шунал \ Passion 2010\


Сайн кино болсон байнөөөөөөөө, М клуб гээч истоо хөөрхөн бэсрэгхэн кино театр байдгийн байна. 50 хүний суудалтай байх шиг байсан. Миний нэрийг нь дуулснаас цаашгүй Монголын кино урлагын нэгэн том оргилын нэг гэгддэг Дэжидийн Жигжид найруулагч болоод түүний хүү Жигжидийн Биндэр нарын түүхэнд тулгуурласан,, ер нь кино гээч үзэгчдэд хүрэхийн тулд ямар замыг туулдаг, мөнгөтэй хэрхэн холбогддог зэрэг бодуулах ч зүйлтэй дүүрэн үзүүштэй кино байв. Төгсгөлд нь хүсэл хэтрэхээр шунал болдог уу ? Тэгвэл хүсэл шунал хоёрын ялгаа зааг хаана нь байна ? гэх зэрэг өгүүлэмж гарч байх шиг байсан.
Киноны дараа кино найруулагчтай бяцхан асуулт, хариулт яриа өрнүүлсэн бөгөөд баримтат кино гээчийн талаар \нойрны гэсэн төсөөлөлтэй надад\ нилээн ойлголттой болоод авсан нь завшаантай хэрэг болов. Баримтат кино хийхэд хэдий "баримтат" боловч хүний хувийн амьдралын талаар аль хүртэл ухах вэ гэдэг суртахуун байх ёстой байдийн байна. С. Бямба гэж найруулагчийн талаар үнэхээр кинонд сэтгэл зүрхээ зориулчихсан, эгэл даруухан байхын эрмэлздэг уран бүтээлч шиг санагдсан. Найруулагчийн ярианаас хамгийн их сэтгэлд үлдсэн яриа нь "Урлаг бол мэргэжил биш, хувь тавилан юм" гэсэн яриа байлаа.

Dreamer's Day-гийхэнд амралтын өдрөөр үнэ төлбөргүй сайхан кино гаргасанд дахин талархсу.


2011/10/28

гоёлын хувцас ч дэндүү дараатай санагданаааааааа

Эрдэнэцэцэг агсаны энэ дууг сонсож байгаагүйн байна. Тас дуу байнөөө
ТАС ТАС

2011/10/25

Би чамд хайртай.,,

Үе үе бөглөрч тагларааад л
үе үе уужимсаж нигүүлсэээл

нас явжэээна даа зайлууул..,,,, заавал сонсоорой
элий бачка таксинд Жанцгааа агаагын тухай ярисанаа гэнэт санааад инээд хүрэв




"Би Чамд Хайртай" - Морин хуурын чуулга
Удирдаач Д.Түвшинсайхан
Гоцлооч Н.Жигжиддорж

2011/10/24

Хос хунгийн дууль



Шөниииииииииииийн тэнгээээээээээээрт хоюул нисэээээээээээээн жааааргааааааад,,,,,,


Надад саксофооон нэээх гоё санагддаг ааа ! Сүнс хүртэл, бүжиглээд л гуйваад эхэлдэг. Нэг л хүчтэй мэдрэгддийн.? Бусад хөгжимүүд мундаг бас сайхан л даа. Саксофон тэр дунд нэг л өвөрмөц сэтгэл булаам санагддаг уу ? Яагаад ч юм надад тэгж санагддаг, хэлбэр дүрсээрээ ч, дуугралтаарааа ч ,,сэтгэл татамааа !!
Б.Шарав гуайн "Сэтгэлийн эгшиг" гэсэн цомогон дээр саксофонч Болд "Манан" гэж аялгууг тоглосон байдаг нь асар таалагддийн. Тэрийг Ютүүбээс хайсан алга шиг байна..


2011/10/21

шамин, бөглөө, замын цагдаа



Үе үе энэ сэтгэл гээчийг арагдах гэж мэдрэлээ мэрэхиймаа,, өглөө нэг хичээлд яваад байгаан, өчигдөр айхтар хямарч байгаад, хийх ёстой даалгавараа ч хийгээгүй унтаад өгцөн байсан,, зам гэж авах юмгүй бөглөөө,, би гэж паацаг,,, сигнал дийййййййййн,, сдааа, “машиныг үзэн яджийна” гэж бодоостой,, нэг найз “хүүшээ наад машинаа үзэн ядаж байхаар наад муу замын бөглөөгөө үзэн ядаачэээ” – өө тийшд, сда буруу л бодож байгаа байхгүй юу,,, өнөөдөр гэхэд бөглөөний стресснээс гарах санаатай машины хөгжимөө чагний гээл араажуугаа солилооо, хаа нэг аятайхан дуу явна, ихэнхдээ миний биш хөгжим явна, өөрийн сонсдог юмаа сонсий гээд шамины мп3 зоосон чинь энэ хот дотор нь шажигнааад араажуунуудтай долгионоо булаалдаад ямар ч сонссон болохгүй, няаааа шажигнаад байхаар нь араажуугаа л тавиж байгаан,, за тэгэээд сүүлдээ гэртээ ч юм уу байсан бол хэзээ ч play хийхээргүй \байх ч үгүй\ дуунуудаа чангалжаагаад дуулах гэж оролдож хүртэл мээкэтэж байлэээ,, гэнэт өөрөөсөө гарч , өөрийгөө шоолж этэр,,, стрессрүү л хамаг буруугаа чихнэшд тэ,, машинтай болсоноор уг нь их догь л байгаашд, юмтай хөөн гэж,, машингүй байсан үеийнхийг бодуул ажил хурдан амжиж байгаан, тэгээд дотор нь үнсэлдэж үнгэлдэхээс авхуулаад давуу тал их байгаашд тэ? Хүнд нээрээ зохист хэмжээ, харицуулах чадвар л их хэрэгтэйм байгаам даа.

Гэхдээ мого ангийхан бол нэг л машин бариад байх сонирхол багашд тэ? Би бол үнэндээ уйдажийна, Манай улс нөгөө яриад байсан гого метро энэ тэрээ хийгээсэй тэ, бөглөрөхгүй, хурдан шуурхай аштайхан юман дотор тэ бас скан энэ тэр хийсэн шигээ тэ , шүффффффф гэээл 5н шараас офицеруудын ордон хүрчихдэг бол аштайхан л байшд,, Мундаг том дуугаар зүй бус харицдаг, торгох, эрх хасахаас өөр ажил хийдэггүй замын цагдаа нарын орлогыг багасгах хэрэгтэйм байгаан,, \ хөөрхийсийн аж амьдралыг арай л бодку байна уу ккк\. Сүүлийн нэг сар дотор нэг удаа үнэмлэхээ хураалгаж, 2 удаа торгуулсандаа шарлахжаагаа байх муу хог.

За нэг тиймэрхүү хүйтэрлээ дээ, хөөрхий,, өвөл зүгээр зүгээр,,, намарын өдрүүдийг, сентимэнталдаж, налайж, мэээкэтэж байхаар, өвөл тйи тий гэчээд дулаахан газар бүгчэээд, аштайхан өдөр Хандгайт явчаад зүэээр зүэээр.


2011/09/12

Баавгайтай .,,,

По ажаагийн блог дээрээс дажгүй кино гэхээр нь , торрент гэдэг мундаг програмаа гаргаж ирээл татааал,, ээнгэл хэлний хадмал орчуулгий нь ОПЕНсабтайтл гэдэг сайхан сайтнаас авч хадаал үзлэээ,, сайн кино болсон байна шүү,,,

"Гоймонгийн үйлдвэрийн эзний хүүхэд, өөрийгөө гэй гэдгээ хэлэхээр шийднэ.
Гэй гэдгээ хэлээд, гэрээсээ хөөгдөж эрх чөлөөтэй болохоороо найз залуу Марко-тойгоо амьдраад, хүсэн хүлээж байсан зохиолч болох мөрөөдлөө биелүүлнэ гээд...

Тэрийгээ хэлнэ гэдгээ ахдаа эхлээд хэлж орхино.
Ингээд хоол идэж байхдаа яг хэлэх гэсэн.... Ах нь түрүүлээд өөрийгөө гэй гэж хэлсэнээр кино эхэлдэг...

Лаг их инээх юмтай, хааяа дотор шархирмаар гоё гоё үгнүүдтэй гоё коно байсан, үзээрэй."



Өчигдөр ажилгүй амарчаагаа хүн чинь яахуу дээ, нэг матигар найз : манай дүү шинэ ногоо оруулж ирж өгчинйө, хоёулаа сайхан шинэ ногоогоор шөл хийж идээд, кино үзэээд, амарсан шиг амарий гэжийнэ,, би - өө тэгий,
Тэгээд хэд гурван татсан кинонуудаасаа зөөврийн хардан дээр нь подаркалж өгчөөөд, шинэ ногооны шөл уусан шиг, Баавгайтай кино үзэв,, эээээв хүха,, хаха, хөгжилтэй яг амралтанд тохируулцан кино байв.,, тэгээд нэг шил цагаан вино ууж бясалгагч болсоны хонхны баяраа тэмдэглэв,, \ багш 60 хоног битий алкохол хэрэглээрэй гэсэн уул нь,, ийм сайхан амралт болжаахад яаж тэвчих үү гээд наад виногоо задал задал этэррр,,\ тэгээд халуурна биддээ,, хоёр матигар уулзий гэнэ 4-үүлээ гарсан чинь Баавгай гэдэг газар байна, дотор тохижилт нь модон этэр,, баахан баавгайн зураг энэ тэр өлгөөстэй,, сахалтай баавгайнууд биш л дэээ, \жинхэнэ баавгай хэхэ\ тэгээл гайхлаа, баавгайтай өдөр байваа гэж, баавгайтай чихэр гэдэг шиг.,,

2011/09/07

A single man

Шинэ улирал эхэлж байна,, улиралын хувьд ч, амьдралын хэмнэлийн хувьд ч. Кино үзэх завтайгаа болоод хэдэн кино үзэв

A Single Man \2009\ - Дандаа сайн ревиу аваад байсан үзий гэж бодоод л байсан,, үнэхээр гоё кино байнаөөө, нээрээ л дандаа царайлагууд наацан,, ойрд гого кино үзээгүй сайхан байнөө..



2011/08/31

"Ганцаардал гэдэг хэтэрхий өргөн утгатай"

-Таныг гурван жил гэрээсээ гарахгүй бичиж туурвиж байсан гэдэг. Төсөөлшгүй санагдах юм?

-Гурав биш ээ, дөрвөн жил \инээв\

-Гадаад ертөнцтэй харьцахгүй байна гэдэг хүмүүсийн тэвчиигүй ганцаардал. Магадгүй энэ нь зөвхөн яруу найрагчдаас, чухам Л.Өлзийтегсөөс л гарах араншин байх?

-Олны дунд байгаа мөртлөө мартагдсан гэмээр хүн байхад, олны хөлөөс хол орчин нөхцөлд амьдарч буй атлаа хүмүүсийн яг дунд нь байж байдаг хүн бий ш дээ. Миний хувьд бол олон найзтай. Бүр залхмаар олон. Гэхдээ тэр олон найзынхаа дунд байхдаа л би гэртээ ганцаархнаа сууж байхаасаа илүү ганцаардлыг мэдэрдэг байж болно ш дээ. Гэртээ ганцаараа үедээ ихэвчлэн юм бичдэг. Бичнэ гэдэг миний л хувьд амьдралын дунд, хүмүүсийн дунд байна гэсэн үг. Гэтэл өчнөөн сайхан нөхдийнхөө дунд инээгээд сууж байхдаа бусдаас ялгаатай ямар нэгэн шинжээ хэтэрхий тод мэдэрч, жинхэнээсээ ганцаардах шиг болох үе бий ш дээ. Ганцаардал гэдэг хэтэрхий өргөн утгатай. Аа, гэртээ суух гэдэг үгийн тухайд бол… Зүгээр л, миний сонгож авсан, амьдралын хэв маяг минь энэ юм. Өдөр болгон 7 цагт босоод 9 цагт ажилдаа очоод, орой 17 цагт ирээд… Ийм хэв маяг нэг л таалагддаггүй. Ер нь бол бие даасан гэх юмуу.Иймэрхүү амьдралд дургүй хүн цөөхөн байх аа. Тийм боломж байна уу, үгүй юу гэдэг дээр л асуудал гарна уу гэхээс биш. Монголын зураач нар жишээлбэл, ихэнх нь ийм хэлбэрийн амьдралтай ш дээ. Тэр дөрвөн жилд чинь би юм бичээд л суугаад байгаагүй юмаа, өөр их олон зүйлийг гэрээс гаралгүйгээр хийж байсан.

\ Ганцаардлын тухай яриа, шүлэгнүүд хэсэг оруулий гэж бодлоо,, Энэ нөгөө Өлзий эгчийн түгээмэл тархсан гэхиймүү ярилцагуудын нэг. Монголын нэг өдөр сонин байлуу даа \

Дараа нь Аюур ахын Гацаардлын тухай яриа-наас жаахан хэсэгийг оруулчдиймуу.,,

2011/08/30

Ганцаардал минь
Ганцхан хувь цээж зураг шиг

Д.Урианхай

\Зохиогчийг бичээгүй оруулсан байна,, Сирус-ийн фэйсбүүкээс авсан, Урианхай гуайнх байсан байх шүү \

2011/08/17

"... ганцаардал бол хүний сэтгэлийн гүнд нэвчих чадвараараа Хайр дурлал, Үхэл, Бурхан зэрэг үгсээс дутуугүй эрч хүчтэй... \ Дурлалгүй Ертөнцийн Блюз-с \

2011/07/31

клуб 27

Өнөөдөр яагааад ч юм 27 клуб санаанд ороод,, ажил дээр ч гэсэн бодогдоод байсан,, насаа тоолоод л,, 27 хүрэхээрээ яаж догдлох бол гээд л...хэхэ

Тэгсэн фэйсбүүкийн нэг найз маань чи Эми-гийн замаар орох нь гэж хэлж,,, мэдээж би рок од, дуучин ямар хэн нэгэн грийтэст хүн биш ,, зүгээр л чи тамд унана л гэсэн санаа юм уу да гэж ойлгосон, миний найз Христэд хүчтэй итгэдгийг мэднэ л дээв,, гэхдээ Эми хэзээ ч түүний итгэдэгээр тамд очихгүй,,

Тэр сорчихдог байсан ч жинхэнэ дуучин байж. Хэзээ ч тамд очихгүй мэргэжил байдаг тэр нь дуучин юм гэж саяхан ТВ-р үзэж байсан санагдана,, Эми 27 клубт багтсаныг хараад үнэхэээр агуу уран бүтээлч байж гэж бодоод, түүнийг амьдад нь биш үгүй болсоны дараагаар буюу 27 клуб хэмээх гэр бүлд нэгэн агуу дуучин мэндэлснийг сонсоод , ертөнц даяар энэ өдрүүд хоосон оргиж байгааг мэдээд.........


2011/07/06

найздаа,,,

Чамайг яваад өгсөнд итгэж чадахгүйдээ ч юм уу, энэ хэд хуйвалчихаад надаар тоглоод байгаа юм биз гэж хардсаар байгаадаа ч юм уу ерөөсөө унтаж чадахгүй, нойр хүрэхээ байчихаад бичиж сууна, харамсалтай нь мөнх бусийн үнэн гээч нь юм шиг байна, Сая Д-с мсж аваад нэг их сонин хоосорчихоод л суужийна,,

Хэдхэн хоногийн өмнө ерөөл төвилангийн тухай хэдэн найзуудтайгаа яриад сууж байсансан, хоёр хүн мэндэлээд өнгөрөх, нэгэн цэгт уулзах, цаашлаад нөхөрлөх гэх мэт нь урд төрөлийн ерөөл холбоотойгоор учирдаг гэж,, чамайг найз нь тийм нэг чухал ерөөлтэй найзаа гэж бодож явсан шүү,, чамтайгаа удаан жил нөхөрлөөгүй ч гэсэн, хайран санагдаад байх юм, богинохон ч гэсэн өнгрүүлсэн зугаатай, хөгжилтэй өдрүүд санаанд ороод хэцүүхэн л байна,,

гэхдээ бурхан болно гэдэг, амар амаглангаа олох, зовлонгийн тойргоос тасрах , буянтай ч гэмээр юм уу явдал санагддийн, миний найз хөөрхөн инээдэгээрээ инээгээд л тэнд оччихсон байгаа байхдаааа,,,

"үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь үхдэг" гэж бидний сайхан нөхөрлөлийн орон зай үгүй болж байгаа ч, зүрхэн дотор минь андийн минь инээмсэглэж байгаа, хөгжилтэй дүр төрх чинь үргэлжид гэрэлтээстэй байх болно, хөгшин настай ээжийг чинь бодоод уйлаад л суужийна,, гэхдээ одооо найз нь уйлахгүй ээ, чи байсаар л байна, байх болохоор найз нь чамтайгаа хамт, хүний төрөлд олцгоовол мэдээж бид тааралдах болно ерөөлт найз минь!

Ум сайн амаглан болтугай !

2011/06/28

"...Төөрсөн аяллууд,
Төлөвлөсөн ганцаардлууд,,," Л.Ө

Наадмаар нэг аялчихийнсан,,,

2011/05/01

The Radio Dept. - Its Personal



Ойрдоо блог дээрээ бичлэг хйигээгүйн байна, хаяа бас нэг салхи оруулахгүй бол,, ойрдоо нэг дүүнктээл, шинэ мэдрэмж хүсээд ч байгаамуу? нэгэн хэвийн роботын амьдралаасаа уйдсан шиг, бас түүндээ шамдсан шиг,, завсараар нь бас болоогүй өнгөрсөн, амжуулаад авсан, эхлүүлээд хаяцан, гэнэт л гараад ирсэн энэ тэр хэд гурван драмаагаа санаастай,,

Хэдэн хүмүүсийн хэлдэгээр боловсрох үе шатандаа яваад ч байх шиг,, тэгсэн хамаг юм ингээд л дуусчихаж байгаа шиг адгааад л.., эсвэл хүлээгээд байгаан бол уу?

За ямар ч байсан драмагүй гэж худлаа ярихгүй ээ, завтай болохоороо бичих л санаа байна,, өөр бас бусад бичмээр юм байна байна,, Ямартаа ч цаа чинь байгаа байгаа

"Би байгаа
Бараан хорвоогийн хаа нэгтээ
Бүдэг сэрэл цацруулсаар байж л байгаа,,,'' Б.Б

2011/03/03

Radiohead - Lotus Flower




O_o !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

2011/03/01

Englishman in New York



Үзмээр санагдуулчихийн ,,

2011/02/02

love, imagination, dream

Толгой өвддөг
Удахгүй өвдөхөө больдог
Зүрх өвддөг
Удахгүй л өвдөхөө больдог...



Хэд хоног энэ "Агаарт" жингүүдээстэй.,
Хүмүүс сар шинэдээ сайхан шинэлээрэй!

2011/01/05

Happy New Year !

“Ерөөс бүхий л амьдралын учир утга иймхэн жаахан эмзэглэл л байдаг ч юм уу? “

Г.Аюурзана “Бөөгийн домог” номноос


Надад олон ажиглагдаад байдаг нэг зүйл нь найзуудтайгаа ч юм уу олон хүмүүстэй байсан найр, цэнгээний дараа би дандаа нэг “зэрэмдэг” амьтан болчих шиг санагддаг юм. “Ганцаардлын дасгал”-даа буцаад ирэхээр риэкшн энэ тэр өгдийн болов уу ? Эсвэл хэт их хөнгөн зан чанар гээч нь үү? Өөр хүмүүст ийм мэдрэмж төрдөг болов уу? Эсвэл би л согтуурхаж нисээд дараа нь эмзэглэхээр зүйл хийчээд байдийн болов уу? этэр гээд хаяа боддийн. Тэр чигтээ тэр өдрүүдтэй ташаараад амьдарчих ч гээд байгаам шиг, нэг л биш санагддаг нааассс.. хэхэ.

Шинэ оныг нэг их гоё эрчим хүчтэй угтав. 31нд хүн амьтан оволзож бужигнасан ээмэр ажилаасаа орж ирээд ТВ харав. Бат Сүмбэрийн ахмадын асрах газрын хөгшчүүл гарчийна. Магадгүй хаа нэгтээх орон зайд очихоо л хүлээж байгаа, эргэж ирдэггүй олон хүүхдүүдийнхээ бараа сурагийг яриж байгаа гунигтай нүдтэй хөгшчүүдийг хараад “цэлмэтэл” уйлж авсан, хүний зовлонгоор цэлмээд ч байх ч юу байхав, нэг их бөөгнөрчихсөн байсан юм гадагшилчих шиг, хөнгөхөн болчих шиг санагдсан. Хаяа муу ёр-ийн ч гэмээр юм уу сайхан уйлахсан гэж бодоод байдийн, үнэн сэтгэлээсээ инээх минь ховордлоо” ч билүү шүлэгийн мөр шиг тэгж хөнгөртөлөө уйлахийнсан гэж бодоод байхийн.

1.1 энэ өдөр угаасаа л их гоё энергитэй байдаг, амар амаглан, нам гүм, шинэхэн, хүний амьдралыг хэмжих цаг хугацаа гээчийн нэгэн хэмжүүрийн нэгэн шинэ хуудас шинэ үе эхэлж ч байх шиг, ерөөсөө тэрийг , тэрийг, тэрийг шинээр эхлүүлчихмээр тийм өдөр байгаад байдийн. Өнөө Өлзий эгчийн шүлэгэн дээрх шиг “ хуучин амьдарлын өмнө шив шинээрээ зогсдог” өдөр. Уламжлал есоор найз охинийдоо очиж вино уудаг байсан, энэ жил залхуурсан уу яасан гэртээ “ би чамд хайртай” үзэж байгаад оройхон, ангийханий хоүм партинд очиж жааал ууж идээский, согтуурхааский, драматааский

1.2 Дараа өдөр нь ажилийн өдөр, өнөө эмзэглэдэг “зэрэмдэг” болдог өдөр. Зэрэмдэг байдлаасаа гарах гэж зүтгэдэг өдөр, зэрэмдэг байдлаас гарчих санаатай караокэ орсон 5 цаг хүргээд маргааш нь “кямраатдаг” өдөр эхэлжаам даа,, гэхдээ гайгүй ээ шинэ жилийн эхний мэдрэмжүүд дажгүй совин билэгтэй байгаад байгаан шүү, насанд хүрсэн хүн шиг амьдарч эхлэх..., хүлээсгүй, болзол нөхцөлгүй хайраа эрж хайх... \ хэсэг Ошо уншсийшд цаа чинь\, “Жи дасгалдаа” шамдах..., \ нээх эротик юм бодовоо ганцаардлын дасгалдаа шамдах гэжаан, жи хороолол гэдэг шиг ийп аап яриа шүү \