2011/07/06

найздаа,,,

Чамайг яваад өгсөнд итгэж чадахгүйдээ ч юм уу, энэ хэд хуйвалчихаад надаар тоглоод байгаа юм биз гэж хардсаар байгаадаа ч юм уу ерөөсөө унтаж чадахгүй, нойр хүрэхээ байчихаад бичиж сууна, харамсалтай нь мөнх бусийн үнэн гээч нь юм шиг байна, Сая Д-с мсж аваад нэг их сонин хоосорчихоод л суужийна,,

Хэдхэн хоногийн өмнө ерөөл төвилангийн тухай хэдэн найзуудтайгаа яриад сууж байсансан, хоёр хүн мэндэлээд өнгөрөх, нэгэн цэгт уулзах, цаашлаад нөхөрлөх гэх мэт нь урд төрөлийн ерөөл холбоотойгоор учирдаг гэж,, чамайг найз нь тийм нэг чухал ерөөлтэй найзаа гэж бодож явсан шүү,, чамтайгаа удаан жил нөхөрлөөгүй ч гэсэн, хайран санагдаад байх юм, богинохон ч гэсэн өнгрүүлсэн зугаатай, хөгжилтэй өдрүүд санаанд ороод хэцүүхэн л байна,,

гэхдээ бурхан болно гэдэг, амар амаглангаа олох, зовлонгийн тойргоос тасрах , буянтай ч гэмээр юм уу явдал санагддийн, миний найз хөөрхөн инээдэгээрээ инээгээд л тэнд оччихсон байгаа байхдаааа,,,

"үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь үхдэг" гэж бидний сайхан нөхөрлөлийн орон зай үгүй болж байгаа ч, зүрхэн дотор минь андийн минь инээмсэглэж байгаа, хөгжилтэй дүр төрх чинь үргэлжид гэрэлтээстэй байх болно, хөгшин настай ээжийг чинь бодоод уйлаад л суужийна,, гэхдээ одооо найз нь уйлахгүй ээ, чи байсаар л байна, байх болохоор найз нь чамтайгаа хамт, хүний төрөлд олцгоовол мэдээж бид тааралдах болно ерөөлт найз минь!

Ум сайн амаглан болтугай !

6 comments:

MNED said...

Itgehed ch hetsuu medee bna. Aimaar yumaa. Um mani badmi hum.

mrBoki said...

Бусад шиг мэдэхгүй ч, анх уулзаж, танилцаж байсанаа санагалзаад... Хайран, дэндүү хайран байна...

Mishaa said...

uneheer haramsaltai bn.......
Amidral iim unen.
Amidral iim hatuu.

lily smile said...

Odoo boltol itgej chadahgui l bn.bodohoor l hookup
Zangiraad nulimasa togtooj barij chadahgui yum.
Hairan sain huu...gehdee odoo bi uilahguig hicheenee.
Burhanii zamiig chine nulimsaataa torgoomoorgui bn.
Enh amgalan daraagiin toroldoo ochig doo hairy duu mine...

Ухна унасан баатар said...

чи үхээгүй
бид хэзээ нэгэн цагт үхэцгээнэ


чи азгүй ч байж мэднэ....
чамд тэр үгүйлэгдэж байгаа шиг
чамайг тэр үгүйлэхгүй....

тэр үхсэн....хэзээ ч уулзахгүй

Э.Сударчулуун said...

Ум мани бадме хум!