2013/10/08

үхэл үгүй

Манай ангийн нэг хүүхэд өчигдөр өнгөрчихөж. Өнөөдөр хичээл эхэлж байх зуур багш нэг хүн дагуулж орж ирж яриа хийсэн нь эмэгнэлт мэдээ байлаа. Ямархуу охин байснийг нь ч санахгүй байна, шинэ ангид саяхан шилжиж ороод сар ч болоогүй болохоор. Багш хэд хоногийн өмнө тэр охинийг "аваарт орчихсон ухаан орохгүй байгаа гэнэ, Хятадаас аав ээж хоёр нь ирчихсэн байгаа" гэж байсан. Өнөөдөр аав ээж хоёр нь хичээл эхлэхийн өмнө орж ирээд ангийнх нь хүүхдүүдэд өнгөрчихлөө гэсэн эмэгнэлтэй мэдээг дуулгасан. Ангидаа нэг Тайланд охин бид хоёроос бусад нь Хятад, Тайван буюу Хятадаар яридаг хүүхдүүд юм.., Өөрийгөө бариж ядсан, чичирсэн ямар их уй гашуутай ярих өнгөнөөс нь юу яриж байгаа нь там тум тэмтрэгдсэн. Хэцүү ч юмаа даа, хуулинд захирагдан, хавчигдан гаргасан ганц амин үр нь хол байж байгаад гэнэтхэн яваад өгөх... Хүүхэдээ алдчихаад яваа дундаж насны гэр бүлийн хоёрыг хараад өр өвдөв.

Өчигдөрхөн энэ "Үхэл үгүй" гэдэг номыг уншиж дуусгасийн. Мөнхийн сэдэв амьдрахуй үхэхүй, бидний үл мэдэх хир нь ойр, ойр хир нь тээр алс үхэл гээч ертөнцийн тухай, явцын тухай, ерөөсөө муу муухай, хүнд хэцүү зүйл биш тухай..., үхэж буй хүмүүстэй маш олон жил насаараа шахуу ажилласан эмч хүний бичсэн илтгэл, лекц хичээлүдээс орчуулсан ном. Сонирхолтой л байлаа. Ээж эмээг өнгөрөхөд " эмээ чинь бүр нэг амар амаглан болчихсон, юундаа уйлалдацгаадаг юм гэж босоод гүйх гэж байгаа юм шиг л баяр хөөртэй хөнгөхөн шингэхэн болчихсон байж байгаад л  биеээ бэлдэж хэвтэрээ цэгцэлж байгаад л гэнэт амьсгал хураачихсан" гэж яриж байсан санагдаад.., яг нөгөө ертөнцтэйгээ холбогдоод ирэхээр хүн ер бусын амар амагланг мэдэрдэг гэнэ шүү.  

8 comments:

ollie said...

:-<

Anonymous said...

Нөгөө ертөнцтэйгөө холбогдож амжилгүй нас барвал яадаг бол..

MNED said...

aimaar ch yum daa

Цагаанаа said...

Ano<
өвчинөөр нас барж байгаа бол ямар нэгэн байдлаар холбогддог л юм шиг санагдсаншд,
үхэл гэдэг нэг шугамны цаана гарчихаад шугаман дотороо орж ирсэн хүмүүсийн л судалгаа шинжилгээ юм уу даа

Мокототото said...
This comment has been removed by the author.
Мокототото said...

Харамсалтай...
Гэхдээ хүнлэг бус сондогож магад ч хар мянган хятадын нэг юм бол нэг их харамсаад бхаар юм биш л юм бна. Хүн үхэж л бдаг, ирж л бдаг...Харин ч нэг талаас сайхан ч юм уу оргүй хоосонд уусчих нь...

Цагаанаа said...

"үхэж буй нь бус үлдэж буй нь л үхдэг гэж..,"

aagii said...

Эмээгээ, дараа нь найз бүсгүйгээ алдсан одоо бол миний хар дарсан, аз жаргалтай зүүд бүгд тэдний тухай бдаг, хичнээн удсан ч өөрчлөгддөгүйг нь бодохоор хайр гээч нь энэ юм блгүй дээ 😞