2013/10/25

маргарита



энэ манай По-гийн л хэдэн найзууд л байх шиг байгаан. Хүн ер нь "ойлгий" гэдэг алхам хийхгүй бол ойлгохгүй зүйлээ ойлгохгүй, ойлгох ч алба үгүй байх. Би үнэндээ гей ч гэсэн драг күйнүүдээ нэг их буруу зүйл энэ тэр гээд нүд үзүүрлэхгүй ч гэсэн нэг тийм халуун дотноор гэхиймуу, маш эерэг сайханаар бол хүлээж авдаггүй л байсан байх нь... 

Маргарита гэж энэ аниагийн видеог үзээд нэг алхам нааштай,  "ямар сайхан хүмүүсийг"..., гээд нэг дуу байдаг даа тэр дэ, өөрийнхөөрөө амьдрах, бусдад ямар ч гай тариагүй эрх чөлөөтэй хийх дуртай юмаа хийгээд, өөрийгөө илэрхийлээд амьдрана гэдэг энэ насны жаргал биш гэж үү? Маргарита ажаа болохоор 1961 онд төрсөн, 20 настай үедээ ээждээ гей гэдэгээ хэлсэн боловч хүлээж авахгүй, хүнтэй суу энэ тэр гэж шахдаг байсан тэрнээс болж ээжтэйгээ харицаа муудаад эх үрийн холбоо тасарлаа шүү" маягийн яриа болж байсан гэнэ, 20 настай үе буюу 1981 онд өөр юу болсон бэ гэхлээр анхны HIV-AIDS \ДОХ\гэдэг айхтар өвчин илрээд хүмүүсийн ёстой нэг шуугилдаж байхад ээждээ хэлсэн нь тухайн үед "гомо нарын өвчин" гэж шуугиж байснаас сэтгэлийг нь зовоосон байх гэнээ. Тэр л 20 настай үедээ Шисэйдо-гийн гаргадаг байсан сэтгүүлээс мэйк-ап гэдэг чинь "юун наадам цагаан сар" гэж олж мэдээд тухайн үеийн топ мэйк ап артистад шавь орж тэрхүү хүслэнт замаараа амьдраад 30 жил болж байгаа гэнэ, нэг гараа гэмтээснээс мэйк-ап артист хийхээ болисон боловч энэхүү Токиод болдог энэ андаграунд парти нь бас бараг 20 жил үргэлжилж л байгаа бөгөөд хүнд ямар ч учруулалгүй, энх тайванлаг ? өөрсдийн секс пантааз, дүрд хувирах хүслэн зэрэгэээ гаргадаг парти гэнэ.
За ойрд нэг иймэрхүү нэвтрүүлэг энэ тэр үзэж хэл давтсан шиг. Энэ ВАЙС ЖАПАН гэдэг суваг их сонирхолтой. Хичээл цагийн ажил гэж майрр завгүй, тухтай сууж унших, үзэх цаг алга болохоор галт тэрэг эсвэл 00-д орох ч юм уу, 10-20 минутын завуудыг л их л ашиглаж сурдийм шив дээ ккк, ажил гэрийн хооронд явах зуур 10-20 минут нэг сонирхолтой нэвтрүүлэг үзээд, юм мэдээд, хэлээ давтаад авах гэдиймуу зорилготой

За ойрд нэг тиймэрхүү, үе үе гэрээ санана, мөөмөө санана.., гэхдээ яахав "тэгээл гэрээ санөөл мөөмөө санөөөл, галт тэрэгэнд драг күйнтэй нэвтрүүлэг үзэээл, завсар зай гаргаж блог бичээээээээл их л завгүй оюутан явлааа"  гээл нэг л өдөр Улаанбаатартаа гангар гунгар хийх цаг мөдхөн болохооор :P 

3 comments:

ollie said...

"тэгээл гэрээ санөөл мөөмөө санөөөл, галт тэрэгэнд драг күйнтэй нэвтрүүлэг үзэээл, завсар зай гаргаж блог бичээээээээл их л завгүй оюутан явлааа" гээл нэг л өдөр Улаанбаатартаа гангар гунгар хийх цаг мөдхөн болохооор :P

хэхэхэ :)

MNED said...

Гэрээ санах зав гараад л байгаа юм байна даа

Цагаанаа said...

гэрээ санах зав байна,
харин ч нэг тийм зав гараад байгаан шүү,