2011/10/30

"Урлаг бол мэргэжил биш, хувь тавилан юм"

Хүсэл, Шунал \ Passion 2010\


Сайн кино болсон байнөөөөөөөө, М клуб гээч истоо хөөрхөн бэсрэгхэн кино театр байдгийн байна. 50 хүний суудалтай байх шиг байсан. Миний нэрийг нь дуулснаас цаашгүй Монголын кино урлагын нэгэн том оргилын нэг гэгддэг Дэжидийн Жигжид найруулагч болоод түүний хүү Жигжидийн Биндэр нарын түүхэнд тулгуурласан,, ер нь кино гээч үзэгчдэд хүрэхийн тулд ямар замыг туулдаг, мөнгөтэй хэрхэн холбогддог зэрэг бодуулах ч зүйлтэй дүүрэн үзүүштэй кино байв. Төгсгөлд нь хүсэл хэтрэхээр шунал болдог уу ? Тэгвэл хүсэл шунал хоёрын ялгаа зааг хаана нь байна ? гэх зэрэг өгүүлэмж гарч байх шиг байсан.
Киноны дараа кино найруулагчтай бяцхан асуулт, хариулт яриа өрнүүлсэн бөгөөд баримтат кино гээчийн талаар \нойрны гэсэн төсөөлөлтэй надад\ нилээн ойлголттой болоод авсан нь завшаантай хэрэг болов. Баримтат кино хийхэд хэдий "баримтат" боловч хүний хувийн амьдралын талаар аль хүртэл ухах вэ гэдэг суртахуун байх ёстой байдийн байна. С. Бямба гэж найруулагчийн талаар үнэхээр кинонд сэтгэл зүрхээ зориулчихсан, эгэл даруухан байхын эрмэлздэг уран бүтээлч шиг санагдсан. Найруулагчийн ярианаас хамгийн их сэтгэлд үлдсэн яриа нь "Урлаг бол мэргэжил биш, хувь тавилан юм" гэсэн яриа байлаа.

Dreamer's Day-гийхэнд амралтын өдрөөр үнэ төлбөргүй сайхан кино гаргасанд дахин талархсу.


5 comments:

patatepatata said...

Byambaa ah baishd
Bi deer uyed, Yamagata film festivald irehed ni orchuulagch hiij baisiin

Цагаанаа said...

аанхаа, Нохойн орон дээр бас туслах зураглаач \Монгол талын зураглаачаар\ явсийн байналээ

MNED said...

Mongoliin urlagiin amidrald iimerhuu uil yavdal bolson yum bna shd.

Anonymous said...

ямар гоё юм, очиж үзэхиймсан

хундага

Цагаанаа said...

mned< харин нэгэн сайн баримтат кино гарсан байна,,

хундага< аанхаа, наагуур чинь гаргадаггүйн байх даа, уг нь энэ тэрүүгээр яваал шагнал энэ тэр тоншоол байгаам шиг байлэээ