2010/11/11

Smoking.,, connecting people?

Нэгэн хэвийн хэмнэлтэй тэгээд амралтгүй ажилтай болсоноос хойш блог энэ тэр нэг их бичсэнгүй, хаяа нэг гадуур гарч хэдэн мого нөхдүүдтэй мар мар хийсэн шиг.., эргээд л нөгөө хэмнэлдээ орох гээд жирийнэ. Уг нь компютертэй болхоороо Сээгэс энд сити-гийн Кэрри шиг чухал царай гаргаал блог бичнэ дээ гэж боддог байсан драма өнгөрсөн болтаймаа, уг нь ч бичмээр юм их л болсон байх ёстой. Хаяа яах гэж блог бичиж байнаа? Хэнд бичиж байнаа гэж бодоод байдийн, орчин цагийн завгүй хэмнэлтэй амьдрал дунд Осо-гийн хэлдэгээр заавал уулзаж учирч ганц юм задалж буу халалгүйгээр “өө тэгсэн үү тэ?” “каваййй юм тэ”” энэ тэр гэсэн шиг буу халж болоод байгаан. Нэг тийм каминкэшн үүсгээд байгаан. Дээр нь миний бодлоор Аюур агаагийн хэлдэг шиг “миний нүдээр ертөнцийг ажих хүнийг хайдаг” бас тэр хүмүүст зориулж бичээд байх шиг байгаан. Дээр нь бас иргэний сэтгүүл зүй, бас элий балай хог новшнууд, миний л мухар, миний буйд орон зай учир хүний язгуур мэдрэмж болох ганцаардалаа шургуулах, сэтгэгдэлээ мутарлах.,,

Ойрийн надын сонин гэвэл,, хэд хоног тамхинаас гарна гэж жаал “мэдэрлээ мэрсний” эцэст буцаад татсан, “чөтгөр гоймонд дурлав” болж гэнэ гэж зөндөө л загнуулдийн, гоймонд орчоогүй байгаа чөтгөрүүдэд хандаж хэлэхэд эртхэн зайгаа авахгүй бол утгаар нь дурлавал эцэст нь над шиг мэдэрлээ мэрээд ч салнаа гэж гонж болхийн байна шүү!! Тэр үеээс татаж эхэлсэн гэхээр 6 шахам жил утаа гаргачиж. Тамхинаас бас гарчих санаатай гарсан хүмүүсийн туршлагаас ганц хоёрыг өөртөө наах гэж оролдсон, нэг танил бизнесмэн эгч 20 жил шахам татсан гэжаагаан \30 гаран л насны байх, сайхан гар бүр арван жилээсээ татдаг байсан гэсэн, соц нийгэмд тамхи татдаг арван жилийн охинийг үздэггүй л бйасан байлгүй\ цагаан хоолтон болж бясалгал хийсний хүчээр тамхинаас гараад 3 жил болжийна, огт татахгүй байгаа гэж яржийсан, бас нэг насаараа татсан ах эрүүл мэнддээ анхаарсаны улмаас гарсан байсан \эндээс тамхинаас гарахын тулд заавал нэг золиос хийх шаардлагатай ч юм шиг, амьдралын хэв маяг, ахуй, мөнгө төгрөг, эрүүл мэнд энэ тэр гээд\ . Утаатай Улаанбаатартаа утаа нэмэрлэж 6 жил гоймон зуусан миний уушиг ч бас хөөрхөн болсон бололтой, Цэрэнбаатар болсон байналээ. Угаалтууртаа байгаа цэрийг хараад хаях хүсэл төрөвч тамхиа асаагаад сорохгүй бол чичирч, давчдаад нэг мэдэхэд өвлийн хүйтнээр шалдан ч хамааагүй түцрүү гараад гүйчдэг болтлоо хүнийг ууссан байна шүү ,, за байз жаал тамхиний хор хөнөөлийн талаар хичээл заачуу яав, амихандаа блогоороо нэг ч гэсэн чөтгөрийг гоймонд дурлаваа л гэж,,