2011/07/31

клуб 27

Өнөөдөр яагааад ч юм 27 клуб санаанд ороод,, ажил дээр ч гэсэн бодогдоод байсан,, насаа тоолоод л,, 27 хүрэхээрээ яаж догдлох бол гээд л...хэхэ

Тэгсэн фэйсбүүкийн нэг найз маань чи Эми-гийн замаар орох нь гэж хэлж,,, мэдээж би рок од, дуучин ямар хэн нэгэн грийтэст хүн биш ,, зүгээр л чи тамд унана л гэсэн санаа юм уу да гэж ойлгосон, миний найз Христэд хүчтэй итгэдгийг мэднэ л дээв,, гэхдээ Эми хэзээ ч түүний итгэдэгээр тамд очихгүй,,

Тэр сорчихдог байсан ч жинхэнэ дуучин байж. Хэзээ ч тамд очихгүй мэргэжил байдаг тэр нь дуучин юм гэж саяхан ТВ-р үзэж байсан санагдана,, Эми 27 клубт багтсаныг хараад үнэхэээр агуу уран бүтээлч байж гэж бодоод, түүнийг амьдад нь биш үгүй болсоны дараагаар буюу 27 клуб хэмээх гэр бүлд нэгэн агуу дуучин мэндэлснийг сонсоод , ертөнц даяар энэ өдрүүд хоосон оргиж байгааг мэдээд.........


2011/07/06

найздаа,,,

Чамайг яваад өгсөнд итгэж чадахгүйдээ ч юм уу, энэ хэд хуйвалчихаад надаар тоглоод байгаа юм биз гэж хардсаар байгаадаа ч юм уу ерөөсөө унтаж чадахгүй, нойр хүрэхээ байчихаад бичиж сууна, харамсалтай нь мөнх бусийн үнэн гээч нь юм шиг байна, Сая Д-с мсж аваад нэг их сонин хоосорчихоод л суужийна,,

Хэдхэн хоногийн өмнө ерөөл төвилангийн тухай хэдэн найзуудтайгаа яриад сууж байсансан, хоёр хүн мэндэлээд өнгөрөх, нэгэн цэгт уулзах, цаашлаад нөхөрлөх гэх мэт нь урд төрөлийн ерөөл холбоотойгоор учирдаг гэж,, чамайг найз нь тийм нэг чухал ерөөлтэй найзаа гэж бодож явсан шүү,, чамтайгаа удаан жил нөхөрлөөгүй ч гэсэн, хайран санагдаад байх юм, богинохон ч гэсэн өнгрүүлсэн зугаатай, хөгжилтэй өдрүүд санаанд ороод хэцүүхэн л байна,,

гэхдээ бурхан болно гэдэг, амар амаглангаа олох, зовлонгийн тойргоос тасрах , буянтай ч гэмээр юм уу явдал санагддийн, миний найз хөөрхөн инээдэгээрээ инээгээд л тэнд оччихсон байгаа байхдаааа,,,

"үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь үхдэг" гэж бидний сайхан нөхөрлөлийн орон зай үгүй болж байгаа ч, зүрхэн дотор минь андийн минь инээмсэглэж байгаа, хөгжилтэй дүр төрх чинь үргэлжид гэрэлтээстэй байх болно, хөгшин настай ээжийг чинь бодоод уйлаад л суужийна,, гэхдээ одооо найз нь уйлахгүй ээ, чи байсаар л байна, байх болохоор найз нь чамтайгаа хамт, хүний төрөлд олцгоовол мэдээж бид тааралдах болно ерөөлт найз минь!

Ум сайн амаглан болтугай !