2010/01/28

ЛГБТ хvмvvст хvргэх зар \ from Mongoldyke\

Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлөөс нэгэн шинэ хүний эрхийн мониторингийн механизм болох Universal Periodic Review буюу Хүний Эрхийн Төлөв Байдлын Дүгнэлт хэмээх механизмыг бий болгосоор одоо гурав дах жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ. Энэхүү шинэ механизм нь НҮБ-ын хүний эрхийн бусад механизмаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаг буюу гэрээний бус бичиг баримтад үндэслэдгээрээ нэн өвөрмөц юм. Цаашлаад НҮБ-ын олон улсын гэрээ пактад үндэслэсэн хүний эрхийн бусад механизын хэрэгжилтийг НҮБ-ын шинжээчид дүгнэн хэлэлцдэг, гэтэл Хүний Эрхийн Төлөв Байдлын Дүгнэлтэд НҮБ буюу түүний шинжээчид, агентлагууд, төрөлжсөн байгууллагууд дүгнэлт өгдөггүй харин НҮБ-ын гишүүн орнууд нэг нь нөгөөдөө дүн өгдөг механизм юм. Энэхүү механизмаас Монголын ЛГБТ хүмүүсийн эрхийн байдлыг сайжруулахын төлөө дүгнэлт гаргуулахын төлөө ажиллах боломж байгаа тул та бүхнийг ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар нээлттэй зөвлөлгөөнд ирж оролцохыг урьж байна. Монголын ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн талаар хэд хэдэн судалгаа хийсэн, НҮБ-ын хэд хэдэн төрөлжсөн байгууллагад Монгол дах ЛГБТ хүмүүсийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өгдөг ЛГБТ Төв энэхүү зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. ЛГБТ Төв нь Монголын ЛГБТ хүмүүс төдийгүй Монголын бусад бүх цөөнхийн асуудлаар гарах сэдэвчилсэн илтгэлийг мөн координацлаж байгаа билээ.

Энэхүү зөвлөлдөх уулзалт 2010 оны 1-р сарын 30-ны өдөр 13 цагаас болно. Өөрсдийн эрхийн төлөө олон улсын тавцан дээр дуу хоолойгоо сонсгон, тэгснээр Монголдоо иргэнийнхээ эрхээ эдлэж амьдрах зоригтой, чин хүсэлтэй ЛГБТ хүмүүс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл ба хаана болох талаар дараах хүмүүсээс лавлана уу.


Ц. Отгонбаатар, ЛГБТ Төвийн Тэргүүн
Цахим шуудан; mtsu9otgoo@hotmail.com
Утас; 9585 3419

Н. Анараа, ЛГБТ Төвийн Удирдах Зөвлөлийн гишүүн
Цахим шуудан; anaraanyamdorj@hotmail.com
Утас; 8802 0824

2010/01/21

2010/01/10

www.,,

Шинэ блог нээхээр шийдсэн, хуучин блогоо \анх блог гэж бичиж үзээд\ - 4 жил болчихож. Сонирхолтой ч юм шиг амьдралын хэв маяг, чөлөө заваа өнгөрүүлсэн цаг хугацаа, бас өчнөөн дурсамж...... Хамгийн сүүлд “Баяр+тай” гэсэн бичлэг хийсэн, тэгээд нэг л блог бичих хүсэлгүй болчихсон. Майр автамхай, дуурайгч болохоор Оллиг дуурайгаад блогоо устгах гэсэн нэг л хайран санагдаад... Цоожилоод орхичлоо.

Шинэ оноос “шинэ” блог бичиж эхэлдиймүү гээд шинэ блог нээчлээ тэгээд юу гэж нэрлэх үү гээд ? Дахиад л Шөнийн галт тэрэгийн дуугаар нэрлэчихлээ, галт тэрэг гэснээс с1 дээр гардаг Их завсарлага”-р Шөнийн галт тэрэг хамтлаг 23нд орхоор болсон гэж сонслоо. Заавал очих юм шүү ! Үүүүүүүүүүүү хүхү !!!!!!!!!!!!!!!!!