2013/04/01

Хаттенбагийн орчуулга


За сайн сайхан уу, учран золгож буйн мэндэээ,
Өчигдөр Ёпоонд ирээд яг нэг жил болсон байжуухийм, 3 сарын 31нд нээх фүггг хийсэн чийгтэй ёпоон оронд бууж байжээ. Өнөөдөр April Fool. Өөртөө амралт гаргаж байгаа ухаантай. Өлсөглөн зарлаж эрүүлжээд суужийна.

Блог ойрд бичих ямар ч зав байхгүй, бичих зүйл ч байхгүй санагддаг болчихсон тэгэхэээр орчуулга ч гэсэн хаа нэг оруулж байя гэж бодлоо.

Одоогоор Япон хэл сурч байгаа болохоор Японоос орчуулга. Юу орчуулахав гэхэээр цаа чинь эдийн засаг, улс төр мөр, инпляац мимпляац орчуулж дийлкү ээ, угаас дургүйд хүчгүй, тийм юм чинь явахгүйшд тэ.

Юу явах уу гэхээр Асобии \Японоор ШОУ гэж байгаан\  Тэгээд бас блогоо сэтгэгдэл бичихэд нэг жижигхэн юм дуурайж бичүүлээд байдаг болгосон шүү тэгэхгүй бол дүүрэн яасан ийсэн орос порноны спам,

Эндхийн гей ертөнцтэй нэг жил орчим халитхан танилцахад бас бүгд л Ничомэ \гей дүүрэг\ очих ёстой дургүй, бараг хүн танихгүй этэр гэж онгонтох дуртай юм шиг санагдсан. Монголд бас ерөөсөөө тийм хүн танихгүй этэр гэчээл мангар олон бачка нарыг цааш нь харуулцан гарууд бас байдаг даа тэрэнтэй адилхан юм болов уу гэж бодов.

Бөгс бөөрний орчуулга. За ингээд өнөөдрийн сурах шинэ үг
ДЭКАМАРА -デカマラ  - том боовтой бачка гэжаан, нилээн хэрэглэгдэнэ,


бас ИКАНИМО гээд байгаа нэг иймэрхүү төрх, таргандуу богино үстэй, сахал тавьсан гомо, Японд нийтлэг үзэгдэх баавгай нарын имээж юм уу гэж ойлгосон. бас их хэрэглэдэнэ. Бас одоохондоо энэ хоёр дараагаар нь Я.ЦЭВЭЛ-ийн толиноос харжаагаад зураг хөрөг наажаагаад зурагт толь хийж тавьнаа. та бүхний бөгс бөөрний боожгойний ёпоон хэлэнд багахан ч гэсэн хувь нэмэр бла бла донгосох яахуу

Тэгээд бөгс бөөр юу орчуулах уу гэхээр юу орчуулах уу гээд бодов. Японд Хаттэнба гэгч эд байнааа. По-ийн хэллэгээр болдоггүй газар, сахиллаггүй газар бил үү,  гей сауна гэхийг бодуул арай өөр, саунатай ч байна, заавал сауна байх ч албагүй. Ер нь бол шүршүүртэй тэгээд жижигхэн жижигхэн сээгэс хийдэг өрөөнүүдтэй гомо нарын учиран золгодог газар. Шинжикү Ничомэдоо асар олон байх ч. Бусад дүүргүүдээрээ ч гэсэн 1-2н зэрэг байх жишээний. Тэгээд хаттенба-гийн нэг сайт олсийн тэрэн дээр форум байдаг ба, форумаас шууд бариж аваад орчуулах гэж оролдлоо. Янз бүрийн сэдэвүүд байгаа ч эхлээд энэ нэг ДОХ авчихлаа гэсэн залуугийн бичлэг сонирхолтой, уншууртай санагдааад. Манайханд ч гэсэн сургамжтай байх гэж санагдаад орчууж үздийм үү гэж бодлооо. Дээр бас ПО нэг ДОХ-той залуугийн блогооос орчуулга хийж тавьдаг байсан тэр их сонирхролтой болохоор. Гэхдээ энэ бас их сонирхолтой олон хүмүүсийн яриа шүүмж, асуулт энэ тэр болохоор. Дээр бас энэ хаттен, саун гэгчийн талаар ПО-той халитхан яриж байсан санагдаж байна. Уг нь бол Улаанбаатарт ч гэсэн ганцийн зэрэг саун энэ тэр байх л ёстойм байгаан.  за орчуулга


2013,03,14  16цаг 39 минут 
ГАРЧИГ: 
ЮҮ -HIV илэрсэн нь тодорхой боллоо. Хаттэнба нилээд очиж байснаас болов уу.

1, 2013,03,14 ТАЙЧИ : Юу гэж хэлбэл зүгээр вэ гэдгийг мэдэхгүй ч, биеээ сайн бодоорой. Би 27 настайн энгийн нэгэн компанийн ажилтан. Яг одоо үед дэлхий дахинд тархаж байгаа мэдээ мэдээллээс сонсоход болгоомжтой байхгүй бол болохгүй гэж боддог юм. Нилээд рисктэй байж болохоор алхамууд хийчихсэн юм уу ? Нэгэнт болоод өнгөрсөн юм, одооноос жаргалтай байхийг хүсэж байна.
Ямартай ч уучлал гуймаар байна, дэмий зүйл хэлсэн бол. 

2, 2013,03,14 ЮҮ : Баярлалаа. Нилээд л шоудчихлаа харин. Халдвар авчихсан гэж харин төсөөлсөн ч үгүй явлаа. Бэлгэвчгүй хийсэн л том алдаа боллоо. Хаттенба орж байсан ч тест өгөөгүй хүмүүс байвал заавал тест өгөөд үзээрэй гэж бодож байна.

3, 2013,03,14 А : Яаж мэдсийн бэ ? 

4, 2013,03,14 ЮҮ : Нүд бүрэлзээд, харах төвөгтэй болоод байхаар нь нүдний эмчид очсон, тэгсэн нэгдсэн шинжилгээ авдаг эмнэлэг санал болгоод, цусны шинжилгээ өгсөн, цуснаас халдвар илэрсэн. Түүний дараагаар ДОХ-ын тусгайлсан эмнэлэг санал болгоод шинжилгээ өгтөл ХДХВ-ийн халдвартай \эерэг гэсэн хариу\ гэж батлагдсан.

5, 2013,03,14 Нэргүй : Бэлгэвгүй хийсэнээ нуулгүй хэлсэнд баярлалаа. Танидаг хүмүүсийн хүрээнд ХДХВ-ийн халдвартай хүмүүс байдаг юм. Эмийн нөлөө ч сайн юм шиг байналээ, дажгүй л байцгаадаг юм. Хурдхан бүрэн эмчилдэг эм гарчихаасай гэж үнэхээр залбирах юм.

6, 2013,03,14 ТАКҮ : Халдвараас болоод нүд харахад бэрх болно гэдэг мэдэлгүй нилээд явчихсан гэсэн үг байхнээ

7, 2013,03,15 ЮҮ : Тийм байж магадгүй. Хожуу халдварийг илэрүүлэх нь дархлаанд нөлөөлөх нь хурдан гэж ойлгосон.

08, 2013,03,15 МАРГААШ БИ : Зориг гаргаж бичсэнд баярлалаа. Иймэрхүү яриа нэг их дуулддаггүй болохоор.., заавал асууж сонирхмоор байна. Хаттэнба-д яг ямархуу секс хийсэн бэ ? Халдвар авсан байж болох хамтрагчаа таамаглаж байна уу?

09, 2013,03,15 ТОР : ХДХВ-ийн халвардтай жоохон хүүхдийн халвдар бүрэн эмчлэгдсэн тухай мэдээ сонссож байсан юм байна. Ямартай ч 10-аад жилийн дараагаар эмчилэх эм гарч магадгүй тул битгий бууж өгөөрэй!

10, 2013,03,15 К :  Яаж ч байсан, бэлгэвчгүй л бол найдваргүй шүү дээ.

11, 2013,03,15 ЮҮ : Сайн мэдээгүй. Үргэлж бэлгэвчгүй ч хийгээгүй л дээ. Гэхдээ л сардаа дор хаяж 2 удаа бол Хаттенба орж байсан. Бодитой шинж тэмдэг одоог хүртэл илрээгүй болохоор халдварын талаар огт бодоогүй явсан. Гэхдээ халдвар авсаны хувьд бас халдварлуулагч байсныг үгүйсгэхгүй.

12, 2013,03,15 SLOPPY : Хаттенба-гаас шалгаалах юм биш л дээ, сексийн зан үйлээс л шалтгаалах байх. Гэхдээ бодитой шинж тэмдэг байхгүй байна гээд, шинжилгээ өгч байж л мэдэх асуудал юм шиг байгаан. Шинжилгээ өгсөн ч мэдэгдэхгүй үе гэж байх шиг байгаа юм. Сайн эмнэлэг заалгуулж авсан уу?  

13, 2013,03,15 ЮҮ: Тэгсэн, ямар ч л байсан зохих хугацаанд нь шинжилгээ өгсөн нь зүйтэй. Эрт илрүүлэлт нь дархлааны эмчилгээнд сайн нөлөөтэй болохоор.

14, 2013,03,15 К : Бэлгэвчгүй нөхцөлд хошногоор секс хийгээгүй ч халдвар авсан хүн байна уу? \байдаг уу?\

15, 2013,03,15 ЮҮ : Яадагийн бол доо, байж магадгүй гэж бодож байна. Тодорхойгүй олон янзын хүмүүстэй хийж байгаа болохоор халдвартай хүнтэй хийх боломжтой болохоор халдвар авах боломжтой л гэж бодож байна.

16, 2013,03,15 ҮШИВАКА : Хамтрагч чинь хэн ч байсан халдвартай эсэхийг хараад мэдэхгүй учир хамгаалалттай л хийх хэрэгтэй. 


үргэлжлэл байгаа хүмүүсээ, цааш нь комментууд нь үргэлжилнэ санаа оноо байвал бичээрэй,
дараагаар нь коммент, ярианууд үргэлжлүүлэн тавий, эсвэл өөр сэдэв





4 comments:

Anonymous said...

mash sonirholtoi sedev bichij ergen irsend bayar hurgej batarlasnaa ilerhiiliy!

Japan prnii gay humuusiin talaar yanz buriin sonirholtoi medeelel avahiig husej bna shuu

Goodluck

Цагаанаа said...

Анонимүс\ Баярлалаа, чадах чинээгээрээ харин, сонирхолтой юм тавихийг бодоод л байна.

soulmate said...

очоод удаагүй гэхэд япон маягаар бичдэг болчижээ ккк. По шиг ч юмуу.
Нэг тийм өвөрмөц хэв маяг мэдрэгдээд байдгийн.

Иймэрхүү зүйл сонирхолтой бас сургамжтай байнаа.
Бичээд байгаарай.

Цагаанаа said...

сөүл\ хэхэ тийм байна үү,

тэгж байгаа магадгүй, энэ чинь хүнийг уусгах шингээхдээ их хүчтэй нийгэм юм шиг байгаам,

сонирхолтой зүйл оруулахыг хичээнээ