2013/04/04

комментийн үргэлжлэл..,1


нөгөө сэдэвийн сэтгэгдэлүүдийн үргэлжлэл орчуулга. Тэрнээс гадна Японд сонирхолтойн үүднээс ч гэхиймүү, анхааруулга ч гэхиймүү юм сонирхуулахад: Монгол нэрнүүд катакана үсэгрүү буухдаа эвгүй буух тохиолдолууд байдаг юм байна. Жишээ нь зүгээр л Анар гэсэн нэрийг катакана үсэгрүү буулгахад Япон хэл заавал эгшигтэй хавсарч авиа бүтээдэг учираас アナル буюу АНАРҮ гэж буугаад, тэгэхээд anal гэж хэлэгдээд, өөр жишээ гэвэл Шинээ гэсэн нэр Шинэбаяр Шинэжил Шинэ... гээд нэрнүүд байдаг даа 死ねー гэхээр үхэж далд ор доо гэх маягийн хараал болж буучихаад байгаан. Шинээ гэдэг нэртэй хүүхдийг Японд Шинээ гэж дуудахааар ойр хавийхан нь нээх сонин хардаг гэж байсан. Бас Нинжин гэдэг нэр - Лууван гэж бууна. Өөр сонин орчуулагдаж буугаад байдаг нэр байвал уншигчид сонирхуулаарай.





өмнөх бичлэг комментуудийн үргэлжлэл::

17. 2013.03.15 ЮҮ : Тийм шүү, хөххөд хүртэл риск байдаг гэж боддог учир Хаттенба явдаг хүн л бол айгаад байлгүй очиж шинжилгээ өгсөн нь дээр гэж бодож байна. Шинж тэмдэг илэрээд эхэлбэл оройтох буюу дархлааны эмчилгээнд муу учираас


18. 2013.03.15 Throw : Аймар санагдчихлаа. Хөхөх болон үнсэлцэхэд л халдчихдаг олон өвчин байдаг биз дэ. Хөхөхдөө хүртэл бэлгэвч хэрэглэдэг хүмүүс байдаг юм шиг байналээ. Маш зөв үйлдэл гэж боддийн. Тэгэх юм бараг л 100% хамгаалж байна гэж боддог юм. Өөрийгөө хамгаалахаас ч гадна, өрөөлийг хамгаалах нь зүйтэй шүү дээ.  

19. 2013.03.15 ЮҮ: Хаттенба ороод хөхөх болоод хөхүүлэх тохиолдолд бэлгэвч хэрэглэж байгаа хүн бараг л байдаггүй гэж бодож байгаа болохоор эрсдэл байгаа шүү л гэж бодож байна. Хамгийн аюул гэж бодож байгаа нь халдвар авчихсан байгаа ч шинж тэмдэг илрээгүй байгаа мэдэхгүй яваа явдал. Тийм ч учраас тохирсон хугацаанд нь шинжилгээ өгч байх зүйтэй. Ялангуяа хаттенба нилээд очдог ч шинжилгээ өгөөгүй байгаа хүн байвал заавал шинжилгээ өгөөсэй гэж бодож байна. Миний хувьд цусны плателет \\\\\\юу гэж орчуулахаа мэдэхгүй байна, цусыг бүрдүүлэгч диск хэлбэрийн улаан эс гэдэг билүү бөөм гэдэг билүү тийм юм\\\\  плателет хэдэн жилийн өмнөөс л буурчихсан байсан. Тийм болохоор эрт шинжилгээ өгөөд мэдчихвэл тэрийгээ ч гэсэн, бууруулахгүй байх нь хэрэгтэй.

20. 2013.03.16 Нэргүй : Цагаан бөөм ч бас

21. 2013.03.16 ЮҮ : Тийм шүү. Миний хувьд цагаан бөөм ч гэсэн цөөрчихсөн байсан. Тэр нь улаан бөөмнөөс болоод буурчихсан юм байналээ. Бас ZTT гэсэн зүйл өндөр байсан. Хэвийн бус байна гэж бодож байгаа хүн байвал хурдан очиж шинжилгээ өгөөрэй гэж бодож байна

22. 2013.03.16 А : Ойролцоогоор хичнээн хүнтэй унтсан бэ ? Дотороо тавиулсан юм уу??

23. 2013.03.16 ЮҮ : Санахгүй байна. Дотороо тавиулсан тохиолдол байсан.

24. 2013.03.16  A : Хийсэн хамтрагчдаа энэ тухайгаа мейлээр хэлсэн үү ?

25. 2013.03.16 ЮҮ :  Хэлчихсэн.


26. 2013.03.16 ПИЙ : Хаттенба очих дуртай л юм бол хамгаалалтай секс хийх ёстой гэдгийг чанд сахих хэрэгтэй. Тиймэрхүү зүйл бичихээр хамгаалалттай хийж байгаа урдчилан сэргийлж байгаа хүн 100 хувь гарахгүй байна гэдэг яриа чинь зүгээр л тайлбар, шалтаг шүү дээ. Бэлгэвчгүй хийгээд байгаа хүмүүс алга болохгүй, бэлгэвчгүй хийгээд байгаа байдалийг зогсоож ч чадахгүй, тиймээс ч өөрийгөө хамгаалж хамгаалалт хэрэглэх ёстойг битгий март л даа.

Бас нэг зүйл : Яриа дэлгэсэн залуугийн бичлэг бол хамгаалалттай наадахыг дахин дахин сануулж ухааруулсан маш үнэ цэнэтэй бичлэг гэж бодож байна. Хүний амьдралд өвчин, тохиол хэлж биш хийсэж ирдэг, уйтгартай байгаа учраас ганц удаа яахав, үнэхээр таалагддаг хүн юм чинь.., гээд алдаа хийчих тохиолдол гардаг байх... Би урд нь сайн байсан залуутайгаа бэлгэвчгүй хийх удаа байсан ч, хэлэхэд хэцүү байсан ч "дараа уулзахдаа хэрэв бэлгэвчгүй хийх юм бол ахин уулзахгүй" гэж хэлсэн. Одоо ч гэсэн үзэл бодолоо тодорхой илэрхийлж өөрийгөө хамгаалж явая гэж боддог юм. Бие бодоорой ЮҮ!

27. 2013.03.16 A: Мэдээд ямар байдалтай болсон бэ ? Хичнээн хүмүүст энэ тухайгаа хэлэв дээ?

28. 2013.03.16 ЮҮ: Баярлалаа. Одоо бол хаттенба явахгүй. Халдвартай гэж мэдсэн учир бусад хүмүүст халдаачиж магадгүйн улмаас явахгүй. Над мэт нь халдвартай гэдэгээ мэдээд явахгүй болж байгаа ч. Мэдээгүй явж байгаа халдвартай хүмүүс л хамгийн хор уршигтай.

3 хүн, бүгд халдваргүй \-\ байсан.

29. 2013.03.16 А: Хаана байдаг хаттенба вэ ?

30. 2013.03.16 ТEKE : ЮҮ сан, халдвартай ч гэсэн, хаттенбад очих, бусад хүнтэй секс хийх асуудал зүгээр шүү дээ. Тэртээ тэргүй өмнө хэлсэнчлэн, халдвар авсанаа мэдээгүй хүн маш олон байгаа болохоор.  Илүү аюулгүй байдлийг ягштал баримтлаад хамтрагчдаа халдаахгүй байхад л болхийн бишүү!

31. 2013.03.16 ЮҮ: Бусдаас ялгаатай байя гэж бодож байна. Дахиж хаттенба явахгүй. Яахав тогтсон хамтрагчтай болвол аюулгүй секс хиймээр л байна.

32. 2013.03.17 TOP залуу : Номер 30, Чамтай санал нийлэхгүй л байна шүү!!
Эхлээд 100% хамтрагчдаа халдаахгүй гэсэн баталгаа бараг л боломжгүй. Яриа дэлгэж байгаа залууг дахиж хаттенба очихгүй гэж хэлсэнчлэн, шулуун шударгийг эрхэмлэгч хүн бол дахиж очихгүй гэж бодож байна.

33. 2013.03.17 Ламаахай : ЮҮ сан, та ч үнэхээр гайхалтай хүн юмаа. Биеийн болоод сэтгэлийн түүнчлэн эдийн засгийн хувьд ч хүндхэн байдалд орчихсон байгаа гэж бодовч, "бусдаас ялгаатай байя" гэж даруухан хариулж байгаа занг чинь үнэхээр хүндэтгэж байна. Гайхалтай хэрэг! Цөхөрч гүйцээд өөрийгөө болоод өөрөөлийг гаргуунд гаргах зэрэг хүмүүс байдаг юм шиг санагдсан. Ямар ч амьдралгүй хоосон зүйл шүү дээ тиймээ. Юү сан үнэхээр хүчтэй хүн юмаа. Өшөө олон хүмүүс уншаасай, дуулаасай!

34. 2013.03.17 ЮҮ : Уучлаарай, ингээд хэлэлцүүлэгийг хаах уу даа.

35. 2013.03.17 Ламаахай : Муухай санагдуулсан зүйл бичсэн бол уучлаарай, ямар ч байсан биеэ сайн бодоорой

36. 2013.03.17 Нэргүй : Би нилээн хаттенба ордог ч, жилдээ 1 удаа шинжилгээ өгдөг юм. "Бади" дээр гарчихсан байдаг \Badi гэж Японы хамгийн алдартай гей сэтгүүл\ "Шинжүкү өртөөний өмнөд гарцан дээрх тестийн төв"-д очиж өгдөг. Цаг аваад захиалчихаж болно, анонимиүс буюу өөрийн жинхэнэ нэр ус шаардахгүй, стрейт хүмүүс болоод эмэгтэй хүмүүс ч үйлчлүүлдэг. ХДХВ-ийн халдвар болоод chlamydia \анагаахаар сурдаг хүмүүс Монголоор юу гэж буудаг өвчин бэ хэлж өгөөрэй\ -ийн шинжилгээнүүд үнэ төлбөргүй авдаг. Жил болгоны 12 сард "их цэвэрлэгээ" гэдэг шиг шинжилгээнд хамрагдадаг юм.

37. 2013.03.17 YAKA :ЮҮ сангийн энэ булан, энэ бичлэгээр хэд хэдэн удаа эргэж тойрч байгаа бөгөөд би ч гэсэн үнэхээр биширч байна. Ёс алдсан зүйл хэлж байгаа ч, тамир тэнхээ, биеийн байдал нь сайн байгаа юм шиг байна. Үнэхээр хичээж энэ өвчнийг ялан дийлнэ гэсэн итгэл үнэмшилтэй байгаарай. Хүнээсээ шалтгаалж биеийн байдал, дархлаа нь уначихгүй байгаад байх тохиолдол байдаг юм шиг. Бас л шулуухан хэлж байгаа боловч хэрэв хаттенба ороод янз бүрийн хүмүүстэй секс хийвэл аюултай бөгөөд маргааш ч миний ээлж гэдгийг ойлгож авлаа.
Миний хаяа нэг очдог Үэно, Асакүса -гийн гей баранд, ""тэр тэр сан, тэр тэр ойрдоо орж ирсэнгүй, ДОХ-оор өнгөрчихсөн гэнэлээ хөөрхий" гэх яриа сонсогддог юм.

38. 2013.03.21 ЮҮ : Ахин та бүхнээс уучлал хүсэе, өнөөдрөөс эхлээд эмчилгээндээ орж байна.

\одооо хэдхэн сэтгэгдэл явааад энэ бичлэг нь өндөрлөж байналээ, тэрийг дараагаар нь орчуулаад,
дараагаар нь өөр сонирхолтой гэсэн сэдэвээс нь харж байгаад орчуулж тавий гэж бодлоо\\





2 comments:

Anonymous said...

sonirholtoi kommentuud bna manai zaluus belgevchgui hiih sonirhol ih bdag tiim humuus olj unshaasai!

Tsagaanaa chamaig iim yum bichij oruulj bgaad bayarlalaa

Цагаанаа said...

Цаг гаргаж уншиж байгаад баярлалаа, харин хүмүүс жаахан уншаасай гэж бодооод л.., цаг гарвал өшөө сонирхолтой тавих юм байвал, орчуулга энэ тэр оруулж байнааа