2010/02/10

Ван Гог Хvлээлт


Л.Өлзийтөгс - Ван Гог Хvлээлт

Тамхины утаанд хєвсєн эрчvvд
Хєєрєєд явчих шиг

Тамирдам, нэгэн аялгуу
Тєгєлдєр хуурын даруул дороос єндийхєд
Танилын минь санаандгvй асгаад
Хоосолчихсон хундага шиг
Сэтгэл эзгvйрээд
Тачаадам нам гvмд
Нvд, чихээ мартан
Нvvрээ даран суунам.
Чиний мартаж орхисон
Бvрх малгай шиг бvрэнхий тасалгаанд
Чиний согтуу нvд шиг сvvмгэр дэнлvv
Сvvрс алдан бєхийж
Чихарсан хаалганы салхинд
Хаа нэгхэн гуйван, гэрэлтэхэд
Чичирсэн туранхай гараар
Нvvрээ даран сууж
Нvд, чихээ мартнам.
Тасалдсан хэсэг хэсэг аялгуу
Зvрхэнд тов тов дусалж
Тархи дvvрсэн харанхуйн
Хаа нэгтээ бvдэг гэрэлтэхэд
Тас атгасан алган дотроо
Ганцаардлаа нууж
Тачаадам нам гvм гvнээс
Таавар мэт нэгнийг хvлээж
Нvд, чихээ мартан
Нvvрээ даран суунам.


/Хайж байгаад энэ дууг ютүүб дээр олчихлоо, блогтоо тавих гээл бодоод байсан юм. Миний хувид үнэхээр мундаг дуу болсон санагдсан. Өлзийтөгс үгийг нь бичсэн болоод ч тэр үү? Бишрээл сонсцон..

Дашрамд нь яруу найрагч Өлзийтөгсд энэ бялхаад байгаа талархалаа илэрхийлмээр санагдлаа, миний блогийг уншдаггүй байх, гэхдээ л...

Гоё үг хэлэх гээд эвлүүлж хэлж чадахгүй ядмагхан санагдаад байхийн.

Өлзий эгчээ ямартай ч танд үнэхээр баярлалаа гэж хэлэе дээ. \сүүлд хэцүү байдалд байхад өөрийн эгч шиг минь тусламж зөвөлгөө өгсөнд\... Энэ насны минь аз завшаан гэж байдаг бол Өлзийтөгстэй нэгэн цаг хугацаанд амьдарч байснаараа үргэлж бахдах болно, энэ насны минь зол завшаан гэж бодсоор байна, хожимын Өлзийтөгсөд дурлагсадтай тааралдах завшаан тохиовол энэ эгэл бөгөөд эгэл биш найрагчтай уулзаж танилцсан тухайгаа бахархалтай яриж өгнө гэж боддог юм.../

29 comments:

Anonymous said...

pee yasan saihan ugs we.za ene saihan videog mp3 blgonoo

Лилогийн болог said...

тийм шүү. өлзий эгч сэтгэлд их дотно хирнээ танихгүй хүн. танилцсан юмуу? пост бич лдээ. сонсхиймсан гэхээс тэсэн ядаж бн

WILD FOX. said...

өлзийгийн шүлэг гоё,
дуу муухай дуу болсон байна,
сорри, :p

sirus said...

дууг анх сонслоо... гэхдээ төсөөлж байсанаас их өөр юм... ялангуяа аяалгуу бол шүлэгтэйгээ огт нийцээгүй санагдлаа... дуучиний дуулсан байдал ч гэсэн... гоёо босса нова хэмнэлээр шаасан бол илүү гоёо байх байсым шиг санагдлаа... таалагдсангүй...

Особу said...

uu iim duu bas bdiim u :) thanks jaalhuu

ollie said...

ммм, нэг л бишээ. жишээ нь:
Чиний мартаж орхисон
Бvрх малгай шиг бvрэнхий тасалгаанд
Чиний согтуу нvд шиг сvvмгэр дэнлvv
Сvvрс алдан бєхийж
гэдэг хэсэг бол майр тийм гунигийн, намуухан уншигдаж байхад дуучин нь яг энэ хэсэг дээр хоолойгоо нэх муухай чихруулж дуулаад байхын. ая нь арай бишийн болуу даа. бас дуучных нь дуулж байгаа нтр нь.

RIVER said...

sonin l duu baina.

Цагаанаа said...

caroline<
мп3 болгоод манидаа өгөөрэй
бас ямар про-гоор мп болгоод байна саваарай

Лило<
Өлзий эгчтэй дээр ажилийн шугамаар уулзах завшаан олдоод, тэгээд анх уулзасийн, саяхан нэг тааралдсан хэхэ
Их сайхан ажаа байдийн

нойтон<
хэхэ, надаа гоё л дуу санагдаад байгаан

сирус<
харин тийм нэг босса нова тоглуул гоё юм тэ?
монголд ингэхэд боса нова тоглож байгаа хамтлаг байна уу?
Минийхээр Буянаа \Oceans\ -ийхэн нэг тиймэрхүү юм халит тоглоод байх шиг,, зарим нэг дуу нь, буруу юу? боса нова жаахан судалж үзнээ

осо<
байнаа байнаа хө, та сонсоогүймуу энд байхдаа?

олли<
хаха, хүн болгонд таалагдаагүйм шиг байна энэ дуу,
тэр хэсэг дээр тэгээд заавал чихруулаагүй хоолойгоор дуулах ёстоймаадаа?
заза наддаа л гоё дуу юм шиг байна :P

бодол<
иих сонион дуууууууу

ollie said...

ганц энэ дуу ч биш л дээ. ер нь нэх гоё санагддаг шүлгүүдийг дандаа л шаааал буруу ая, буруу өнгөтэйгээр дуулцан байдын. тэр Алтанцэцэг билүү, нэг дуучин байна. "тэгэхэд би шувуу байсан" гэдэг шүлгийг бол бүүр алаа хаяцан. өөр бас нэг дуу байдымаа, хэн дуулдгийг нь мартчихаж. магадгүй, шүлгийг хүмүүс өөрийнхөө өнгө аясаар уншдаг байх. тэгээд тэрийг нь хэн нэгэн шал өөрөөр илэрхийлээд дуулчихсан байхаар таалагддаггүй байх. нөгөө, кино хэзээ ч номоо гүйцдэггүй гэдэг шиг л.

dream said...

"тэгэхэд би шувуу байсан" гэдэг шүлгийг бол бүүр алаа хаяцан.

hahahahaha ollie egch yag zov. tehed bi shuvuu bsaaaaaaaaaaaaaaaaa..aaaaaaaaaaaaaaaaaan l gd bdg uu? :))

Цагаанаа said...

хэхэ тэр шувуу мувуу бол
амжилтгүй ээээ,,
энэ дуу гоё байгааз дээээ????
дэмжээрэй дриймэээ

Anonymous said...

ter shuwuu neeree tohirogu.bi bas tgj bdol bdag bsan

sirus said...

harin altaagiin huwilbar aygui baij bolhoor huwilbar um bishu? eek... not good gehde bas buur alsan gehergui...

nomin talstiin nuguu duu bdag sh de... esvel chi mini l adil etsej yadarsan hairlan durlagch uu geed l...

mgld yag bossa nova bhku bha... oceansiin bumbur harin neg tiimerhu dugaraad bdag... hehehe,... ternees buyanaagiin duuljga arga baril arai oor sanagddag sh de...

Б.Батзаяа said...

Puuh ene jinhene kaif bna daa. Bi lav 40 udaa sonsloo. Goyoo goy...
Mair taalagdlaa.
Bayarlalaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Б.Батзаяа said...

2:11-ees hoish buuuuur yanztai bna shoo

dream said...

za ene batzaya chin end galzuurj bgaad garaad yavav boltoidogoo =P

Anonymous said...

Ugue tged hun blgon l uur uuruur huleej awchaagaan um shig bna.Nadaa bol goi l bna.Thde bosa nova bitgii hel jazz ch gehed jhon margaantai sonsogdod bgamda

Цагаанаа said...

Сирус<
номин талстын тйим дуу бас байдиймуу?
номин талст нэг их сонсдоггүй болхоор мэдэхгүй өнгөрч,
бас Соко гээд дуучний Хэтэрхий хайртай чамдаа гээд дуу байдагийн,,

мартахын аргагүй мартахын аргагүй гунигтай дуу гээд ,,,

Батзаяа<

Хаха, та бид хоёр л энэ дууны фанатууд юм шиг байна,,
надад лав бас майрррр таалагдсан,,

чиний мартчихсан бүрх малгай шиг бүрэнхий тасалгаанд
чиний согтуу нүд шиг гэдэг хэсэг нь эсрэгээрээ бүүр таалагдаад байгаан,,
боса нова стилээр төсөөлж үзэж л байна, тийм нэг гунигтай,, уйтгарын гоё л юм,
гэхдээ л энэ дууг ингэж л дуулах ёстойм шиг санагдаад байгаан, хэхэ

каролин<
боса нова гэж ерөөсөө хэлээгүй, боса нова стилээр дуулуул гоё байж магадгүй гэж ярисийн дээр,,

Цагаанаа said...

яг сонсуул бас энэ хүүхний хоолой гунигтай, ая нь ч гунигтай,, байгаа байхгүй юу,
яахуу тэр
чихаррррррррсан хаалганы салхинд

гэдэг дээр хоолой нь жаахан чиххарсийн бишүү?
олли дахиад нэг сонс доо, хаха

Anonymous said...

ta ch minii bichseniig tas hundtlun oilgodog bljdee

Anonymous said...

aan bas bdod bsan nasaa gd oddin ereldin huuheni chiniih bish gd duunii ug ulzii egchin shuleg shd.Ter daj tohirson um shig

Б.Батзаяа said...

За хө энэ дууны үгэнд дүн шинжилгээ хийхэд гээ л үү ккк...
Гунигийн гэхээсээ бухимдсан өнгө аяс илүү ажиглагдаад байгаан. Тамхины утаа шиг хөөрөөд, дарс марсаа асгаад, малгай толгойгоо орхиод явчихсан тэр хүнд л бухимдаад гомдоод байгаан. Тэгэхээр иймэрхүү бухимдсан ч гэмээр үгсийг иймэрхүү өнгөөр дуулахад харин ч болж байх шиг.


Дуун дээр сүүлийн хэдэн мөрийг оруулсан бол ганцаардлаа нууж орхиод өөр хэн нэгнийг хүсэж хүлээж байнаа даа. Тамхины утаа шиг замхарчихсан тэр хүн одоо хэрэггүй болчихсон байгааз дээ. Бухимдсан л байна даа... хэхэ миний бодол

Б.Батзаяа said...

Хөгжмийн хувьд гэвэл тэр бухимдал нь 2:44-2:50 ийн хооронд байх шиг байнаа гэж...
за өшөө нээх олон юм яривал хүмүүс уурлах байх. миний бодол шөөө

Б.Батзаяа said...

Чиний мартаж орхисон
Бvрх малгай шиг бvрэнхий тасалгаанд
харанхуй өрөөнд уг нь их л хайрлалцаж байсан байх

Чиний согтуу нvд шиг сvvмгэр дэнлvv
Сvvрс алдан бєхийж
халамцуу, бас дээр өөдгүй...
харин тэр дэнлүү сүүрс алдан бөхийсөн гэдэг нь гунигтай үг биш шүү олли. сүүрс алдсан гэдэг нь үлдэж байгаа хүн нь сүүрс алдаж байгаан

Чихарсан хаалганы салхинд
Хаа нэгхэн гуйван, гэрэлтэхэд
хаалга хүртэл явуулах дургүй байхад чихартал нь, салхи дэгдтэл нь саваад гарчихаар өнөөх дэнлүү чинь сүүмийгээд салхинд гуйваад бөхийж байгаа байхгүй юу
өөдгүй байгааз дээ
тэгээд л өнөөх үлдсэн хүн чинь үхтэл бухимддын байгааз дээ
ингээд хаяад явчиж байгаа гомдмоор хүний араас иймэрхүү өнгөөр хэдэн үгс чулуудаад

Тархи дvvрсэн харанхуйн
Хаа нэгтээ бvдэг гэрэлтэхэд
энэ муухай үйлдэлийн дараа, дэнлүү нь унтарчихсан харанхуй өрөөнд нэг зүйл гэрэлтэж эхэллээ...

Тас атгасан алган дотроо
Ганцаардлаа нууж
тэгээд л өнөөх уур бухимдал, ганцаардлаа нуугаад яасан байх нь уу? өөр нэгийг хүлээсэн байх нь

Тачаадам нам гvм гvнээс
Таавар мэт нэгнийг хvлээж...

за одоо ахиад нэг сонсоод үз дээ гоё л дуу байгаам даа уг нь

Б.Батзаяа said...

Шоуны, ашгийн төлөө, халтуурны дуунуудыг бодвол энэ дуу миний хувьд бол аль ч талаас нь авч үзсэн урлагийн бүтээл байна даа гэж. Өө хэлвэл клип нь жоохон тиймхэн юм.

Unknown said...

хэхэ эхлээд сонсоход нээх таалагдаагүй ахиад сонсоход бас нэг л тийм "өөлөх" сэтгэгдэл төрөөд бсн шт. Заяагийн сэтгэгдлийг уншаад ахиад сонссон чинь таалагдах шахжийшт кк гэхдээ олон сонсоод чихэнд дасал болж байж ч мэдэхийм тэй

Цагаанаа said...

Батзаяа ах бүүр майр анализ хийцэн байшд

Арима--
Дахиад нэг сонс доо?
Дуртай болно гэсэн

Ганбат said...

энийг хайгаад олку байсын ютүб дээрэс хайжиймар юм байна баярлала Аюурзанын эхнэрын шүлэг гоё, ая нь ч гоё дуучин нь ч гоё

Nobuta said...

надаа ч бас дуу нь таалагдаагүй ээ.