2013/05/27

10 сард Японд анх удаа ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хосын хуримын ёслол явагдана.




За нэг ийм сэнсаацтай ч гэхиймүү мэдээ байна, сэнсаацгүй ч байж болохийн, гэхдээ л саяхан миний бичээд байсан өнөө хаа байсийн Азид гэрлэлт хаа байсийн этэр гэсэн, яасан байхнуу хурим хийх гэж байна цаадуул чинь... Айлын хүүхдүүд ийм айхтар.... Ёпоон улсад анх удаагийн ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хосуудын Хурим ёслол болоод Гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэх Letibee хэмээх байгуулга энэ оны аааааль 2 сард байгуулагдаад үйл ажилгаа явуулж эхэлцийм байна.


ЛЭТИБЕ нь “ Бүх л бэлгийн чиг баримжаатай хүмүүс \ЛГБТ-гээс гадна гэж байгаа шүү\ тэдний өөрсдийн хүсэн хүлээж буй, төсөөлөн буй тэр л дураараа, хүлээсгүй хайрлахын баяр хөөр, аз жаргалаа БОДИТ БАЙДАЛ болгох “ гэсэн эрхэм зорилготойгоор, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө, бүх хүмүүсийг санаа зовох зүйлгүй хуримын ёслолоо төлөвлөх, зохион байгуулах мөн хуулийн хүрээнд гэрлэлт батлагдаагүй байгаа ч хосууддаа Гэр бүлийн төлөвлөлт хийх, туслах болон зөвөлгөө өгөхийг эрхэм зорилгоо болгон байгуулагдсан ажгууууу. 

ЛЭТИБЕ нь ирэх 10 сард Япондоо Ямасаэ болон Мао хоёрын хуримын ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дэмжигчидээс хандив цуглуулж байгаа юм байна. 500 иенээс эхлээд 10 ман хүртэлх \100,000 иэн\, хандивын хэмжээнд тохирсон \ил захидлаас эхлүүлээд ДВД, зургын цомог, хуримын ажиллагаандаа урих, оролцох зэрэг төрөл бүрийн\ бэлэг дагалдуулсан хандивыг 7 сарын 9 хүртэл хүлээн авч байгаа юм байна.
\Зураган дээр. баруун гар талд Ямасаэ, зүүн гар тал Мао\

Энэ ЛЭТИБЕ-гийн Тояама гээд аюулын хөөрхөн залуу нэг ийм юм ярижийна.., зах зухаас ойлгосноороо орчуулбал : “ Бид чинь амьд явасных хурим найр хийж үзмээр л байнашдээ,  одоогийн Япон орон ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг хуулиар хүлээн зөвшөөрөөгүй \даатгалын асуудал, эмнэлэг үйлчилгээний асуудал \жишээ нь партнер чинь эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахад гэхэд гэр бүлийн , “дотны” хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй байх\ асуудлууд тулгардаг ч зөвхөн хосуудынхаа хуримыг хийгээд орхичих биш, хуулийн түвшинд хуульч өмгөөлөгч танилцуулах\ зэрэгээр туслалцаа үзүүлмээр байгаа билээ
Түүнчлэн энэ  10 сард анхны хуримын ёслолоо хийхийг төлөвлөж байгаа бөгөөд, зөвхөн эстэрлийтаанууд хурим найр хийдэг юм биш, хэн ч гэсэн хурим найраа хийж болох, тэр сайхан мэдрэмжийг авч болох юм шүү гэдэг мессэжийг нийгэмд түгээх, бүх бэлгийн чиг баримжаатай хүмүүс “хурим хийх боломжгүй” гэсэн тогтсон ойлголтыг нь өөрчилөх гэж байгаа билээ “  гэжийнэ шүү... 



Хандив өргөх ЛИНК 
ЛЭТИБЕ гийн хуудас



сониноос энэ кино саяны Канны наадам дээр будаа болгосон сурагтай

үзэх юмсан


Blue is the Warmest Colour \2013\

2 comments:

bultereech said...

ёпон ёр н гэрлэлтийгдэмждэг болцон бйахад ер нээх гайхаад бйахаар биш л улс шигээ..кк

Цагаанаа said...

бүлтэрээч\

гэрлэлтийг Япон нийтээр дэмжихэд ааай даа бас л цаг бас бус юм хэрэгтэй л болов уу гэж бодоод байгаашд,

ямартай ч 10 сард энэ хурим найр нь ямархуу юм болох нь уу, цаашдаа энэ залуучууд юу хийх нь уу бас харж л сууя