2017/12/24

туулын урсгал шөндөө сайхан,,





Сая өрөөнийхөө хог новшноос жаахан ангижирч цэгцэлж, гаргаж хаяхаар бэлдэж байхдаа бодлоо л доо, “ер нь бага байхийн их минималистик бацаан байжээ” гэж,,
аав ээж хоёртой вагонд, эрхүү ч билүү улаан-үүд нь ч билүү хойшоо тийшээ явж байсийм гэдээггг, тэр үед хамт купенд явж байсан бацаан вагоны цонхоор юу ч гэлээ нэг хог гаргаад шидчиж гэнээ, тэгсэн манир “надад ер нь хаяж, гийгүүлэх” юм юу байна гэж нүдээ эргэлдүүлжийлснээ тухайн үеийн дуртай саравчтай малгайгаа аваад цонхоор нисгэсийм гэдэг”” түүх байдийн, яагаад ч юм тэр эпизод оржээд..,


За байз, нодлингийн Rainbow Reel Tokyo  дээр гарсан кинонуудаас хамгийн оргил гэх үү, ярианы сэдэв болсон кино гэвэл 

PARIS 05:59 байх, сээгэс нүцгэн шалдан хэсэг ихтэй, зураглал гоётой үзэж дуусаад нэг хэсэг жингүйдэж, хоосон оргиулдаг.., тиймэрхүү төрлийн кинонууд сонирхдог хүмүүс байвал нэн таалагдах байх, үйл явдалийг нь яриж спойлордоод яахав, үзэж харах ЮМ ИХТЭЙ л гэж тодорхойлох (Парисын секс клуб нэг иймэрхүү байдийн бийвиййй ?? гэх мэт :))

Дараагаар нь үзэж амжуулсан кинонуудаас бас хамгийн ХӨӨРХӨН санагдсан кинонуудын нэг
HIGH HEELS REVOLUTION - Ер нь бол гол дүрийн Нацүки-гийн документари. Хамгийн таалагдсан хэсэг нь зөвхөн ЛГБТ хүмүүс гэлтгүй, ерөнхийдөө л ижимэ буюу гадуурхан дээрэлхэх үзэгдэл нь асар өндөртэй японы дунд, ахлах сургуулийн амьдралд, хүүхэдээ би сургуульдаа юбка-тай явмаар байна гэхэд нь “за чи өөрөө тэгж, мэдэрч тэгж шийдэж байгаа бол, ТЭГ, өөрөө л ЭЦСЭЭ ХҮРТЭЛ хариуцлагаа үүрч тулалдана шүү” гэж хэлээд хүүгээ юбкатай явахыг зөвшөөрдөг ээж, мангаррр хайр хүрсэн гэж..,

Тэрний дараагаар Монгол хариж Цэнхэр тэнгэрийн цаана ЛГБТ наадам дээр үзсэн кинонуудаас яах аргаггүй Үйзэнмаа л аргаггүй мундаг байналээ
Түмэндэмбэрэл гуайн дуу явсан сэтгэл их гоё байсан


Саяханы кинонууд гэвэл, TOKYO AIDS WEEK дээр Монголын багийн япон хэлний орчуулган дээр нь туслалцангаа бас хэд хэдэн кино үзээд амжуулсан.


売買ボイーズ(Boys for Sale)  - Үрисэн, гэдэг нь эрэгтэй хүмүүст биеээ үнэлдэг хөвгүүдийн хэлдэг үг. Ничомэ хавиар байдаг үрисэнгийн ертөнцийн талаар сурвалжлага, документари маркийн кино. Найруулагчаар нь ажилласан залуу японд удаан амьдарч байгаа маш сайн японоор ярьдаг эмээрик залуу байналээ.
私はワタシ (over the rainbow) бас маш их таалагдасан. Кинон дээр уншигдаж байгаа Хасэгава сан-гийн шүлэг их таалагдаад, өөрөөс нь орчуулж блог дээрээ тавьж болох уу гэж асуусан, тэг тэг гэсэн. Дараа нь нэг орчуулаад үзэх санаатай, сонирхуулнаа.


No comments: