2013/06/21

“Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хос дээр өсч бойжсон хүүхэд илүүтэйгээр эрүүл чийрэг торнидог” тухай судалгаа





Тухай судалгааг Австралийн Age сонинд нийтэлжээ. Энэхүү судалгааг Мелбурнийн их сургуулиас 17-оос доош насны 500 хүүхдийн дунд явуулжээ. Ижил хүйсийн баримжаатай хос дээр өсч байгаа хүүхэд болон стрейт хос дээр өсч байгаа хүүхдүүдийн сэтгэл хөдлөл, бие бялдар, өөртөө итгэх итгэл, гэр бүлтэйгээ өнгөрөөж буй цагийг харицуулан судалахад том ялгаа гараагүй боловч нийт дүнгээр нь авч үзвэл ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хос дээр өсч байгаа хүүхэд нь илүүтэйгээр эрүүл чийрэг, идэвхитэй гэсэн дүгнэлт гарчээ.


Үүнийг ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хос нь хоорондын харилцаа илүүтэй нягт төдийгүй, хүүхдийнхээ сургууль дээр тулгарч буй асуудал амьдралыг илүүтэйгээр сонирхож, жишээлбэл “дээрэлхэх” “ялгаварлах” зэрэг асуудалд илүү мэдрэмжтэй хандаж, нээлттэй орчинг бүрдүүлж байгаа нь хүүхдүүдийн эрүүл чийрэг, сэргэлэн өсч байгаатай холбоотой гэж үзэж байна.

Эх сурвалж 


4 comments:

Anonymous said...

Tenegteed bai ted nar bas l gomo bolj bagaasaa humuujih yumuu? Yostoi teneg l bn daa.

Anaraa Nyamdorj said...

бэлгийн чиг баримжаа нь төрөлхийн зүйл болохоос биш хэн дээр яаж өссөнөөс болж өөрчлөгддөг зүйл биш, anonymous.

ollie said...

юу ч гэхэв энэ Anonymous-д

Цагаанаа said...

anonymous\ та жишээлбэл өөрийгөө стрейт "болоод хүмүүжчихсэн" гэж бодож байна уу, өөрийнхөө үүх түүхийг эхлээд жаахан судалаад, уншаад үзээрэй