2013/09/05

Японд хуримаа хийсэн гей хос \ярилцлага\


 “... аж төрж амьдран суух..” тухай саяхан нэг хүүхэдтэй саяхан яриад нээрээ л  “...аж төрж амьдран суух..” юмсан гэсэн хүсэлдээ эргээд гүн автчихсан. Яагаав нөгөө нэг үлгэр эхэлдэг шиг тийн эмгэнтэйгээ, өвгөнтэйгээ нэг муур байна уу, нохойтойгоо тэгээл насны бөгсөнд данхтай цайгаа хувааж уугаал гангар гунгар тэ..,  энд байнаа Японд анх удаа лесбиян хос хуримаа хийнэ гэж байсан да, тэгсэн тэрнээс наана энэ хоёр хуримаа хийсэн юм байна шүү...,  9 сарын Бади сэтгүүлийн дугаар Масакигийн тухай тусгай нийтлэлтэй дугаар байхаар нь авсан энэ хоёрын ярилцлага байна. орчуулан хүртээл болговооо

Эхний зураган дээр баруун гар талын Сато гуай зүүх гар талынх нь Ёши гуай шүү. 

  
Бади : Юун түрүүн та хоёрын танилцсан түүх уншигчидад сонин байх болов уу.
Сато : 2003 онд интернетээр танилцаж байсан. Миний профайлийг хараад Ёши мэйл бичсэн нь анхных юм байна. Тэр үед одоогийх шиг зураг хөрөг амархан солилцдог гар утас дэлгэрээгүй байсан үе л дээ. Тэгээд Ёши-гийн царайг ч хараагүй тэр жилийн 5 сарын 17ны өдөр анх уулзаж байлаа.  Дараа нь олж мэдсэнээр IDAHO-гийн өдөр юм байналээ. \International Day Against Homophobia and Transphobia\

Ёши:  Би анх хараад л дурлачихсан гэхүү дээ, тэгээд л нэг мэдэхэд бэр орчихсон эхнэр хүн шиг л Сато-гийнд хагас бүтэнсайн болгоноор л ирдэг болчихсондог
Сато : Үнэнийг хэлэхэд Ёши миний ТАЙП-аас өөр бачка байсан болохоор, нэг тийм хөндийдүү л харьцаатай байсан л даа. Уулзахаасаа өмнө стрейт маягын шахуу юм яриж байснаа уулзаад үзсэн чинь үзсэн халитхан долгионтой үс энэ тэртэй.., гэхдээ тийм намираа энэ тэр бол биш л дээ хэхэ. Тэрнээс хойш хагас жилийн дараа юмуу даа хамт амьдарч эхэлсэн юм байна. Ёши-гийн сэтгэлээрээ зан нь юу юунаас илүү хайр хүргэм байсан. Надад сайхан харагдах гэж үснийхаа засалт энэ тэрийг өөрчилж, хичээл зүтгэл гаргах болгонд нь би очкоов өгөөд л, хайр хүрээд эхэлсэн.  


Бади : Энэ бүхэн хуримтлагдсаар байгаад л хуримаа хийе гэж шийдэцгээсэн үү ?
Сато : Бид хоёр учирсанаасаа хойш энэ жил 10 дах жил болж байгаа юм. Тэгээд дурсгалтай гэхиймүү нэг юм хийцгээе гэж бодож л байсан л даа. Гэхдээ шийдэл нь өөр зүйлээс гэхүү дээ. Хэдэн жилийн өмнө Ёши шинэ жилийн нийллэг дээр согтуудаа “бид хоёр хуримаа хийнэ” ухааны юм яриж байсан юм.

Ёши :  Би бол санадаггүйн  \инээв\
Сато :  Согтуугийн гай л даа тэ. Гэхдээ тэр явдал миний толгойд яваад л байсан хэрэг. Тэгээд л энэ жилийн Нагояа хотын Гей Лесбиян фестивал дээр хуримаа хийсэн дээ.

Бади : Уучлаарай Сато сан, таны ХДХВ-ийн халдвар хуримтай холбоотой юу ?

Сато: Би ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдсэн маань 1997 он л доо. Ёши-той уулзахаас өмнө энэ талаар ярилцаагүй байлаа. Гэсэн ч ямар ч асуудалгүй хүлээж авч өдийг хүртэл хамт амьдарч байсан л даа. Тийм болохоор энэ удаагийн маань хуримтай ХДХВ-ийн халдвар ямар нэгэн холбоогүй. Халдвартай гэдгээ мэдэхээс өмнө 5 жил нэг хүнтэй үерхэж байсан ч, хайртай байсан ч гэсэн тэгээд удаан үргэлжлээгүй дээ. Тэгтэл Ёши сэтгэлээ зориулж нэг насаараа хажууд минь байх хань минь болчихсон байж билээ. Энэ л хуримын маань ШАЛТГААН гэж бодож байна.


Бади : Яагаад Токиод амьдарцгаадаг хосууд Нагояа-гийн фестивал дээр хуримаа хийцгээсэн юм бэ?
Сато : Бидний хурим “бусад бэлгийн цөөнх бүх хүмүүстээ урам зориг хайрлавал...” гэсэн хүсэл байсан боловч хамгийн гол зорилго гэвэл бид хоёрыг өдийг хүртэл тусалж дэмжиж ирсэн гей найзууддаа зориулж хийе гэж бодсон учраас “хуримын ёслол” хийж болохоор гей фестивалыг сонгох нь хамгийн тохиромжтой гэж шийдэцгээсэн л дээ. Хурим маань Нагояа хотод болсон ч Токиогоос маш олон найзууд маань баяр хүргэхээр ирцгээсэн шүү.   
Ёши :  Хурим болох газар маань маш олон хүмүүс үзэхээр ирцгээсэн байсан болохоор хуримийг зохион байгуулсан \Valenty Wedding\ компани маань төлөвлөгөөнд байгаагүй гэнэтийн мэндчилгээ болоод bouquet \цэцгийн баглаа шидэх ёслол\ хүртэл зохион байгуулсан байсан.  Хурим фестивалын төгсгөлд тэнд байсан бүх хүмүүс сэтгэлээ нэгтгэн бөмбөлөг хөөргөцгөөхөд нүдэндээ баярын нулимстай байсан улсууд цөөнгүй байсан шүү.


Бади : Түүнээс гадна хууль ёсны эрх зүйн орчин бүрдсэн үү ? \жишээ нь, хүүхэд үрчилж авах зэрэг ?\
Сато : Үгүй, “гэр бүл” бол л хүүхэдтэй “байх ёстой, баймаар байна” гэдэгтэй тийм санал нийлдэггүй.
Ёши :  “Гэр бүл” болмоор байгаа бол сонголт байж болох боловч, миний хувьд ээж маань ч амьд байна, өөрөө хүү нь болсныхоо ач тусыг үзүүлмээр байгаа учраас.
Сато : Бид хоёрын хуримаас хойш, Японд хамтран амьдрах, хурим хийх, хуульчилах үйл явцын төлөө бид хоёр хууль ёсоор батлагдаагүй ч “сүйн хуримаа” хийж хамтын амьдралаа зориулая гэж бодоцгоосон.
Бади : Өнгөрсөнд, гей фестивал дээр хурим хийцгэсэн хосууд салах нь олон байсан, энэ талаар бодолоо хуваалцаач
Сато : Магадгүй, яадаг ч байсан ЛГБТ олон нийтийн гишүүн байж “ Япон улс ч бас ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж, зорьж” түүндээ хөтлөгдөж ёслол үйлдсэн хүмүүс олон байсан гэж бодож байна. Одоогийн нөхцөл байдалд гэвэл Япон улс ижил хүйсийн гэрлэлтийг хууль зүйн түвшинд эрх олгоогүй л байна. Эсрэгээр нь яривал саллаа гэхэд ч ямар нэг хууль зүйн процесс, явц алга л \хэрэггүй\ байна шүү дээ. Хурим хийлээ гээд тухайн хоёр хүний харилцааг сайжруулж, бататгаж өглөө гэхэд амьдрах хэв маяг өөрчлөгдөнө гэсэн үг биш. Эцсээ хүртэл “энэ хүртэл хамтдаа өнгрүүлсэн хоёр биендээ талархах сэтгэл, үүнээс ч хойш хамтдаа туулая” гэсэн сэтгэлийг л бататган харуулж буй баяр ёслол гэж боддог юм.
Бади : Та хоёрын амьдрал ахуй, санхүүгийн асуудал зэрэгээ яаж зохицуулдаг вэ ?  
Сато : Өмнө нь бол яс тал талаар нь гаргадаг байсан гэхүү дээ, одоо бол хоёр талаасаа хоюулаа гаргахаа гаргадаг маягын. Ёши надаас илүү цалинтай шүү. \инээв\
Ёши : Уг нь бол тал талаараа юм байгаан. \инээв\
Сато : Нарийн дүрэм гаргаад маргалдах асуудлыг шийдвэрлэчихнэ. Ёши ер нь бол нилээн ажилсаг. Би бол цагаан гартай хирнээ, хоол хийхээр нь шүүмжилнэ, хувцас угаагаад шургуулганд хийхэд “өмсөхдөө л эргүүлээд харуулчихад болоошд” гэх маркийн юм хэлээд тэр чигт нь хураах жишээний. Ердийн үед юу ч хийдэггүй хирнээ, яг юм хийхээр нарийн юманд ач холбогдол өгдөг юм шиг байгаа юм.
Ёши : Гэхдээ, нээх асуудалгүй л юм байна тэ?
Сато : Ёши бол ер нь нэг иймэрхүү л байдалтай \инээв\  Би бол нэг гараа тосч хэвтсэн маягтай.
Бади : 20 жилийн ойгоороо юу хиймээр байна ?  
Сато : Нагояад ирж чадаагүй найзууд маань олон байгаа учраас, дараагаар бол Токиод баярлах санаатай байна.
Ёши : Сато санруу харан “ Корэ кара мо онегайшимас”
\Онегайшимас нь “гуйх, хүсэх, урих” олон утга агуулдаг ч энд, юу гэж орчуулмаар юм, Япончууд анх танилцсан хүнтэйгээ мэндчилгээ хэлэх үед “үүнээс хойш тусалж дэмжээрэй, сайхан үерхэж нөхөрлөе” гэсэн утгаар хэлдэг бол урдаас танидаг хүмүүс баяр ёслолын үеээр бас “энэ хүртэл сайхан нөхөрлөлөө, үүнээс хойш ч гэсэн сайхан нөхөрлөцгөөе, бататгацгаая”  гэсэн утгаар хэлдэг байх. Хурим хийсэн хоёроос үүдэн романтик орчуулга хийвэл “Үүрд хамт байгааач” \ооё\ 






4 comments:

ЗОРИГТ8 said...

албан ёсны хууль бол байгааз дээ

Цагаанаа said...

Японд хамтран амьдрах гэдиймvv, ялгаварлан надуурхалтаас vvcэх гэмт хэргийн ч юм уу хууль байгаа байх,
Гэрлэлтийн тухайд албан ёсны хууль байхгvй байгаа.

Billy said...

Yag yapon zaluusiin hoorondoh hair ni her haluun bdag bol oo ? Nadad zaluuchuud tsaaguuraa l dotroosoo jinduu huiten sanagddag shu...

Цагаанаа said...

Billy <
мэдкү, ямар юмыг халуун, ямарыг хүйтэн энэ тэр гэж ойлгохоосоо болох байх л даа тэ,

яасан боожгой тийм хүйтэн байна уу этэр,,
чиний хэлдэгээр жаахан хүйтэн хүмүүс байж магадгүй л юм.

Олон Япон залуу цааш харуулсан ПО юм уу Баябага сэнпай нараас асуусан нь дээр байх ккк...