2011/01/05

Happy New Year !

“Ерөөс бүхий л амьдралын учир утга иймхэн жаахан эмзэглэл л байдаг ч юм уу? “

Г.Аюурзана “Бөөгийн домог” номноос


Надад олон ажиглагдаад байдаг нэг зүйл нь найзуудтайгаа ч юм уу олон хүмүүстэй байсан найр, цэнгээний дараа би дандаа нэг “зэрэмдэг” амьтан болчих шиг санагддаг юм. “Ганцаардлын дасгал”-даа буцаад ирэхээр риэкшн энэ тэр өгдийн болов уу ? Эсвэл хэт их хөнгөн зан чанар гээч нь үү? Өөр хүмүүст ийм мэдрэмж төрдөг болов уу? Эсвэл би л согтуурхаж нисээд дараа нь эмзэглэхээр зүйл хийчээд байдийн болов уу? этэр гээд хаяа боддийн. Тэр чигтээ тэр өдрүүдтэй ташаараад амьдарчих ч гээд байгаам шиг, нэг л биш санагддаг нааассс.. хэхэ.

Шинэ оныг нэг их гоё эрчим хүчтэй угтав. 31нд хүн амьтан оволзож бужигнасан ээмэр ажилаасаа орж ирээд ТВ харав. Бат Сүмбэрийн ахмадын асрах газрын хөгшчүүл гарчийна. Магадгүй хаа нэгтээх орон зайд очихоо л хүлээж байгаа, эргэж ирдэггүй олон хүүхдүүдийнхээ бараа сурагийг яриж байгаа гунигтай нүдтэй хөгшчүүдийг хараад “цэлмэтэл” уйлж авсан, хүний зовлонгоор цэлмээд ч байх ч юу байхав, нэг их бөөгнөрчихсөн байсан юм гадагшилчих шиг, хөнгөхөн болчих шиг санагдсан. Хаяа муу ёр-ийн ч гэмээр юм уу сайхан уйлахсан гэж бодоод байдийн, үнэн сэтгэлээсээ инээх минь ховордлоо” ч билүү шүлэгийн мөр шиг тэгж хөнгөртөлөө уйлахийнсан гэж бодоод байхийн.

1.1 энэ өдөр угаасаа л их гоё энергитэй байдаг, амар амаглан, нам гүм, шинэхэн, хүний амьдралыг хэмжих цаг хугацаа гээчийн нэгэн хэмжүүрийн нэгэн шинэ хуудас шинэ үе эхэлж ч байх шиг, ерөөсөө тэрийг , тэрийг, тэрийг шинээр эхлүүлчихмээр тийм өдөр байгаад байдийн. Өнөө Өлзий эгчийн шүлэгэн дээрх шиг “ хуучин амьдарлын өмнө шив шинээрээ зогсдог” өдөр. Уламжлал есоор найз охинийдоо очиж вино уудаг байсан, энэ жил залхуурсан уу яасан гэртээ “ би чамд хайртай” үзэж байгаад оройхон, ангийханий хоүм партинд очиж жааал ууж идээский, согтуурхааский, драматааский

1.2 Дараа өдөр нь ажилийн өдөр, өнөө эмзэглэдэг “зэрэмдэг” болдог өдөр. Зэрэмдэг байдлаасаа гарах гэж зүтгэдэг өдөр, зэрэмдэг байдлаас гарчих санаатай караокэ орсон 5 цаг хүргээд маргааш нь “кямраатдаг” өдөр эхэлжаам даа,, гэхдээ гайгүй ээ шинэ жилийн эхний мэдрэмжүүд дажгүй совин билэгтэй байгаад байгаан шүү, насанд хүрсэн хүн шиг амьдарч эхлэх..., хүлээсгүй, болзол нөхцөлгүй хайраа эрж хайх... \ хэсэг Ошо уншсийшд цаа чинь\, “Жи дасгалдаа” шамдах..., \ нээх эротик юм бодовоо ганцаардлын дасгалдаа шамдах гэжаан, жи хороолол гэдэг шиг ийп аап яриа шүү \