2017/12/19

акина чан


НАКАМОРИ Акина гэж ангийн АЙДОЛ-той 2 билүү 3 жилийн өмнө өдийд цагын ажлын буянаар “танилцаж” дуртай болсийн. Танилцав ч гэж дээ миний ажиллаж байсан зочид буудал дээр диннер шоу хийсэн юм.  Тэр үеэр нь яг ажиллаж байж таараад, орж ирсэн зочидыг ажиглаваас 99 хувь нь энэ хүн дизайнер юм уу эсвэл, 10ийн А, Б ангийнхан байна гэдэг нь илт хувцаслалттай хүмүүс, бас нөгөө үнэтэй үнэтэй брендүүдээр биеээ булчихсан АЖАА нар…, ажлын арын албаны дарга нар ч гэж нэг л их сүр сүржин болсон хүмүүс. Урд нь Солонгосын к-попийн стар, ерөнхий сайд асан Коизүми энэ тэр гээд алдартай хүмүүс ирж байсан хүлээн авалтан дээр зөөж л байсан, яадаг ОД нь вэ гээд хамт ажиллаж байсан япон эмээгээс асуусан чинь : - Одоо тайзнаасаа буучихсан Шёова үеийн СУПЕР ОД юм байх, одоо бодоод байхнээ ЗӨӨГЧИЙН КАРИЕР-ийн маань өндөрлөг минь байж дээ ингэж бодоодуугаа, ;)) үе үе япон мого нарт гайхуулж яринааа хаха


За тэр яахав Акинаг тэгж мэдэж байлаа, саяханаас сургуульруу явдаг буудал дээр байдаг нэг караокэтэй МОГО бараар үе үе дайрч аяга тагш юм эргүүлдэг болоод байгаа юм. Тэгсэн тэр баранд саяхан Акина-гийн DESIRE гэдэг дууг нэг сарариман БУДАА БОЛГОЖ байнаа. (Сарариман гэж гонжоомтой залуу шүү) Хоолой бол тусдаа асуудал, япончууд дуу дуулахаараа дуундаа орж, бүжиглээд ХАМАГ БҮХ ШЭТГЭЛ ЖҮЛХЭЭ зориулж дуулдаг даа (нодожиман үздэг хүмүүс нэн хурдан ойлгох байх тэ), тэр залууг гадаад төрхийг нь харахаар их хөөрхөн эршүүд төрхтэй, хурган гүзээн дээрх зангиагаа үе үе засаастай тэ, дуулахаараа бол яг АКИНА болчихдог юм байналээ. Тэр гар хурууны маневарь, хүзүүний гилжийлт, доошоо хагас оцойлттой сууж босох энэ тэр нь,, сургуулийн кредит энэ тэр дутаад тэр өдөр нилээн стресстэй явж байсан, юун СТРЕСС болоод, тэрүүхэн зуур ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД дөхчихсөн.  


Тэгээд өчигдөр байна уу даа нөгөө бар-д ороод ганц аяга юм уугаад сууж байсан, нэг залуу орж ирээд хажууд суусан чинь, сайн ажиглаад байсан чинь өнөө DESIRE маань байдаг байгаа. Яриа өднө биз дээ, манийг эхний хэдэн үгнээс аялагатай байснаас мэдсэн байх, япон хүн биш байна тэ, хаанах юм энэ тэр гээл бла бла жаахан чалчиж танилцав аа. Тэгж байгаал би “дээр ч та ДИЗАЙР-ыг ёстой бяц авч байнааааа” гээд хэлээд тавьцан чинь ууж байсан юмандаа хахаж, цацатлаа инээж этэрррр - оон тийн ДИЗАЙРРР дуулсан мөнө мөн этррр, бас тэгээд яриандаа нөгөө АКИНА гийн диннер шоу ажилассанаа гайхуулна биз дээ, тэгсэн чинь ЁОНДРООО цалин авангаа АКИНА-гийн концертийг ойрхноос харна гэдэг яацарцанн азтай бачка гэээл байсан,,, 
тэгээд хамгийн гоё нь чамд зориулий гэжаагаад надаа DESIRE дуулж өгсиймчиньььььь   БАС Л БӨӨН КАЙФФ тэ, юун цагаан сар, юун наадам !

Уг нь дараа нь блог дээрээ кино фестивалын тухай оруулая гэж бодож байсан, пялж явсаар байгаад энэ жилийн кино фес болоод өнгөрсөн байнашд, бөөндөөд саяхан үзсэн кинонуудаас тэмдэглэл, ЯГГГГГ дараачийн удаанаас оруулая, нээрээ номоо гаргасан ПО ажаа, Анараа нартаа баяр хүргэе ! Удахгүй гарын үсэг зуруулж авнаа !

No comments: