2017/12/28

Баавгай ахайтаны өчил ба түүгээр урсах ЦУС

орчуулга (тэр тусмаа шууд аман орчуулга) хийнэ гэж бас ёстой чадвар, туршлага, мэдлэг шаардсан шаггүй хэцүү ажил байдгийг сайн мэдэрч авсан энэ жил

нодлингоос эхлээд жил бүр Эрүүл мэнд, Хөдөлмөр хамгааллын яамны дэмжлэгтэйгээр, ДОХ-ын эсрэг бодлого судалгааны хүрээлэн сан, ЛГБТ төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулдаг Токиогийн AIDS WEEK дээр Монголоос ирсэн төрийн бус байгуулагынханд Монгол-Япон хэлний аман орчуулга хийсэн юм.

Нодлин болмоор ч юм шиг байхаар нь энэ жил ЗА ТЭГЬЕ гээд орчуулганд орсон, энэ жил хөлс баас цуваад, үг нь гарч ирэхгүй нүдний булай болсон,,, 
за яахав тийм байдалд орж байж орж байж л юм сурна даа тиймээ..,


Хасэгава сангын тухайд 1992 онд ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдсэн, Японы ЛГБТ хүний эрхийн анхны тэмцэгчдийн нэг юм. Мөн Badi, G-men зэрэг японы гей сэтгүүлүүдийг үүсгэн байгуулагчдийн нэг, редактороор нь ажиллаж байсан хүн юм. Энэ жилийн кино фестивал дээр гаргасан 私はワタシ (2017) гэсэн кинон дээр Хасэгава сангийн уншсан шүлэг күүүл, донжтой санагдаад, өөрөөс нь зөвшөөрөл аваад блог дээрээ тавихаар болсон юм. Орчуулгын талаар санал шүүмж ирүүлээрэй :))


Та мэдэхгүй байх л даа
Эрчүүдийг атгадагаараа алдаршсан Гүнма* бүсгүйн цус надаар урсдаг юм.
Ээж минь, юу ч тохиолдсон тас тас хөхөрсөн шиг суудаг өөдрөг нь дэндсэн бүсгүй байлаа.
Надаар ээжийн минь тийм л өөдрөг цус урсдаг юм.

Та мэдэхгүй байх л даа
Кюүшү* арлын ядуу гаралтай ядруу угсааны цус надаар урсдаг юм.
Элбэг хангалуун амьдрах тавилангүй эцгийн минь амны уншлага :
“Хүн гэдэг,  хуурч мэхлэхээс илүүтэй хууртаж амьдарсан нь өлзийтэй байдаг юм шүү !!! ” гэх
Надаар эцгийн минь тийм л хүнлэг цус урсдаг юм.


Та мэдэхгүй байх л даа
Надаар ГОМО цус урсдаг юм.
Хүүхэд байхийн, гэр эзгүйчилж тольтой шүүгээнээс ээжийн уруулын будгаар уруулаан будаад
Толинд тусах өөрийгөө харж, догдолж бас бодлогшрон суудаг байлаа.
Та мэдэхгүй байх л даа
Надаар тийм л ГОМО цус урсдаг юм даа.
Та мэдэхгүй байх л даа
Надаар урсдаг цус бас их САДАР !
Фүкүока хотын сонгоны ангийн дотуур байранд, хөөрхөн залуу харах л юм бол дарж амсчих гээд, олны хэл аманд мөн ч их өртсөн дөө.
Окинавагаас ирсэн каратэгийн секцийн Шимабүкүро
Күмамотогоос ирсэн спортсмэн Ито
Одоо архитектур болчихсон Сато
Эрт урдын явдалыг өршөөн болгоо !


Тусгайлан жичэд нь дурдвал
“Зөвхөн үнсэлцэх юм бол хэн ч чаднашд” гээд тас гөжүүдэлсэн
Кокүра ахлах сургуулийн боксийн секцийн, дээд ангийн Киши
Өшөө жаахан зоригтой байсан бол гялтагнасан ертөнцрүүгээ дагуулаад явах байлаа.
Даанч би түүхий ногооноороо байж дээ.
Та мэдэхгүй байх л даа
Надаар тийм л цадиггүй садар цус урсдаг юм.


Та мэдэхгүй байх л даа
Надаар ДОХ-ыг эхлүүлдэг ХДХВ-ийн вирустэй цус урсдаг юм.
Хүний Дархлал Хомсдолын Вирус бол
Ид залуухан, халуухан насан дээрээ яваа гомотой тун чиг адилхан
Номхотгож авахгүй бол дарвиж, дарвайдаг эд байгаа юм.
Тиймээс, бага дээр нь дарж авахгүй бол болдоггүй юм.


Одоо үед эмээр ташуурдаад номхотгодог болсон ч, энэ муу вирус
Одоохондоо л, хэсэгтээ зууралдах юм шиг байна.

Та мэдэхгүй байх л даа
Надаар ийм л ярвигтай, ХДХВ-тэй цус урсдаг юм.
Та мэдэхгүй байх л даа.
Миний биеэр урсах Гүнма бүсгүйн болон Кюүшү арлын ядруухан цус бол
Дэндүү өөдрөг ээжийн минь
Ядуу эцгийн минь
Хайр дурлалын баталгаа юм.


Миний биеэр урсах ГОМО цус бол
Эрэгтэй Эмэгтэй
Энгийн ЭНГИЙН БУС
БУРУУ ЗӨВ
БУРХАН ЧӨТГӨР..,
Тийм л ертөнцийн үзэл санааг, ёс зүйг давсан
Хэм хэмжүүрийн хэлбэрээр бус
Хэнд ч тэнцүүхэн янзаар урсдаг
Оршихуйг минь бодит болгодог
Орчлонг бэлэглэгч цус юм.


Та мэдэхгүй байх л даа
Миний биеэр урсах энэ ГОМО цус бол
Энэ гариг дээр мэндэлсэн баяр бахдалын минь дуулал болсон
Эрх чөлөөний цус юм.


Миний биеэр урсах энэ САДАР цус бол
Амьд байгаа,
Амьдарч байгаагийн минь баталгаа юм.


ГАЖ, ЗАВААН,
ШААР ШАВХРУУ
НҮДНИЙ БУЛАЙ,  
БУЗАР, УГААДАС,
Хэн нэгэнд юу ч гэж бодогдоно уу
Хэнбгуай нь юу ч гэж хэлнэ үү
Падлий ч алга
Хэзээ ч, хаана ч, хэнд ч урс ч л байдаг шударга цус юм.

Хувь хүн бол хувь хүн
Дур хүсэл бол дур хүсэл
Цээжин бие бол цээжин бие
Бөгсөн бие бол бөгсөн бие
Бусад бол бусад
БИ бол БИ

Та мэдэхгүй байх л даа
Миний биеэр урсах садар цус бол
Амьд явах баяр баясалыг бэлэглэгч, хөөр баясалын цус юм.

…..


Та мэдэхгүй байх л даа
Миний биеэр урсах ХДХВ-тэй цус бол
Амьдарах чадал бэлэглэдэг юм.
Зүрхний цохилт минь
Цаг хугацааг баримтжуулах цагын зүү мэт хором алдалгүй
Энэ хурууны үзүүрийн хялгасан судас хүртэл нэг нэгэнгүй дусаар дүүргэж
Дархлаа сул ч амьдрах эрчимээр халиглаж байждаг юм.

Та мэдэхгүй байх л даа
Та мэдэхгүй байх л даа
Миний биеэр урсдаг таныхтай адилхан улаан цус бол амьдрах баяр баяслыг сэтгэлийн гүнээс минь ундрааж өгдөг
Аз жаргал бэлэглэгч цус юм  


  

*Гүнма = Японы 47 аймгийн нэг


*Kюүшү = Японы газар нутгыг Хоккайдо, Хоншү, Шикокү, Кюүшү гэж
4 том бүс арал болгож хуваадгаас,
хамгийн өмнөд хэсгийн арлуудыг бүсчилж нэрлэдэг нэршил.






【熊夫人の告白2/あるいは血の問題】

あなたはご存じないかもしれませんが
私には、カカァ天下で有名な上州女の血が流れておりますの
母は、どんな逆境にもカラカラカラカラと笑っているような
楽天家でございました
私には、そんな、母の楽天家の血が流れておりますの

あなたはご存じないかもしれませんが
私には九州島原藩の貧乏士族の血が流れておりますの
金儲けには縁の無い父の口癖は
「人間、騙すより騙されたほうがよっぽどマシばい」
私には、そんな、父のお人好しの血が流れておりますの

・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・
あなたはご存じないかも知れませんが
私にはオカマの血が流れておりますの

子供の頃
家族が留守になると
鏡台の引き出しの奥の 母のちびた口紅をひいて
鏡に映る自分の姿にうっとりとしておりました

あなたはご存じないかも知れませんが
私にはそんなオカマの血が流れておりますの
・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・
あなたはご存じないかも知れませんが
私には淫乱の血が流れておりますの

九州英数学館の予備校の寮では
いい男と見るとすぐに押し倒そうとして
みんなの噂になってしまいましたわ

奄美大島から来ていた空手部の島袋君
熊本のアスリートの伊藤さん
今は建築家になっている佐藤さん
その節は失礼いたしました

とりわけ
「キスだけはかんべんな、キスだけはいかんばい」
そう言ってかたくなに抵抗した
小倉高校ボクシング部OBの岸君
私にもう少し勇気があれば、
あなたをめくるめく世界にお連れできましたのに
私、未熟者でございました

あなたはご存じないかも知れませんが
私には、そんな無節操な淫乱の血が流れておりますの
・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・
あなたはご存じないかも知れませんが
私の血には
あのエイズを引き起こすHIVが混ざっておりますの

HIVというウイルスは
ゴーマンな若いオカマと同じ
放っておくといい気になって
どんどんのさばってしまいますわ
だから早いウチに叩いておかなければいけませんの
今では薬の鞭でなんとか大人しくさせることもできますが…
この性悪な血との付き合いも、当分続きそうでございます

あなたはご存じ無いかも知れませんが
私にはそんな厄介なHIV混じりの血が流れておりますの
・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・
あなたはご存じないかも知れませんが
私の身体を流れる
上州女の血と貧乏士族の血は
楽天家の母と不器用な父の
愛の証でございますの
 
私の身体に流れるオカマの血は
男とか、女とか
普通とか、異常とか
正とか、邪とか
そんな俗世の思惑を超え
有るべき姿ではなく
有るがままの姿で
生きることを可能にしてくれる
幸運の血ですの

あなたはご存じないかも知れませんが
私の身体に流れるオカマの血は
この世に生まれた悦びを謳歌する、
自由の血でございますの
・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・
私の身体に流れる
淫乱の血は生きている証でございますの

ふしだらだとか、不道徳だとか
恥ずかしいとか、気持ち悪いとか…
他人様にどう思われようと
世間様が後ろ指をさそうと
アタクシの知ったこっちゃございません
いつでも、どこでも、誰にでも
それは見事に発情する正直者の血でございますの

人格は人格
欲情は欲情
上半身は上半身
下半身は下半身
世間様は世間様
ワタクシはワタクシ

あなたはご存じないかも知れませんが
私の身体に流れる淫乱の血は
生きる喜びを与えてくれる歓喜の血でございますの
・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・
あなたはご存じないかも知れませんが
私の身体に流れるHIV混じりの血は
私に生きる力を与えてくれますの
心臓の鼓動は
時を刻む時計のように規則正しく
この指先の微細な血管の一本一本にまで
熱き血潮を身体に満たしてくれますわ
免疫の力は低くても
生きるエネルギーに満ちあふれておりますの
   
・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・
あなたはご存じないかも知れませんが
あなたはご存じないかも知れませんが

私の身体に流れるあなたと同じ赤い血は
生きる歓びを
心の底から沸き上げる
幸福の血でございますの

・・・・・・・・・・・・・・・・・・・・・
・・・・・・・・・・・・・・・・・・・・・
(歌/アカペラ)
*Amazing grace, how sweet the sound
That saved a wreck like me.
I once was lost but now I'm found
Was blind but now I see


1 comment:

Anonymous said...

Never knew who you are, never bothered to find out but once I tripped over a blog and suddenly realized it was a time to find out!