2019/02/10

гот хөдөө

Манай Анужин чинь хүнсий 50-ийнх, Бурмаа чинь 40н мянгатынх.., Цэрмаа чинь шал хөдөөнийх.., гэсэн хот хөдөөгөөр нь ялгах явдал Монголд ч ганцхан байдаг асуудал бишийм байна шүү, даян дэлхийд байдаг гэнэ хө! Гэхдээ манайханы “манай тэр чинь манай гудамнийх, төрийн өндөрлөгүүд чинь манай сумынх” гэдгээс арай өөр консептоор готжиж, хөдөөжөөд байх шиг байгаамаа. Японы “хөдөөны гомо” нарын эрээн бараан 9 факт  гэсэн юм байхаар нь уншсан чинь, манай Увс, Говь-Алтай (энэ нэрээ аймар порно нэртэй аймаг тэ) Өвөрхангай, Завханы гомо нараас илүүтэй манай улсын “готын гомо” нартай илүү төсөөтэй зүйлүүд ажиглагдаад байхаар нь жуумгар царайлаад анкет авмаар санагдаад.,, хэд нь таарч байна, тоолоод үзээрэй




Хөдөөны гомо нарын эрээн бараан 9 факт
① Уулзаа, учраа гэж байхгүй

Хөдөө орон нутгын хамгийн миа нь уулзаа, учраа байхгүй, Уулзаа учраа байхгүй болохоор мэдээжийн сээгэс байхгүй ! гэсэн үг. (Цагаанаагын үхэн хатан Токиод амьдраад байдаг нэг шалтгаан нь гэшшшш, уг нь ажил бол хөдөө цөлөгдцийм байгаашд) Ухаалаг утасны гей апп-аа шагайхаар өнөө л хэдэн улиг болсон манаач гарууд байж байдаг (гэхдээ л өнөө хэдэн улиг гаруудыгаа өдөртөө нэг шагайж харчихаад байдаг) Өөрөө ч гэсэн манаж суудгийнхаа ачаар сумын буланд нь шинэ бачка гараад ирэнгүүт бяслаг үнэрлэж буй харх мэт гаргаадаггүй :))
②Гей апп дээр нүүрээ нууна
90-95 хувь нь шүүгээнд нуугдана, профайл зураг нь ар талаасаа, эсвэл толгойгүй нүцгэн цээж, нүүрээ мозайкдчихсан, эсвэл байгаль, байшин барилга, хэлтэрхий пицца, нохой, муур гэх мэт… Шүүгээндээ нуугдахыг огт ойлгохгүй бол биш ч нүүрээ ядаж харуулахгүй бол зөн билгийн тулааны аварга ч танируу дөхөхгүй


③ Зарын самбар дээр зарлал бичиж тавьдаг хэвээрээ л

Готын гомо нарт бол “ёоондроо хэддүгээр зуунд амьдраад байгаам бээээ” гэж бодогдож магадгүй. Хөдөө орон нутгын шүүгээндээ байдаг гомо нарт царайгаа ил гаргаж тавьна гэдэг террост алан хядлагад өртөхтэй дүйнэ.  Зарын самбарын доторх хувийн чатаар баруун, зүүнээрээ солилцвол солилцоно.

④ Хээр нутаг шигээ уужим дэлгэр явдал суудалтай

Нийслэл хот, төв суурин газар амьдардаг гомо нарын хувьд хэдэн арван километр явж болзоно гэдэг бичил аялал гэж санагддаг бол хөдөө орон нутгийнханы хувьд аятайхан бачкатай болзоно гэдэг чинь тэнгэрийн умдаг атгахтай дүйх тул  автуус тэрэг, суман галт тэрэгээ хөлөглөөд болзоонд чавхдчихна. Хүнээр хөглөрч байдаг яравгар готынхоныг бодвол, хөдөө орон нутгынхан энэ тал дээр сэмбэгэр унаачид !  


⑤ Буудал авна гэдэг чинь АЛААН байхгүй юу

Хөдөө орон нутагт, за тэгээд гэрийнхэнтэйгээ амьдардаг бол буудал авж л бавалцана шүү дээ ! Сумын хэдэн гарууд нар биесээ андахгүй тул  буудал авах ажлыг Жэймс Бондын түвшинд гүйцэтгэхгүй бол болохгүй ! Энд нэг Цагаанаагын нэг хөгийн дурсамж сэдэрсэн нь, УБ-т хөдөөний өө бишээ готын гомо нартай буудалд архидаж яваад ээжийн найз авгайтай халз тулж билээ, хаха, миний хамт явсан нэг Цэрмаа тэр буудалд нилээд хэдэн удаа эрэгтэй хүмүүстэй архидан согтуурсан, МОГО байж болзошгүй гээд кадр цохичихсон бачка байж л дээ,  би тэрийг нь мэдэхгүй ариун гэгээн онгон бачка дагаж намирч архидаад явж байтал...., цинццрнннннн тэр буудалд нь ээжийн найз авгай ажилладаг байж таарч, улаан нүүрээрэээ халз тулж этр тэ, эээ нүдний булай ! 

За тэр ч яахав юу яриж байлаа, аа тийм японы мого нарч буудалдана гэдэг алаан, одоо ч бас технилогижоод, бавалцдаг буудлууд нь ундааны машин шиг мөнгөө төлөөд л болоо роботууд ажилладаг болсон болохоор, тэгж над шиг ээжийнхээ найз авгай нарт эрэгтэй хүнтэй буудал орж байгаагаа кадр цохиулана гэдэг айдсаа ардаа хийхчихсэн байна аайн, айлийн хүүхдүүд тийм айхтар!!, юм хөгжинөөө гэж…,
⑥ Хүнтэй суугаачээ, хүүхэд гаргаачэээ !
Манайхантай адилхан хүнтэй сууж хүүхэд гаргасан бол = “энгийн номхон ард”,  хүнтэй сууж хүүхэд гаргаагүй бол = “ энэ яавч зүгээргүй” гэсэн тэнцэтгэл ёпоны хөдөө орон нутагт ч хүчин төгөлдөр үйлчилж, “хүнтэй суугаачээ” гэж шахуулдаг байх нь  


⑦ Готыхоны сээгэс амьдралыг сонсоод ангайдаг

Хаа нэг готын гомо найзтайгаа буу халаад суувал готынхоны Сээгэс ин да Сити амьдралын хэв маягыг сонсоод амаа ангайж нүдээ дүрлийлгэнэ. 

Готын гомо : - “ Хэр их баваатаж байна гэжүү,  өө тэгээд л бусдын л адил дөө, долоо хоногтоо ганц хоёр амжуулна, их үедээ гурав дөрөв баваатнаа хө” 

Хөдөөний гомо : “ Юун жаргациймбэээчодоооо! Би одоо сардаа нэг байх уу үгүй юу,, хнн  муусайн готын банзал жомбогнууд !!!




“Гот орж ирэхээр чинь уулзий л даа” !!!!????

Токиогын бачка нартай мессэж бичилцэхээр “Токиод ирэхээрэ хэлээрэй” “Токио ирэхээр чинь уулзая л да” гэж байнга хэлүүлээд гэдэн нь хөдөлнө.  “Үгүй ингэхэд би яагаад чамруу, Токиоруу очих болчихсон байдаг билээ ??” “Токиоруу л очвол уулзая гэсэн үг үү?? Лаг ч юм шиг күээ ер дөө” “Чи яагаад манай аймагт ирж болдоггүй юм ??? Токио ертөнцийн төв болчихоо юу ??? хннн яршиг л байна !!


⑨ явж явж хөдөөнийхөнд хөдөөны амьдрал нь л зохидог

За тэгээд элдэв зүйл гоншигносон ч хөдөөнийхөнд хөдөөны амьдрал нь л зохидог юм шиг.  Готынхонтой харицуулахад болзоонд гүйх, баваатах тоо нь тоотой цөөхөн ч, элдэв асуудал проблемууд байдаг ч, хүнээр хөглөрсөн, юмны үнэ тэнгэрт хадчихсан, нөр их амбицтай бачка нараас илүү хөдөөдөө дасчихсан зохицоод байх шиг санагдах,
Хөдөө амьдрах давуу талууд гэвээс, байгалтайгаа ойр, хоол нь амттай, цэвэр агаарт, юмны үнэ хоттой харьцуулахал хямд, тайван уужуу хүмүүс ихтэй гээд амьдрахад сайхан даа !


Японы, хөдөөний, гомо (яасан олон тэмдэг нэр вэ? уг нь нэг л "хүн" гэдэг амьтаныг заахын тулд юун ч маягтайн юм этррр) нарын аймаг аймгийн онцлогийг ПО ажаа энд А гаас Я хүртэл нь хүүрнэн өгүүлчихсэн байгаа. Цагаанаа хөдөө мөдөөг бодитоор мэднэ гэж бүлтрээд ч яахав, Монголд хөдөө 2 сар л байж үзсэн хүн, 2 сар байхдаа байшингаас барагтай гараагүй гэж байгаа, хаха бас японы хөдөө, монголын хөдөө шал өөр ухагдахуунууд байх  

1 comment:

MNED said...

Сонирхолтой нийтлэл байна. УБ-ын мого, бас Монголын хөдөө орон нутгаас ирсэн мого гээд ялгаа бас гарах байх даа. Токиод дахиад айлчлан тоглолт хийвэл Ничомэ дүүрэгт амьдарна аа.